Ертөнц
ОХУ-ын газрын тосны экспортын татвар буурна
ОХУ-ын газрын тосны мониторингийн мэдээллээр гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны үнэ 104,7 ам.доллар байсан байна.
Уул уурхайн төмөр зам тавина
“Оросын төмөр замуудын нэгдэл” компани Вьетнамд ачаа тээврийн 180 километр урт төмөр зам тавихаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан байна.
Алс Дорнодын төмөр замд 260 тэрбум рубль зарцуулна
ОХУ-д энэ сарын 2-ны өдөр эхэлсэн Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх комиссын хуралдааны үеэр тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев Алс Дорнодыг хөгжүүлэх гол чиглэл нь тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэл гэж мэдэгдэв.
Хятад АЦС-аа нэмэгдүүлнэ
Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци /CGNPC/ 2012 онд олон улсын худалдаа болон эрдэс баялаг олборлолтын хүрээнд 308 мянган тонн ураны нөөц бий болгожээ.
Орос-Хятадын хамтарсан нефть-химийн компани байгууллаа
Оросын төрийн өмчит “Роснефть” компани нь Хятад улсад газрын тос нийлүүлэлтээ шат дараалалтайгаар нэмэгдүүлэхээр болж, 25 жилийн хугацааны гэрээ байгуулав. Үүнийхээ хариуд тус улсын Хөгжлийн банкнаас хоёр тэрбум ам.долларын зээл авахаар болжээ.
“Роснефть” ТНК-ВР компанийг худалдан авах хэлэлцээрээ дуусгажээ
Оросын төрийн өмчит “Роснефть” компани Их Британийн PB болон Оросын AAR консорциумаас ТНК-ВР компанийг худалдан авах гэрээ хэлэлцээрээ дуусгаснаа мэдэгдлээ. Хойд хөршид газрын тос олборлолтоороо гуравдугаарт ордог ТНК-ВР компанийг худалдах хэлэлцээр хагас жил үргэлжлээд ийнхүү өндөрлөж байна.
Оросын ТӨК-иудын хувьцаа Москвагийн бирж дээр зарагдана
Оросууд төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүдээ 2016 оны төгсгөл гэхэд бүрэн хувьчилж дуусахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнд төмөр замын “РЖД” компани ч багтаж буй. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд А.Белоусов “РЖД”-г энэ оны дундуур эсвэл сүүлээр хувьчилна гэж мэдэгдсэн юм.
Унгарчууд шинэ төмөр замаа транзит тээвэр болгоно
Унгар улс шинээр 113 километр урттай төмөр зам тавих гэж байгаа. Шинэ төмөр замыг тавихын тулд Хятадаас зээл авахаар болжээ. Хятадын хөгжлийн банкнаас 1.3 тэрбум еврогийн зээл олгохоор болсон байна.
Оросууд Хятадаас 30 тэрбум ам.долларын зээл авч магадгүй
Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятадаас 30 тэрбум ам.доллар зээлэхээр ярилцаж байгаа талаар Reuters агентлагаас мэдээлсэн байна. Ингэснээр хятадууд Оросын хамгийн том газрын тосны хэрэглэгч болох төлөвтэй байгаа гэнэ.
Хятадын нефтийн магнат “Nexen”-ийг эзэмшинэ
Хятадын газрын тосны салбарт эхнээсээ гуравт буюу “PetroChina” болон “Sinopec” компанийн дараа орох “CNOOC” Канадын газрын тос, байгалийн хийн магнат “Nexen Inc”-ийг 15.1 тэрбум ам.доллараар худалдаж авах зорилт бүрэн хэрэгжихэд тун ойртсоныг өчигдөр мэдэгдэв.
Мечел Ванино боомтыг авлаа
Уул уурхай, ган үйлдвэрлэлийн магнат “Мечел” компани Оросын Зүүн Эргийн боомт болох Ваниногийн 55 хувийг эзэмшихээр болсныг өнгөрсөн баасан гаригт VTB банк мэдээлжээ.
Хятадад дахин хурдан галт тэрэг үйлдвэрлэнэ
БНХАУ-ын Засгийн газраас 6.2 тэрбум ам.долларын өртөгтэй хурдан галт тэрэг үйлдвэрлэх тендер зарлажээ. Тус улсын Засгийн газрын зүгээс 300-400 ширхэг иж бүрэн хурдан галт тэргийг ойрын хоёр сард үйлдвэрлэхээр тооцсон байна.