Үйл явдал
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалт болно
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга болон энэ сарын 11-12-нд болох хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонслоо.
МУУҮА-ийн 2026 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган боллоо
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 2026 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өнөөдөр /2026.03.27/ боллоо. Чуулганд нийт 57 гишүүн байгууллагаас 29 гишүүн байгууллага оролцож, салбарын үйл ажиллагаа, цаашдын бодлого, чиглэлийн талаар санал солилцсон байна.
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албанаас “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын компани, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд болон стратегийн орд эзэмшигчдийн төлөөлөл оролцов.
Шатахууны импортыг гаалийн албан татвараас чөлөөлнө
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг (2026.03.19) өргөн мэдүүлэв.
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
"Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34%-ийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан юм.
Оюутолгойн зээлийн хүү бууруулах хэлэлцээ үргэлжилж байна
Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин уулзаж, хэлэлцээг үргэлжлүүллээ.
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60%-иас дээш нэмэгдүүлэх, ногдол ашгийг энэ оноос олгох шаардлага тавив
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс Монголд ирээд байгаа бөгөөд менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналтай ирснээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай хийсэн уулзалтынхаа үеэр танилцуулсан юм. “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийг хүндэтгэж, тодорхой дэвшилтэт саналтай хүрэлцэн ирсэн нь талархууштай боловч тавьсан саналууд учир дутагдалтай байгаа учир хүлээн авах боломжгүйг Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэв.
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрд буцаан авлаа
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг (2026.03.04) танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийг зөрчсөн тул “Газар ашиглах эрх олгох тухай” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болголоо.