Ертөнц
Ураны үнэ өсч байна
2010 оноос хойш анх удаа дэлхийн зах зээл дэх ураны үнэ нэмэгдэж байна. 2014 оны 5 дугаар сард 1 фунт ураны үнэ 28 ам.доллар байсан нь ердөө 7 сарын хугацаанд 57%-иар өсчээ.
Орос Туркийг эрчим хүчний шинэ түншээр сонгов
“Газпром” компанийн Ерөнхийлөгч Алексей Миллер өнгөрсөн бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ, өмнөд Европ руу тавигдах байсан South Stream хийн хоолойн төслийг зогсоосон ч Турк, Грек руу тавигдах хоолойн төслийг хэрэгжүүлснээр алдагдсан боломжоо бүрэн нөхөж чадна гэж мэдээллээ.