Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

З.Мэндсайхан: Оюутолгой төслөөс энэ жил хамгийн багадаа 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна

Оюутолгой төслөөс анхны ногдол ашиг авах хөрөнгийн хэмжээг Засгийн газраас тодорхойлж (2026.09.01) мэдээлэл хийлээ.

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан ийн мэдэгдэв. Тэрээр “2026 оны 6 дугаар сард Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч болох Рио Тинто групптэй Засгийн газар хэлэлцээр хийсэн. Ингээд зээлийн хүүг бууруулах, зээлийн хүүгийн хугацааг эргэн харах, санхүүжилтийн бүтцийг эргэн харах хугацааг шийдвэрлэх ажлын хэсгийг Сангийн сайдын хувьд ахалж ажилласан. Энэ ажлын хүрээнд Засгийн газар Рио Тинто групптэй тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү SOFR + 6.5% байсныг SOFR+4% болгон бууруулсан. Мөн санхүүжилтийн бүтцийг эргэн харах хугацааг 7 жил байсныг  ХөОГэрээнд 3 жил болгохоор өөрчилсөн. Түүнчлэн 2026 онд Оюутолгой төслөөс ногдол ашиг авахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2026 онд багтааж Оюутолгой төслөөс монголчууд маань анхны ногдол ашгаа хүртэнэ. Энэ чиглэлээр Засгийн газар ажлын хэсэг гарган ажиллаж байна. 2027 оны улсын төсөвт Рио Тинто групптэй хэлэлцээр хийсний үр дүнд Оюутолгой төслөөс авах ногдол ашгийг 2027 оны төсөвт төсөвлөж оруулсан. Ногдол ашгийн хэмжээг хамгийн багаар буюу 3 их наяд төгрөгөөр төсөвлөж оруулсан. Эндээс 2 их наяд төгрөгийг нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, үлдсэн 1 их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотект олгохоор Засгийн газар хуулийн төслийг төсвийн хуультай хамтаар өргөн барьсан гэв.

Уг үйл явдлыг Ерөнхий сайдын зүгээс Оюутолгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авчирч, Монголчууд ногдол ашгаа хүртэх хорин жилийн дуусаагүй яриаг дуусгана хэмээн тодорхойллоо.