Хятад газрын ховор металын салбартаа шинэчлэл хийж байна

2019-06-12 14:24

Хятадын эрх баригчид газрын ховор металын олборлолт, үйлдвэрлэлийн гол бүс нутгуудадаа өргөн цар хүрээтэй хяналт судалгаа явуулах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 10-наас тус улсын газрын ховор металын чиглэлээр “Стратегийн эрдэс, түүхий эд” судалгааг эхлүүллээ.

Энэ хүрээнд Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Байгалийн нөөцийн яамнаас ӨМӨЗО, Жанси, Фужан, Хунан, Гуандун, Гуанши болон Сичуан зэрэг долоон мужид газрын ховор металын нөөцийн боломж, үйлдвэрлэлийн судалгааны ажил явуулж байна. Судалгааны явцад, бүс нутгийн удирдлагууд газрын ховор металын үйлдвэрлэл болоод салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар нарийвчилсан статистик бэлтгэх үүрэг хүлээжээ. Мөн тус бүс нутагт газрын ховор металын салбарыг хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлох учиртай.

Эдгээр долоон муж нь Хятадын газрын ховор металын олборлолт төвлөрсөн гол бүс нутаг юм.  Өнөөгийн байдлаар тус улсад газрын ховор металын экспортын тусгай зөвшөөрлийг удирдах шинэ системийг нэвтрүүлэх ажил хэрэгжиж буйг Хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдэв. Энэхүү мэдэгдэлд цаашид газрын ховор металын үнэ өсөх хандлагыг онцолжээ. 

Газрын ховор металын салбар дахь шинэчлэл нь АНУ-тай эхлүүлээд байгаа “худалдааны дайнд” Хятадын өгч буй хариу алхам гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ далимаар тус улс газрын ховор металын экспортоо хязгаарлаж, бүр зогсоож болзошгүйг шинжээчид санууллаа. 

Дэлхийн газрын ховор металын нийт нөөцийн 40 орчим хувь Хятадын газар нутагт байдаг бөгөөд олон улсын зах зээл дэх нийлүүлэлтийн 70 гаруй хувийг дангаар хангадаг. Харин АНУ-ын үйлдвэрлэлийн 80% Хятадын газрын ховор металын экспортоос хамаарч байна. 
Хятад энэ оны эхний таван сард 19 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2%-иар буурчээ. 

Э.Од 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 20 цаг 5 минутын өмнө
    Монгол Улсын эдийн засаг дахь уул уурхайн нөлөөлөл, иргэдийн ойлголт болоод орон нутгийн асуудлаар Сүхбаатар аймаг дахь эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Монгол Улсын эдийн засгийг багагүй хувийг уул уурхайгаас орсон орлого эзэлж байгаа нь статистикаас харагдаж байна. Эдийн засагч хүний хувьд Та уул уурхайн талаар байр сууриа илэрхийлнэ үү? Би энэ салбарын хүн биш учир зөвхөн эдийн засгийн үр өгөөж талаас нь ойлголтынхоо хэмжээнд хариулъя. Өнөөдөр бид нэг зүйлийг магтвал хэт дээшээ өргөөд, бас муулбал хэт харлуулдаг хандлагатай болсон. Аливаа зүйлийн эерэг талыг олж харж сурах шаардлага байна. Ингэж сураагүй болохоор уул уурхайн талаарх цэгцтэй ойлголтгүй, нэг хэсэг нь ашиглах зүйтэй гэхэд нөгөө хэсэг нь бүр хэрэггүй мэт ярьж байна. Эдийн засгийн үр өгөөжийн талаас тайлбарлахгүй бол үр дүнгүй юм шиг олон нийтэд сөргөөр ойлгож байна. Уул уурхайг зөв өнцгөөс нь харж, хариуцлагатай ашиглаж чадвал эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Цаашид ч өгнө.
  • Уржигдар 13 цаг 34 минутад
    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
  • Уржигдар 11 цаг 26 минутад
    Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авчээ. Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна. 
  • Уржигдар 10 цаг 17 минутад
    Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод Та юунаас ажлаа эхлээд байна вэ? Миний бие энэ албанд томилогдон  ажил хүлээж аваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Гурван гол чиглэлээр ажиллаж байна. Нэгд, Хөгжлийн банкны журам, зээл олгох үйл ажиллагаа гэх мэт дотоод зохион байгуулалт, засаглалыг сайжруулах. Энэ хүрээнд зээлийн бодлого, журмыг шинэчиллээ. Компаниудын төсөл хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк  удаадаг, зээлийн хүсэлт  хаачсан нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл өмнө нь байсан юм билээ. Тиймээс одоо энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс өөрчлөлт оруулсан юм. Хоёрт, зээлийн чанар. Хөгжлийн банкны өмнөх зээлийн асуудалтай холбоотой 6 хэргийг прокурорт шилжүүлсэн асуудал хоёр дахь чиглэлийн ажлын нэг хэсэг юм. 
  • 2019-10-15 13:59
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.