Хятадын эдийн засаг суларсаар байна

2019-01-02 16:21

Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн сард бууралттай гарав. Энэ нь хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн анхны буурсан тохиолдол болохыг тус улсын Үндэсний статистикийн газар онцолжээ. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийг илтгэдэг гол үзүүлэлт болох Purchasing Manager Index (PMI) 49.4-тай гарсан нь 2016 оны долдугаар сараас хойших хугацаанд анхны буурсан тохиолдол болж байгаа юм. Уг үзүүлэлт 50-иас доош гарвал бууралтыг, дээш гарвал өсөлтийг илтгэдэг.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард PMI үзүүлэлт 50-тай гарч өсөлт ч үгүй, бууралт ч үгүй байсан бөгөөд шинжээчид уг үзүүлэлтийг арванхоёрдугаар сард 49.9-тэй гарна гэж таамаг дэвшүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл бодит байдал шинжээчдийн таамгаас доогуур гарлаа.

Бууралт тохиож буй шалтгаан нь АНУ-Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайн болохыг шинжээчид тайлбарлаж байна. Хоёр улс уг асуудалд хэлэлцээр хийхээр тогтсон ч амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хятадын хувьд хэлэлцээр нааштай байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж буй ч шинжээчид үүнд итгэл муутай байна.

Худалдааны дайны асуудал нь АНУ, Хятадын эдийн засгийн аль алинд сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд улмаар дэлхийн эдийн засагт багагүй асуудал авчрахыг шинжээчид сануулж байна.

Хятадын хөрөнгө оруулалтын хараат бус судалгааны байгууллага CEBM группын Макро эдийн засгийн судалгааны хэсгийн дарга Зэншэн Зон “Худалдааны дайны асуудлаас үүдэн гадаад эрэлт суларч байгаа бол дотоод эрэлт бүр ч муудаж байна. Хятадын эдийн засаг цаашид улам  саарч болзошгүй харагдаж байна” хэмээн “Ройтерс” агентлагт мэдэгджээ.

Хятадын эрх баригчид 2018 оны эдийн засгийн өсөлтийг 6.5%-тай байлгахаар зорилт дэвшүүлсэн нь 2017 оны 6.9%-ийн өсөлтөөс доогуур хэмжээ юм. Дэлхийн банк 2019 онд Хятадын өсөлт удааширч 6.2%-д хүрнэ гэж тооцоолоод байна.  



Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 7 цаг 29 минутын өмнө
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.
  • 2019-08-15 12:49
    Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • 2019-08-15 12:46
    Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
  • 2019-08-14 15:13
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм.