Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Дээд зэрэглэлийн ган үйлдвэрлэгч “SSAB” болон “Зэт Эм И” ХХК хамтран техникийн сургалт зохион байгууллаа

Дэлхийд чанар, инновацоороо тэргүүлэгч Шведийн ган үйлдвэрлэгч “SSAB” компани Монгол дахь албан ёсны түнш “Зэт Эм И” (ZME) ХХК-тай хамтран салбарын инженерүүд, мэргэжилтнүүдэд зориулсан техникийн сургалт, семинарыг Кемпински зочид буудалд өнөөдөр (2026.06.25) амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд SSAB компанийн Ази, Номхон далай, Австралийн бүсийн Борлуулалт хариуцсан захирал Марта МакИналли (Marta McInally), Hardox брэндийн Бүтээгдэхүүний менежер Йохан Мюрсэлл (Johan Myrsell) болон Техникийн ахлах зөвлөх Сяоюань Ли (Xiaoyuan Li) нар хүрэлцэн ирж, уул уурхайн хүнд нөхцөл дэх элэгдлийг бууруулах, зардлыг хэмнэх инженерийн шилдэг шийдлүүдийг танилцуулав.

SSAB компани нь 1878 оноос хойш ган үйлдвэрлэж буй бөгөөд өдгөө дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь салбартаа хувьсгал хийж, 2027 оноос эхлэн нүүрсний хэрэглээг бүрэн халсан, байгаль орчинд ээлтэй “Ногоон ган”-ийг зах зээлд нийлүүлж эхлэхээ албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү шилжилтийг 2030 он гэхэд бүрэн дуусгахаар зорилт тавин ажиллаж байгаа аж.

Hardox HiAce ба XMOR®

Сургалтын үеэр ил болон гүний уурхайд зориулсан шинэ үеийн технологиудыг онцлов. Hardox HiAce нь хүчиллэг орчин болон өндөр чийгшил, темпаратурын нөлөөгөөр тоног төхөөрөмж зэвэрч элэгдэх процессоос хамгаалах тусгай ган бөгөөд Канадын төмрийн уурхай болон Хятадын нүүрсний уурхайн бодит туршилтаар ердийн гангаас элэгдлийн насжилтыг 3.7 дахин уртасгасан үр дүн үзүүлжээ.

Дэлхийн хамгийн хүнд даацын Caterpillar 793 самосвалын тэвш, Hitachi болон Komatsu экскаваторын шанагыг Hardox гангаар тусгайлан инженерчилж хийснээр өөрийн жинг эрс бууруулсан төдийгүй ачааны даацыг нэмэгдүүлж буй бодит кэйсүүдийг танилцуулав. Австрали, Перугийн уурхайнуудад энэхүү шийдлээр тэвшний жинг 32 тонноос эрс бууруулж, бүтээмжийг дээд цэгт нь хүргэсэн байна.

Хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэхийг уриаллаа 

Hardox ган нь дэлхийн дээд зэрэглэлийн (Premium) брэнд учраас зах зээл дээр хуурамчаар дуурайлган хийх, технологийн бус аргаар зүсэж, гагнан чанарыг нь алдагдуулах асуудал жилээс жилд хүндэрч байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Ган хавтанг хараад хуурамч эсэхийг танихад туйлын хэцүү тул хэрэглэгчид бүтээгдэхүүн дээрх сериал дугаарыг SSAB компани руу илгээн шалгуулах боломжтойгоос гадна энэ жилээс эхлэн QR код уншуулж, оригинал мөн эсэхийг нь баталгаажуулах дэвшилтэт технологийг технологийг нэвтрүүлж байна.

Уурхайн компаниудад санхүүгийн асар том хохирол, зогсолт учрахаас сэргийлэх арга бол SSAB-аас итгэмжлэгдсэн, Монгол дахь цорын ганц албан ёсны төв болох "Hardox Wear Parts Center Mongolia" (ZME ХХК)-тай шууд харилцаж, баталгаат үйлчилгээ авах явдал гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.