Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Hebei Iron & Steel” корпораци төмөрлөгийн шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж байна

Хятадын төмөрлөгийн “Hebei Iron & Steel”(HBIS) корпораци нь шинэ үйлдвэрийнхээ барилга угсралтын ажлыг дуусгажээ. Хэбэй мужийн Таншан хотын ойролцоо төмөрлөгийн “Laoting Steel” үйлдвэрийг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ үйлдвэр нь жилд 7.47 сая тонн ган, 7.32 сая тонн ширэм боловсруулах хүчин чадалтай.

“Laoting Steel” үйлдвэрийг ашиглалтад оруулахтай зэрэгцээд Хэбэй муж дахь “Xuangang” болон “Tanggang” зэрэг гангийн 2 үйлдвэрийг хаах аж. “Tanggang” нь 1943 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эртний төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг юм. Тус үйлдвэр нь саяхныг хүртэл жил бүр 6.84 сая тонн ган хайлуулж, 11 сая тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.

Энэ наймдугаар сард “Hebei Iron & Steel” корпорацийн охин компани “HBIS Resource” нь Перу дэх төмрийн хүдрийн “Pampa de Pongo” ордыг хамтран ашиглах урьдчилсан хэлэлцээрийг байгуулсан юм. Уг төсөлд ойролцоогоор 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэй. Хэрэв хамтын ажиллагааны гэрээг байгуулбал “Hebei Iron & Steel” корпорацийн хувьд Латин Америк дахь анхны хөрөнгө оруулалт болно.

Перу улсын Эрчим хүч болон уурхайн яамны тооцоолсноор, “Pampa de Pongo” ордын  төмрийн хүдрийн олборлолтын хэмжээ жилд 28.1 сая тоннд хүрэх боломжтой аж. Мөн зэс, кобальт, алтны нөөцтэй.

Э.Од