Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Төрийн өмчит корпорацийн загварууд Зах зээлийн эдийн засагтай аливаа улс оронд хувийн хэвшлийн хөгжил онцгой үүрэгтэйгээс гадна төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанаас ахиу орлого олж, амжилттай яваа улсуудын жишээ ч цөөнгүй байна.
Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ Ирэх 4 дүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 0,7% буюу 2,6 ам.доллараар нэмэгдэхээр болж байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулна БНХАУ-ын санаачилгаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /Asia-Pacific Infrastructure Investment Bank/ байгуулахаар болжээ.
Орос Азийн газрын тосны зах зээлд хүрээгээ тэлнэ ОХУ дэлхийн газрын тосны магнат боловч Европ, АНУ-ын зах зээлийн эрэлт буурахын хэрээр Ази, тэр дундаа Хятадын зах зээлд газрын тос ахиу нийлүүлэхийг эрэлхийлж байна. Гэхдээ Хятадад газрын тосны бүтээгдэхүүний эрэлт сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доогуур хэмжээнд өсч буй юм.
Монгол, Хятад руу нийлүүлэх эрчим хүчний экспорт нэмэгджээ ОХУ-ын Восточная энергетическая компания буюу ВЭК нь Монгол, Хятад улс руу 2013 онд нийлүүлсэн эрчим хүчний экспортын дүнгээ гаргасан байна.
3 дугаар сард Оросын газрын тосны экспортын татвар буурна Ирэх сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 1,9 ам.доллараар буурахаар болж байна.
Дэлхийд үнэлэгдэхүйц коксжих нүүрсний ордыг Канадад нээжээ Канадын баруун хэсэгт тус улсын компани “Canadian Dehua International Mines” дэлхийд хамгийн томд тооцогдох коксжих нүүрсний орд илрүүлжээ.
“Тек Ресурс”-ийн ашиг 31%-иар буурав Зэс, нүүрс, цайрын чиглэлээр ажилладаг Канадын томоохон компаниудын нэг “Тек Ресурс Лимитед”-ийн 2013 оны санхүүгийн тайлан гарчээ.
Хятад 5,9 их наяд тонн нүүрсний нөөцтэй 2006-2013 оны судалгааны дүнд үндэслэн Хятад улсын нүүрсний нөөц 5,9 их наяд тонн хэмээн тус улсын Газар нутаг, байгалийн нөөцийн яамнаас мэдэгджээ.
Дэлхийн ураны зах зээлийн эргэн тойронд 2011 онд Япон улсын “Фүкүшима Дайчи” атомын цахилгаан станц /АЦС/-д болсон осол дэлхийн ураны зах зээлд шууд нөлөөлсөн билээ. Ослын дараагаар дэлхийн зах зээл дэх ураны ханш 50%-иар огцом буурсан юм.
Хятадын төмрийн хүдрийн импорт 850 сая тоннд хүрнэ БНХАУ-ын томоохон боомтууд дахь төмрийн хүдрийн импортын нөөц өнгөрсөн долоо хоногоос 3,11 сая тонн буюу 3,51 хувиар нэмэгджээ. Ингэснээр тус улсын төмрийн хүдрийн импортын нөөцийн нийт хэмжээ 91,68 сая тоннд хүрсэн байна.
Давосын Дэлхийн эдийн засгийн форум эхэллээ Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форум өнөөдөр ажлаа эхэллээ. Энэ удаагийн чуулган нь “Дэлхийн өөрчлөн байгуулалт: Улс төр ба бизнест үзүүлэх үр нөлөө” уриан дор явагдаж байна.
Орост газрын тосны бүтээгдэхүүний шинэ журам мөрдөгдөнө ОХУ нь дотооддоо үүсэн шатахууны хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор 2011 онд газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын системийг нэвтрүүлж байсан билээ.
Австрали зэсийн үлэмж орд “Olympic Dam”-ыг дэмжинэ Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч гол улсын нэг Австрали зэс, уран, алт, мөнгөний том орд “Olympic Dam”-ыг өргөтгөх ажлыг дэмжихээр болоод байна. Өнгөрсөн хэдэн жилд энэ том төслийн өргөтгөлийн ажил олон ч удаа хойшлоод байсан юм.
2013 онд Оросын нүүрсний олборлолт 0,8 хувиар буурчээ 2013 оны дүнгээр ОХУ-ын нүүрсний олборлолт 352 сая тоннд хүрч, өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 0,8 хувиар буурчээ.
Хятад боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байна БНХАУ-ын зүүн эргийн Дандун боомтын хүчин чадлыг 300 мянган тоннд хүргэж, төмрийн хүдэр тээвэрлэх зогсоол шинээр барихаар төлөвлөж байна.
Алс Дорнодыг хөгжүүлэх хөтөлбөр ирэх сард эхэлнэ ОХУ нь Алс Дорнод, Сибирийг эдийн засгийн томоохон бүс нутаг болгон хөгжүүлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ. 2025 он хүртэл хэрэгжих холбооны төлөвлөгөөт тус хөтөлбөрийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр Төрийн ДУМ-ээр баталлаа.
Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 9,1 ам.доллараар нэмэгдэхээр болж байна.
“En+”, Шинхуа групп нүүрсний шинэ төсөл эхлүүлнэ ОХУ-ын “En+” болон БНХАУ-ын нүүрсний Шинхуа группын хамтарсан “Разрез Уголь” компани Забайкалийн хязгаар нутагт дахь Зашуланскийн нүүрсний орд газарт олборлолт явуулахаар болжээ.
Индонез эрдсийн хүдэр экспортлохыг хориглоно Индонезийн уул уурхайн салбарын ассоциаци (APEMINDO) нэмүү өртөг шингээгүй бүтээгдэхүүнийг экспортлохгүй байх хоригийг шүүмжилжээ.
47 48 49 50 51 52 53