Хятад улс 6000 уурхайн үйл ажиллагааг зогсооно

2017-08-28 14:26

Хятад улс 2020 он гэхэд нүүрсний бус чиглэлийн 6000 уурхайг хаахаар болж буйг тус улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан  төрийн захиргааны байгууллага таван жилийн төлөвлөгөөний танилцуулгадаа онцлон дурьджээ.

Уг арга хэмжээ нь нүүрсний уурхайн осол аваар, уурхайчдын амь насаа алдах явдал их гарч байгаатай холбоотой хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

Уул уурхайн салбар дахь осол гэмтлийг 2020 онд 15 хувиар бууруулах ба энэ нь нүүрсний уурхайнуудтай шууд хамааралгүй гэдгийг тус байгууллагын удирдлагууд онцолсон байна.  Учир нь, зөвхөн нүүрс олборлолтоос бусад тохиолдолд 2015 онд 500 гаруй хүн амь насаа алджээ. Энэ нь 2010 оноос хойш осол гэмтэл 50 хувиар буурсан үзүүлэлт юм.

“Уул уурхайн компаниуд өөрчлөгдөж байгаа ч зарим нь уурхайн аюулгүй ажиллагааг хангахын тулд хангалттай хэмжээний санхүүжилт, ажиллах хүчний нөөцгүй байгаа нь өндөр эрсдлийг бий болгож байна” хэмээн  Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан  төрийн захиргааны байгууллага өнгөрсөн баасан гаригт мэдэгдэлдээ дурьджээ.

Уурхайн осол аваарыг бууруулахтай уялдуулан Бээжингийн Засаг захиргаа хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар дахь хууль журмаа сайжруулж, хяналт шалгалтыг идэвхижүүлэхээр болж байна.

2015 онд  нүүрсний чиглэлийн бус хэрнээ хууль зөрчсөн 37 мянган уурхай бүртгэгдэж байв. Тиймээс  жилийн 90 мянган тонноос илүүгүй, бага талбайд олборлолт явуулах уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох ажлыг түргэтгэхээ Хятадын холбогдох байгууллага амлалаа.

Г.Идэр

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 16 минутын өмнө
    Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold” (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОЗ ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.
  • Өчигдөр 15 цаг 05 минутад
    "Build Mongolia 2020" буюу "Бүтээн байгуулалт-2020" барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.
  • Өчигдөр 10 цаг 41 минутад
    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд  Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д  шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 
  • Уржигдар 15 цаг 04 минутад
    Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 25 минутад
    Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.