Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсгийн хурал боллоо Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсгийн 66 дугаар хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа.
Г.Дамдинням: "Кью Эс Си" өөрийн оруулсан хөрөнгө оруулалтыг Засгийн газраас нэхэмжлэх эрхтэй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүдийн хамт хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нартай уулзаж "Эрх чөлөөний дөрвөн зам - дөрвөн чөлөөлөлт"-ийн бодлогоо танилцууллаа. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 
Оюутолгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр Рио Тинто-ийн баг ирэх долоо хоногт Монголд ирнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж (2026.05.06) байна. Хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл өглөө.
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦТАЙ ТАНИЛЦАХ БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА  Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага, инновацад суурилсан шийдлүүдийг танилцуулах, найдвартай, тогтвортой эрчим хүчний системийг хөгжүүлэх боломжийг хэлэлцэх, мөн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдлэг солилцоог дэмжих зорилготой арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар уулзалт хийлээ БНХАУ-ын Бээжин хотод Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэрлэлтийн асуудлаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, БНХАУ-ын Улсын төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, Чайна энержи групп ХХК болон Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп ХХК-ийн хамтарсан уулзалтыг (2026.04.29) зохион байгууллаа.
Г.Дамдинням: Салбарын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр зэсийн салбарыг эдийн засгийн хоёр дахь тулгуур болгоно Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар (2026.04.29) боллоо.
Оюу толгой: Өмнөговь, Дорноговийн эрчим хүчний хангамжийг сайжруулахаар цахилгаан дамжуулах шугамын төслүүд хэрэгжүүлж байна Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нар уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд санал солилцлоо.
Эрдэнэс Монгол: Казахстаны “Самрук-Казына” сантай санамж бичиг үзэглэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд тус улсын төрийн өмчит, хөрөнгө оруулалтын хамгийн том сан болох “Самрук-Казына” ХК-ийн ТУЗ-ийн дарга Нурлан Жакиповтой “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг (2026.04.21) зурлаа.
Эрчим хүчний сайд үйлдвэрчний эвлэлтэй салбарын ажилтнуудын цалин хангамжийг хэлэлцэв Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо” болон “Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны удирдлагуудыг хүлээн авч, ажил олгогчдын төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийлээ.
Энэтхэг рүү коксжих нүүрс туршилтаар тээвэрлэнэ "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн уурхайн тоног төхөөрөмжүүдийг цахилгаан болгоход анхаарна Салбарын сайд Г.Дамдинням тэргүүтэй “Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөлөгчид БНСУ-ын Hanwha Group-ийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
“MONGOLIA MINING 2026” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ САРЫН 15-НД НЭЭГДЭНЭ Монгол Улсын уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүндтэй арга хэмжээ болох “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнгийн 15 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 15-нд нээлтээ хийх гэж байна. 
“Харбины” гэрээг Хянан шалгах түр хороо байгуулахыг нэгдсэн чуулганаар дэмжсэнгүй Нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковийг (2026.04.10) хүлээн авч уулзлаа.
"Багануур" компани нүүрс олборлолтоо 2028 онд 8 сая тоннд хүргэж нэмэгдүүлнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-ийн уурхайчид, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
АҮЭБЯ болон Эрчим хүчний яамнаас “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхэллээ. Тус арга хэмжээ 2026 оны дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн сонгон шалгаруулалтыг зарлахаар шийдвэрлэлээ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар (2026.04.08) мэдээллээ. Хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах тухай танилцууллаа.
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалт болно “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга болон энэ сарын 11-12-нд болох хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонслоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдиннямыг улираан томиллоо Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газарт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням улиран ажиллахаар томилогдож, Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа (2026.04.04) гардан авлаа.
МУУҮА-ийн 2026 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган боллоо Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 2026 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өнөөдөр /2026.03.27/ боллоо. Чуулганд нийт 57 гишүүн байгууллагаас 29 гишүүн байгууллага оролцож, салбарын үйл ажиллагаа, цаашдын бодлого, чиглэлийн талаар санал солилцсон байна.
1 2 3 4