Ертөнц
Хятадын дараагийн удирдагч тодортол нүүрсний үнэ өснө
Хятадын коммунист намын 18 дугаар их хурал энэ сарын 8-нд Бээжин хотод болох гэж байна. Тус хурлаар намын гишүүд дараагийн удирдагчаа сонгох юм. Хятадад арван жилд нэг удаа эрх мэдэл шилжүүлэх үйл явц өрнөдөг. Энэ хурлын өрнөл дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа.
Хятадад анхдагч нейтроны реактор баригджээ
Хятадын Засгийн газраас цөмийн энергийг хөгжүүлэх гурван үе шат бүхий стратегийн төлөвлөгөө боловсруулсан билээ. Энэхүү стратеги нь нэгдүгээрт даралтын усны реактор, хоёрдугаарт анхдагч нейтроны реактор, гуравдугаарт цөмийн нэгдлийн реактор байгуулах үе шаттай юм.
Оросын төмөр зам 2016 онд Лондонд IPO хийж магадгүй
“Оросын төмөр зам”-ыг шат дараатайгаар хувьчлах төлөвлөгөөний хүрээнд ирэх жил тус компанийн 25 хувийг хувьчлахаар төлөвлөөд байгаа юм. Тооцоолж буйгаар тус компани 1.7 их наяд рубль буюу 53 тэрбум ам.доллараар үнэлэгдэхээр байгаа ажээ. Гэхдээ “Оросын төмөр зам” компани хувьцаагаа зөвхөн Лондоны хөрөнгийн биржид бус Москвагийн биржид ч худалдаалж магадгүй ажээ.
Зэсийн үнэ унаж байна
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсад 1 фунт зэсийн үнэ 3 доллар 85 цент байсан бол 3 доллар 52 цент болж унаад байна. Ирэх жил гэхэд энэ байдлаараа унасаар 3 доллар 48 цент болох хандлага ажиглагдаж байгаа ажээ.
“Зэсийн эрэлт багасч, их хэмжээний хуримтлал үүсээд байгаа нь үнийн уналтын гол шалтгаан болж байна” гэж “Cochilco” зэсийн комиссоос мягмар гарагт мэдээлсэн байна.
Оросын төмөр замын тээврийн тариф 7 хувиар нэмэгдэнэ
ОХУ-ын Омск хотноо Төмөр замын тээврийн тарифын талаар төрөөс баримтлах бодлогын тухай хурал зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оролцож байгаа юм. Тэрбээр 2013 онд төмөр замын ачаа тээврийн тарифыг долоон хувиар нэмэгдүүлэхээр болсон тухай хуралдааны үеэр мэдэгдэв.
Төмрийн хүдрийн үнэ буурч байна
Хятадын ган үйлдвэрлэгчдийн эрэлт багасч байгаа нь төмрийн хүдрийн үнэ огцом унахад нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн баяжмалын үнэ 125,6 ам.доллар/тонн болсон нь сүүлийн найман сарын хамгийн доод үнэ юм. Хятадын импортын тайлангаар Тяньжин боомтоор орж ирэх төмрийн хүдрийн импорт 2,1 хувиар буурсан аж. Энэ оны хоёрдугаар хагаст уг түүхий эдийн үнэ 100 ам.доллар/тонн хүртлээ буурч болзошгүй гэж тус улсын Ган, төмрийн холбооны дэд тэргүүн Ванг мэдэгджээ.
Дэлхийн хөрөнгийн биржүүдийн II улирлын судалгаа гарчээ
“Эрнст энд Янг” компани нь дэлхийн хөрөнгийн биржүүдийн улирал тутмын судалгааг гаргадаг бөгөөд энэ оны хоёрдугаар улирлын тайланг танилцуулж байна. Хоёрдугаар улиралд олон улсын хөрөнгийн биржүүд дээр нийт 41,8 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, энэ үзүүлэлт нь өнгөрсөн улиралтай харьцуулбал гурав дахин нэмэгджээ.
Чалко-гийн “Б” төлөвлөгөө эхэллээ
Хятадын төрийн өмчийн “Чалко” компани Монголын нүүрсний салбарт томоохон байр суурь бүхий “Саутгоби Ресорсез” компанийн 60 хувийг эзэмшихээр гэрээ байгуулснаа гурван сар хагасын өмнө зарласан билээ. Энэхүү компанийн Монголд эзэмшдэг Овоот толгой коксжих нүүрсний орд нь ямар үнэ цэнэтэй болох нь өнгөрсөн хэдхэн сард улам бүр тодорхой харагдлаа.
Хятад ус ашигласны татвараа нэмнэ
Хятадын Засгийн газар ирэх таван жилд ус ашигласны татварыг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус улсын ус ариглан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2015 он хүртэл усны татварыг шат дараатайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус улс усыг их хэмжээгээр зарцуулдаг салбаруудад усны татварыг илүү өндөр тогтоохын зэрэгцээ усны дахин боловсруулах салбарыг идэвхитэй дэмжин ажиллахаар шийдвэрлэжээ.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар дахиад буурна
Ирэх сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны экспортын татварын үнэ тонн тутамд 12 хувиар буюу 50,5 ам.доллараар буурч, 369,3 ам.доллар болох гэнэ. Энэ тухай тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Дорнод Сибирь болон Хойд Каспийн орд газраас олборлох газрын тосны экспортын татвар одоогийн 232,4 ам.доллараас буурч 173 ам.доллар болох юм байна. Бензиний экспортын татвар 45,4 ам.доллараар буурч, 332,4 ам.доллар болно.
“Их хорь”-ийн Дээд хэмжээний уулзалт эхэллээ
Мексикийн Лос-Кабос хотноо “Их хорь”-ийн орнуудын Дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Чуулга уулзалтын гол сэдэв нь Евро бүсийн орнуудын өрийн хямрал байх юм. Өдөр ирэх тусам сунжирч байгаа өрийн асуудлаас үүдэн Евро бүсийн орнууд дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь, нэр хүндээ алдсаар байна.
Европ цөмийн реакторуудаа хааж байна
Европын холбооны улс орнууд 2030 он гэхэд цөмийн 150 станцаа бүрэн хаах төлөвтэй байгааг “ГлобалДата” байгууллага мэдээлжээ. Гэхдээ АНУ, Хятад зэрэг улс орон цөмийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлах бодлого төдийлөн байхгүй байгаа ажээ.
Оросын төрийн өмчит компаниудыг хувьчлах хөтөлбөр батлагдав
ОХУ-ын Засгийн газар 2016 он хүртэлх хувьчлалын өргөтгөсөн хөтөлбөрийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт “ВТБ” банк, “Аэрофлот”, “Оросын төмөр зам”, “РОСНАНО”, “Шереметьево” олон улсын нисэх онгоцны буудал, “Уралвагонзавод” галт тэрэгний үйлдвэр, Архангельскийн усан флот, Ульяновын автомашины үйлдвэр, “Роснефть” зэрэг тус улсын төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүд багтсан байна.
Зэс, газрын тосны үнэ өсөв
Сүүлийн хоёр долоо хоногийн туршид эрчимтэйгээр буураад байсан эрдсийн түүхий эдийн үнэ өнөөдөр багагүй хувиар өслөө. Учир нь өнөө өглөө Европын холбоо Испанийн банкны салбарт зориулж 100 тэрбум еврогийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын импорт өнгөрсөн тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхтэйгээ харьцуулахад 12.7 хувиар, мөн экспортын хэмжээ 15 хувиар дээшилсэн нь эрдсийн зах зээл сэргэхэд нөлөөлжээ.
Коксжих нүүрсний үнэ 10 хувиар буурна
Австралийн “Commonwealth” банк коксжих нүүрсний ойрын гурван жилийн хугацаан дахь үнийн урьдчилсан тооцоог гаргажээ. Тус банкны тооцоолж буйгаар Австралийн коксжих нүүрсний үнэ 2013 он гэхэд одоогийнхоос 10 хувиар буурч 213 ам.доллар/тонн болох ажээ.
Эрдэс баялаг, санхүүгийн салбарт нягт хамтран ажиллана
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралдаан Бээжин хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон үеэр Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзаж санал солилцжээ.
Хятад Австралид нүүрсний “магнат” байгуулна
Австралид үйл ажиллагаа явуулдаг Хятадын нүүрсний томоохон олборлогч “Yancoal Australia” компани Австралийн “Gloucester” нүүрсний компанийн 78 хувийг эзэмшилдээ авахаар болжээ. “Yancoal” Австралийн нүүрс олборлогч томоохон компанийг худалдаж авахаар болсноо өнгөрсөн оны сүүлээр зарлаж байсан юм.
Перу зэсийн олборлолтоо 75 хувиар нэмэгдүүлнэ
Перу улс өнгөрсөн оны байдлаар 1.24 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар Чили улс жилдээ 5 сая гаруй тонн зэс үйлдвэрлэдэг үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Харин дэлхийн зэсийн хоёр дахь томоохон үйлдвэрлэгч Перу улсын хувьд ойрын гурван жилийн хугацаанд зэсийн үйлдвэрлэлээ 75 хувиар нэмэгдүүлж 2.15 сая тоннд хүргэхээр төлөвлөж буйг тус улсын Эрчим хүч, Уул уурхайн сайд Жорж Мэрино өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.