Орос энэ онд 24 сая тонн коксжих нүүрс экспортлоно

2017-11-30 12:59
- Оросын нүүрсний нийт экспортын 15.6%-ийг коксжих нүүрс эзэлж байна-

Наймдугаар сард тохиодог Оросын “Уурхайчдын өдөр” тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээ дэвшүүлэхдээ “Манай улсын нүүрсний нөөц ойрын 500 жилдээ хүрэлцээтэй” хэмээн онцолсон байдаг. Орос улсын нүүрсний тогтоогдсон нөөц 193.3 тэрбум тонн бөгөөд энэ нь 39.8 тэрбум тонн коксжих нүүрс, 101.2 тэрбум тонн хүрэн нүүрс болон 6.8 тэрбум тонн антрацит болон бусад нүүрсний нөөцөөс бүрдэнэ.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нүүрсний олборлолт 40%-иар өссөн бол бол экспортын хэмжээ 100 сая тонноор нэмэгджээ. Өдгөө нүүрсний экспортоос 8.9 тэрбум ам.долларын орлого бүрдүүлж буйг тус улсын Гаалийн хорооны мэдээллээс харж болно. 2016 онд нүүрсний салбараас 90 тэрбум рубль буюу 1.3 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Сүүлийн гурван жил тус улсын нүүрсний олборлолт тасралтгүй өссөөр байна. Нүүрсний 75%-ийг Куззбасс, Печорскийн болоод Канско-Ачинскийн сав газраас олборлож буй. Оросын Эрчим хүчний яамны мэдээллээр, 2016 онд нүүрсний олборлолт 385.4 сая тоннд хүрч дэлхийд тав дахь томоохон олборлогч орон болоод буй. Энэ онд нүүрсний олборлолт 397.7 сая тоннд хүрэх төлөвтэй байгаагийн 310 сая тонн нь эрчим хүчний нүүрс байх юм . Энэ онд нүүрсний олборлолт өмнөх оныхоос 12 сая тонноор нэмэгдэхээр байгаагийн дийлэнх буюу 9 сая тонн нь эрчим хүчний нүүрс юм.

Энэ оны эхний есөн сарын байдлаар 299.1 сая тонн нүүрс олборложээ. Нүүрсний олборлолт нэмэгдэж байгаа нь экспорт өсч байгаатай холбоотой болохыг Эрчим хүчний сайдын орлогч Анатолий Яновский тайлбарласан байна.

Тус улс 2016 онд 164.6 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс коксжих нүүрсний 21.7 сая тонн экспорт өмнөх оныхоос 18%-иар өссөн байна. Энэ онд 185 сая тонн нүүрс экспортлох зорилттой байгаагийн 161 сая тонн нь эрчим хүчний, үлдсэн 24 сая тонн нь коксжих нүүрс байх аж. Эндээс харахад Оросын нүүрсний нийт экспортын 15.6%-ийг коксжих нүүрс эзэлж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрсний нийт экспорт 138.44 сая тоннд хүрсний 21.5 сая тонн нь коксжих нүүрс байгаа юм.

Оросын нүүрсний экспортын 60% нь Алс Дорнодын далайн 28 боомтоор хийгдэж байна. Нүүрсний экспортыг хангах гол боомтууд Восточный, Усть-Лугу, Ванино, Мурманск, Посьет, Находка, Высоцк, Туапсе, Шахтёрск, Владивосток, Ростов-на-Дону байна. Эдгээрээс Восточный, Ванино болон Усть-Луга боомтуудаар нүүрсний нийт экспортын 57.1% нь хийгддэг. Тус боомтуудаар дамжин Хятад, Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Энэтхэг, Турк, Польш зэрэг орнуудын зах зээлд хүрч байна. Ази-Номхон далайн орнууд руу нийлүүлж буй нүүрсний экспортоос 2017 онд 5 тэрбум ам.долларын орлого олохоор тооцоолж буй. Тус бүс нутаг рүү экспортлох нийт нүүрсний 25% нь коксжих нүүрс юм.

Зөвхөн есдүгээр сард Оросын нүүрсний нийт экспортын 15.3 сая тонн байж, 2.35 сая нь Хятадын зах зээлд нийлүүлэгджээ. Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83%-иар өссөн байна. Эхний хагас жилийн байдлаар Хятад руу 9.5 сая тонн нүүрс экспортолжээ. Хятад руу 2016 онд 18.93 сая, 2015 онд 15.78 сая тонн нүүрс тус тус Оросоос экспортолсон байдаг.

Оросын нүүрсний экспортын 80%-ийг эзэлж буй эрчим хүчний нүүрсний гол нөөц Баруун, Зүүн Сибирийн нутагт бий. Коксжих нүүрсний нөөцийн хувьд Кузнецийн сав газарт байдаг байна. Тиймээс нүүрсний гол нөөц болоод түүнийг дагасан олборлолт, үйлдвэрүүд далайн гарцаас хол оршиж буй. Өөрөөр хэлбэл, тээврийн зардал өндөртэй. Хамгийн ойрын далайн боомт хүртэл 3.5-4.5 мянган км зайтай. Тэгэхээр нүүрсний экспортод төмөр замын тээвэрлэлт гол байр суурийг эзэлж байна.

2015 оны байдлаар, гол экспортлогч СУЭК компани эрчим хүчний нүүрсийг төмөр замаар тээвэрлэн далайн боомт хүргэхэд 19 ам.доллар, боомт руу ачилт хийхэд 1 тонн нүүрс 4 ам.доллар, далайн замын тээвэрлэлт 1 тонн тутамд 10 ам.доллар байв. Эндээс харахад ложистикийн нийт зардал 44 ам.доллар болдог аж. 

2030 онд Орос нүүрсний олборлолтоо 410-460 сая тоннд хүргэж, экспортоо 205 сая тоннд хүргэх, тэр дундаа Ази-Номхон далайн орнууд руу 120 сая тонн нүүрс нийлүүлэх зорилттой. Алс Дорнод, Байгалийн бүс нутаг дахь нүүрсний олборлолтын 40%-ийг эзлэх тооцоотой. Ази-Номхон далайн орнууд руу экспортоо нэмэгдүүлэх зорилгоор 2030 онд Алс Дорнодын боомтуудын хүчин чадлыг 155 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.

Э.Од
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.