Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсгийн хурал боллоо

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсгийн 66 дугаар хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа.

Тэрээр "Монгол Улсад уул уурхайн салбар улс орны хөгжилд асар их хувь нэмэр оруулж байна. Тэгэхээр энэ салбар хариуцлагатай, нээлттэй байвал цаашдаа улс орны хөгжил дэвшилд томоохон үүрэгтэй байх билээ. Хариуцлагатай нээлттэй уул уурхайн 8 зарчмын нэг нь ил тод байх зарчим юм. ОҮИТБС-ын хүрээнд бид ил тод байдлыг хэвшүүлэхээр олон жил ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг 2006 оноос амжилттай хэрэгжүүлж, жил бүр нэгтгэл тайлан гаргаж, салбарын ил тод байдлыг тодорхой түвшинд хангаж, энэ жил 20 дахь тайлангаа гаргахаар бэлтгэл хангаж байна" гэв.

Мөн тэрбээр цаашдын зорилтын талаар "2022 оны Баталгаажуулалтын дүнгээр 70 оноо буюу Дунд гэсэн үнэлгээ авсан. Харин бид 2026 онд 90 онооноос дээш авах зорилготойгоор төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Иймд талууд хариуцлагатай ажил хэрэгч оролцож тайлангийн үед ч ажлуудаа урагшлуулах нь чухал тул үр дүнтэй ажиллацгаахыг уриалж байна" гэв.

 

Эх сурвалж: АҮЭБЯ