Австрали, Хятадын харилцааны “ан цав” улам гүнзгийрэв

2020-11-06 17:01

Худалдааны томоохон түншүүд Австрали, Хятадын харилцаа худалдааны салбарт улам бүр хүндэрч байна. Тодруулбал, Австралиас зэсийн баяжмал, дарс, дүнз/гуалин, хавч, арвай, элсэн чихэр, нүүрс зэрэг долоон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлохгүй байх үүрэг даалгаврыг Хятад улс дотоодын компаниуддаа өгсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү шийдвэр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас (2020.10.30) эхлэн хэрэгжсэн байна. Гэхдээ уг шийдвэр нь албан бус бөгөөд Австрали улсад чиглэсэн бодлого явуулаагүй, зөвхөн холбогдох хууль, дүрмээ баримталж ажиллаж буй тухай Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Уг алхмыг Австрали улс анхааралтай ажиглаж байгаа ба харьцангуй хүлээцтэй байр сууринаас хандаж байна. Бээжингийн аливаа мэдэгдэл үнэн бодитой гэж найдаж буйгаа Австралийн Худалдааны сайд илэрхийлжээ.

Бодит байдалд, Хятад улс үнэхээр Австралийг “онилсон” байж болзошгүй аж. Австрали улс аль хэдийнэ нүүрсний худалдаанд Хятадын хоригтой тулгараад буй. Одоо зэсийн баяжмалаа Хятад руу экспортлох боломжгүйд хүрч байна. Гэхдээ дээрх долоон нэр төрлийн бараанд төмрийн хүдэр багтаагүйг дурдах нь зүйтэй. Хятадтай хийх худалдаанаас хамгийн их орлогыг Австралид оруулдаг нь төмрийн хүдрийн экспорт юм. Хятадын энэхүү алхам нь тус улстай улс төрийн хувьд сөргөөцөлдөх нь ямар үр дагавартай болохыг бусад оронд жишээ болгон харуулах зорилготой үйлдэл гэж Австралийн “Lowy Institute” судалгааны байгууллага тайлбарласан байна.

Шинэ коронавирусын тархалтын эх үүсвэрийг шалгаж тогтоох хэрэгтэй гэсэн уриалга Австрали улс дөрөвдүгээр сард гаргасан нь Хятадын эгдүүцлийг ихээхэн төрүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт (2020.11.03) Австрали нь АНУ, Энэтхэг, Японы хамтарсан “Малабар” тэнгисийн цэргийн сургуулилтад нэгджээ. Уг үйлдлийг Хятадын тал ихээхэн эмзэг хүлээж авснаар ийн хариу үйлдэл хийсэн гэж зарим хэвлэлүүд тайлбарлаж байна. Тэнгисийн цэргийн уг сургуулилтад Австрали улс оролцсоноор 2007 оноос хойших анхны тохиолдол болж буй юм.

Тэгэхээр одоо Австрали улс нь АНУ, Хятад гэх хоёр том гүрний дунд хэрхэн тэнцвэрт байдлыг хадгалах нь ихээхэн сонирхол татаж байна.  

Австралийн сайн чанарын бараа бүтээгдэхүүнээс Хятад татгалзах нь томоохон гарз хохиролтой. Ялангуяа Австралийн төмрийн хүдэр, коксжих нүүрснээс татгалзахад хүрвэл Хятадын аж үйлдвэрлэлд хүнд тусах нь гарцаагүй. Австралийн уул уурхайн нийлүүлэгчид дан ганц Хятад руу бүтээгдэхүүнээ экспортолдоггүй. 2019 онд хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт 240 тэрбум австрали доллараар хэмжигджээ.

Болж буй өрнөлөөс харахад Австралийг АНУ-тай хэт ойртохгүй байх, ялангуяа батлан хамгаалахын салбарт хамтрахгүй байхыг Хятад улс импортын хоригоор анхааруулж байж болох юм.

Б.Төгс

 

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 6 минутын өмнө
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • Уржигдар 16 цаг 43 минутад
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • Уржигдар 16 цаг 39 минутад
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
  • 2021-01-19 14:27
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • 2021-01-18 11:38
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.