Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Posco Энэтхэг дэх гангийн төслөө хэрэгжүүлж чадахгүй байна Өмнөд Солонгосын Posco компани нь Энэтхэгт 12 тэрбум ам.долларын гангийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Орос Хятад руу 3 дахь шинэ чиглэлээр байгалийн хий нийлүүлнэ “Сибирийн хүч”, “Алтай” төслүүдээс гадна ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас хий нийлүүлэх 3 дахь чиглэлийн шинэ төслийг боловсруулж байгаа тухай өгүүлсэн байна.
Хятадын боомтуудын төмрийн хүдрийн нөөц нэмэгджээ БНХАУ-ын томоохон боомтууд дээрхи төмрийн хүдрийн импортын нөөцийн хэмжээ сүүлийн 1 долоо хоногт 1,44%-иар нэмэгджээ.
“Торгоны зам”-ыг санхүүжүүлэх сан байгуулна БНХАУ нь “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулахад санхүүжүүлэх зорилгоор 16.3 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий сан байгуулахаар болжээ.
Кригизид нүүрсний үнийг төрөөс зохицуулж байна Киргиз улс дотоодын эрчим хүчний хямралтай холбогдуулан Засгийн газраас нүүрсний үнийг төрийн хэмжээнд зохицуулахаар болжээ.
Оросын нүүрсний экспорт 9.62%-иар нэмэгджээ 2014 оны эхний 10 сарын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолтын хэмжээ 287.34 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.03%-иар буурсан үзүүлэлт аж.
Хятад шинэ төмөр зам байгуулахад 40 тэрбум ам.доллар зарцуулна БНХАУ-ын Засгийн газар дотоодын төмөр замын шинэ 3 шугам байгуулахад 40 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Энэхүү төсөл нь тус улсын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороогоор батлагдсан байна.
BHP Billiton III улирлын тайлангаа танилцуулав Дэлхийн уул уурхайн томоохон компани BHP Billiton нь 3 дугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмрийн хүдрийн олборлолт 17%-иар өсч 57,09 сая тонн болжээ.
Орос, Хятад хамтран эрчим хүч, нүүрс, ураны төслүүдийг нэгтгэн хэрэгжүүлнэ ОХУ-ын “Россети” компани болон БНХАУ-ын Төрийн эрчим хүчний сүлжээний корпораци Сибирийн бүс нутагт цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах ажилд хамтран ажиллах гэж байна.
“Хасан-Ражин” төсөлд Өмнөд Солонгос нэгдэх хүсэлтэй Орос улсаас 35 мянган тонн нүүрсийг Хойд Солонгосын Хасан боомтоос далайн замаар Өмнөд Солонгосын Пхохан боомт хүртэл туршилтаар анх удаа тээвэрлэх гэж байна. Өмнөд Солонгосын тал “Хасан-Ражин” төмөр замын төсөлд тээвэр логистикийн хувьд нэгдэх сонирхолтойгоо ийнхүү илэрхийлжээ.
“BHP Billiton Mitsubishi Alliance” шинэ уурхай ашиглалтад орууллаа Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани BHP Billiton компани, Японы “Mitsubishi” корпораци хамтран Австрали дахь Caval Ridge уурхайг шинээр ашиглалтад оруулж байна.
Орос, Хятад “дорнод” чиглэлээр хий нийлүүлэх гэрээг үзэглэнэ ОХУ-ын Сибирийн нутгаас байгалийн хийг “дорнод” чиглэл буюу Алтайн хоолойгоор БНХАУ-д нийлүүлэх гэрээг өнөөдөр хоёр тал байгуулж магадгүй байна.
Хятадын нүүрсний нөөцийн татвар 2-10%-иар тогтоно Хятад улс ирэх 12 дугаар сараас эхлэн дотоодын нүүрс олборлогч компаниудад тавих нүүрсний нөөцийн татварыг 2-10% байхаар тогтсон тухай тус улсын Санхүүгийн яам өнгөрсөн бямба гаригт мэдээллээ.
Glencore Rio Tinto-той үйл ажиллагаагаа нэгтгэх санал тавив Хэрэв энэ нь бодитоор биелбэл 160 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий дэлхийн уул уурхайн хамгийн том концерн бий болох юм.
Хятад нүүрсний салбартаа татварын шинэчлэл хийнэ Хятад улсын эрчим хүчний гол эх үүсвэр болсон нүүрсний үнэ сүүлийн жилүүдэд буурсаар байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар тус улсад эрчим хүчний нүүрс нэг тонн нь 515-525 юань болж буурчээ.
Оросууд алт, зэсийн ордын төсөлдөө гадаадын хөрөнгө оруулалт татаж байна Оросын өнгөт металын “Норникель” компани нь зэсийн Быстринскийн Уулын баяжуулах үйлдвэр /УБҮ/ байгуулах төслөөсөө гадна 230 мянган тонн хүдрийн нөөцтэй Лугоканскийн орд, 180 мянган тонн хүдрийн нөөцтэй Култуминскийн ордын ашиглалтад Хятадын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ.
Ростех, Шэнхуа 10 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Нүүрс, эрчим хүчний төсөлд ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” компани, БНХАУ-ын Төрийн өмчит “Шэнхуа” корпораци хамтран 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай санамж бичгийг байгуулсан байна.
Орос Европтой эрчим хүчний асуудлаар ярилцана ОХУ-аас Европ руу нийлүүлж буй байгалийн хийн дийлэнхийг Украйны нутгийг дайруулсан хоолойгоор хүргэдэг тул нийлүүлэгч, хэрэглэгч тал уулзахаар болжээ. Европын холбоо байгалийн хийн хэрэглээнийхээ 20 гаруй хувийг Оросоос импортолдог бөгөөд Украйны хямрал даамжирвал хэрхэх талаараа Европын холбоо ийнхүү арга хэмжээ авч эхлээд байна.
Удоканы зэс баяжуулах үйлдвэрт Эрдэнэтээс түүхий эд авна ОХУ-ын Забайкалийн хязгаар дахь зэсийн Удоканы орд газрыг ашиглах төслийн хүрээнд байгуулах зэс баяжуулах үйлдвэрт Монголын “Эрдэнэт”-ийн уурхайгаас түүхий эд нийлүүлэх аж.
“Сибирийн хүч” хоолойг Энэтхэг хүргэх асуудлыг хэлэлцэнэ Өнгөрсөн 5 дугаар сард Шанхай хотноо Орос, Хятад улс 30 жилийн турш байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээг байгуулсан билээ.
45 46 47 48 49 50 51