Шинэ мэдээ
ХӨГЖЛИЙН ГОЛ СУУРЬ ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Mонгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын анхны хуралдаанаараа /2026.04.08/ бүтээн байгуулалтын томоохон төсөл болох гангийн цогцолбор байгуулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргалаа.
Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг (2026.05.22) баталлаа. Хууль баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нар мэдээлэл хийлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Хятадад хийсэн айлчлалын үр дүн
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 5-р сарын 19-20-нд Бээжинд уулзах үед хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл хийлээ.
Б.ДАШПҮРЭВ: АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Засгийн газрын хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдэд тусгагдсан “Алт-3” аяны хүрээнд алт олборлолтыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг богино хугацаанд өсгөх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг арвижуулах боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбарын эрх зүйн орныг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн томоохон ажлуудыг эхлүүлээд байна.
АНУ БОЛОН ЕХ-НЫ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН БОДЛОГО ТӨВ АЗИД ЭРЧИМЖИЖ БАЙНА
АНУ болон Европын Холбооны зүгээс газрын ховор элемент, критикал минералын бодлогоо Төв Азийн бүс нутаг руу шилжүүлж, тухайн бүсэд илүү ихээр анхаарал хандуулах болсон. Уг явдалд ОХУ санаа зовниж байгааг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
ВЬЕТНАМ УЛС ЦАХИЛГААНАА ХЭМНЭХИЙГ УРИАЛЛАА
Зүүн Өмнөд Азид оршдог Вьетнам улсад хэт халалт явагдасны улмаас цахилгааны хэрэглээ эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас хувийн хэвшил, иргэдээ эрчим хүчээ боломжоор нь хэмнэхийг уриаллаа.
ҮСХ: Эдийн засгийн өсөлт оны эхний улиралд 7.9%-тай гарлаа
Үндэсний статистикийн хороо энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн тайланг танилцууллаа. Уг тайланд дурдсанаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны эхний улиралд (2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол) 7.9%-д хүрсэн байна.
АСТАНАГИЙН УУЛ УУРХАЙ, МЕТАЛЛУРГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ
Астанагийн уул уурхай, металлургийн (AMM буюу Astana Mining & Metallurgy Congress) 16 дахь удаагийн чуулга уулзалт 6-р сарын 11-12-ны өдрүүдэд Hilton Astana зочид буудалд болно. Уг арга хэмжээнд дэлхийн уул уурхайн салбарын тэргүүн компаниуд, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид оролцож, Казахстаны уул уурхай, металлургийн салбарын ирээдүйн талаар хэлэлцэнэ.
ОНТРЭГИЙН ТАЛБАЙГ ХЭЗЭЭ АШИГЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Онтрэгийн талбай дахь хүдрийн нийт нөөц нь 2 тэрбум тонн орчим, үүнийг нарийвчилж үзвэл 24% буюу 10.3 сая тонн зэсийн нөөцтэй, нийт нөөцийн 41% нь буюу 759 тонн алт, 28% буюу мөнгөний 3300 тонн нөөц тогтоогдсон гэж АҮЭБЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн 2025 оны 9 дүгээр сард УИХ-аас байгуулагдсан Түр хорооны хуралдааны үеэр танилцуулж байв.
“Эгийн голын УЦС” төслийн хүрээнд хийж буй хамтарсан судалгааны ажлын явцын талаар санал солилцлоо
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Оросын хэсгийн ахлагч, академич И.В.Бычков, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Монголын хэсгийн ахлагч, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтарсан судалгааны ажлын явц болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.