Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Оросын төмөр замын нүүрсний экспорт 39,7%-иар буурчээ 2015 оны хагас жилийн тайлангаар ОХУ-аас төмөр замаар Хятадын зах зээлд нийлүүлсэн нүүрсний экспорт 39,7%-иар буурсан байна.
“Удоканы ордын 10%-ийг худалдах хэлэлцээр зогсов Зэсийн Удокан ордын тодорхой хувийг худалдах талаар Оросын “Металлоинвест”, Хятадын хөрөнгө оруулалтын “Hopu Investments” сангийн хэлэлцээр зогссон байна.
Alibaba” групп “Кызыл-Курагино” төмөр замыг сонирхож байна Хятадын “Alibaba” группын тэргүүн Жек Ма нь Оросын “Кызыл-Курагино” төмөр замын төслийг ихээхэн сонирхож байгаа талаар ОХУ-ын Холбооны зөвлөлийн сенатор Оксана Белоконь мэдээлжээ.
БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд юу болов? Барууны хэмээн нэрлэгддэг хөгжингүй улс орнуудын эдийн засагт хөрөнгийн зах зээлийн ач холбогдол их болохыг бид мэднэ.
Монгол, Орос, Хятад улс хилийн нэвтрэх цэгүүдийг хөгжүүлэхэд хамтарна ОХУ-ын Уфа хотноо Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 10-нд эхэлж байна.
Кызыл-Курагино төмөр замын барилгын ажил 2015 онд багтаж эхэлнэ Харин уг төмөр замыг Монгол улсын газар нутгаар дайруулан өнгөрүүлэх эсэх талаар тодорхой шийдвэр ойрын 2-3 сарын хугацаанд гарна хэмээн Р.Байсаров мэдэгдэлдээ онцолсон байна.
Хятадын нүүрсний импорт буурчээ Он гарснаас хойш Хятадын нүүрсний нийт импорт 83,2 сая тоннд хүрсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 38,4%-иар багассан байна.
Австралийн нүүрс, төмрийн хүдэр татвараас чөлөөлөгдөв Энэ долоо хоногийн лхагва гаригт Австрали, Хятадын Засгийн газар хоёр улсын хоорондын Чөлөөт худалдааны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурснаар Австралийн эрдсийн бүтээгдэхүүн ямар ч татваргүйгээр Хятад руу нийлүүлэгдэхээр болж байна.
Австрали, Хятад улс Чөлөөт худалдааны гэрээ байгуулав Австралийн Худалдааны сайд Эндрю Робб, Хятадын Худалдааны сайд Гао Хүчэн нар өнөөдөр Австралийн нийслэл Канберра хотноо хоёр улсын хоорондох Чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа.
СУЭК Японы компаниудад нийлүүлэх нүүрсний үнээ бууруулна ОХУ-ын нүүрсний томоохон үйлдвэрлэгч СУЭК эрчим хүчний нүүрсний үнээ 17%-иар бууруулан, Японы “Japanese electric utilities” компанид нийлүүлэхээр тохиролцжээ.
“Мечел”, “Jidong Cement” нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав Оросын “Мечел” компани Хятадын “Jidong Cement” корпорацитай нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа.
“Кызыл-Курагино” төмөр замыг барих гэрээг 7 дугаар сард зурах төлөвтэй Тува дахь “Элегест-Кызыл-Курагино” төмөр замыг барих төслийн гэрээг Оросын “Тувагийн Эрчим хүч үйлдвэрлэлийн корпораци”/ТЭПК/, Хятадын “China Construction Corp.” /CCECC/ компаниуд ирэх 7 дугаар сард үзэглэхээр төлөвлөж байна.
“Atlas Iron” компанийн төмрийн хүдрийн олборлолт нэмэгдэнэ Австралийн “Atlas Iron” компани нь Пилбара муж дахь “Mount Webbe” уурхайн олборлолтоо ирэх энэ сараас нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Компанийн мэдээлж буйгаар 8 жил ашиглагдах эл уурхайгаас жилд 6 сая тонн төмрийн хүдэр олборлохоор тооцоолж байна.
Хятад Бразилаас төмрийн хүдэр ахиу авна Хятадын Ерөнхий сайд Ли Көцян Бразил улсад өнгөрсөн долоо хоногт хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын магнат “Вале”-д төмрийн хүдрийн өргөтгөлийн төсөлд нь хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. Мөн “Вале”-гийн үлэмж хэмжээний буюу 400 мянган тонны даацтай дөрвөн усан онгоцыг нийтдээ 445 сая ам.доллараар Хятадын Cosco-д худалдаалахын сацуу дахин нэмж дөрвөн онгоц худалдах гэрээ байгуулжээ.
Хятадын нүүрсний импорт буурчээ Энэ оны 1-4 дүгээр сарын дүнгээр БНХАУ-ын нүүрсний импортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.7%-иар буурсан байна.
Орос, Хятад уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав БНХАУ-ын дарга Си Жинпин Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт уригдан өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотноо айлчилсан билээ.
Мозамбикт коксжих нүүрсний төсөл “боловсорч” байна Тавантолгойн гол өрсөлдөгчөөр Африк тивийн Зүүн өмнөд хэсэгт орших Мозамбик улсын Тете мужийн Моатизэ орд тодроод буй. Энэхүү ордын өргөтгөлийн ажил дуусахад ердөө хоёр жилийн хугацаа үлджээ.
Vale компани Австрали дахь нүүрсний төслүүдээ худалдана Бразилийн уул уурхайн Vale компани Австрали дахь нүүрсний төслүүдээ худалдахаар төлөвлөж, энэ ажилд нь хөрөнгө оруулалтын “Barclays” банк зөвлөхөөр ажиллаж байна.
“Мечел” компани 26 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ Оросын уул уурхай, металургийн “Мечел” компани нь 2015 онд нүүрсний олборлолтоо 15%-иар нэмэгдүүлэн 25-26 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.
Төмрийн хүдрийн үнэ өсөв Хятадын далайн “Qingdao” боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 5.9%-иар өсч, 54.04 ам.доллараар худалдаалагдаж байна.
41 42 43 44 45 46 47