Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

 Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 2,7 их наяд төгрөг

 

 

Хөгжлийн банк зээлийн төлөлт  болон одоогоор эргэн төлөгдөөгүй  зээлийн багцын талаарх мэдээллийг өөрийн сайтдаа нийтэлсэн байна.  

Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1081.2 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ. Үүнээс 726.6 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөг нь үнэт цаасаар эргэн төлөгдсөн байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагджээ.

2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар Хөгжлийн банк  52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн үлдэгдэлтэй болжээ. Үүнээс 29.1% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 786.4 тэрбум төгрөг, 70.9% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл,  хүүгийн үлдэгдэл байна. Хувийн хэвшлийн зээлдэгчдийн нэрийг зарлаж,  хөрөнгийг нь хураагаад ч болтугай төлүүллээ гэхэд төрөөр овоглосон 786,4 тэрбум төгрөгийн зээл буух эзэн буцах хаяггүй болон замхрах бололтой.

Эх сурвалж: МУХБ