Шинэ мэдээ
Зэсийн үнэ огцом буурлаа
Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн 3 сарын гэрээт үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар нэг тонн нь 5350 ам.доллар болж, 2009 оны 7 дугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доод үнэд хүрсэн тухай хэвлэлүүдээр мэдээлж байна.
Ураны үнэ өсч байна
2010 оноос хойш анх удаа дэлхийн зах зээл дэх ураны үнэ нэмэгдэж байна. 2014 оны 5 дугаар сард 1 фунт ураны үнэ 28 ам.доллар байсан нь ердөө 7 сарын хугацаанд 57%-иар өсчээ.
Шүрэнгийн УЦС-ын судалгаа 2016 онд дуусна
Монгол улсад уул уурхай, аж үйлдвэрийн салбар хөгжих суурь тавигдаж буй өнөө цагт хөрөнгө оруулалт босгоход төслийн судалгааны ажил нь олон улсын стандартын түвшинд бэлтгэгдсэн байх шаардлага зүй ёсоор тулгарч буй.
Зэт Эм Инженеринг ХХК Шведийн “HardoxWearparts” албан ёсны төв боллоо
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уул уурхайн төмөр хийцийн үйлдвэрлэл зураг дизайн, инженерингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Зэт Эм И ХХК (Монгол улс)нь тусгай зориулалтын ган үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Шведийн SSAB компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж тус компаний “HardoxWearparts” албан ёсны төв боллоо.
МАК: Бид төслөө өөрсдөө хариуцаж хийнэ
Нарийнсухайтын нүүрсний уурхайн метан хийн төслийн талаар “Монголын Алт” компанийн Төслийн удирдагч Ж.Золжаргал, Төслийн ахлах инженер М.Базаррагчаа нартай ярилцлаа.
Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн УИХ-ын Чуулганы хуралдаан дээр хэлсэн үг
Парламентад суудалтай улс төрийн бүх нам, эвсэл хамтран байгуулсан Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад яг 9 хонож байна. 9 хоног гэдэг бол бусад бүх Засгийн газрын хувьд ажилтайгаа дөнгөж танилцаж эхэлж байдаг хугацаа. Харин манай засгийн хувьд эрс шийдэмгий шийдвэр гаргах, энэ замаар явах уу үгүй юу, энэ ажлаа хийх үү үгүй юу гэдэг ээдрээт асуудлуудын хариуг өгөх тулгамдсан үе болоод байна.
Мега төсөл ба уул уурхай
IPA Institute-ийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн зөвхөн гуравны нэг нь амжилтад хүрч, гуравны хоёр нь нурж унаж байна.
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.
“Оюутолгой” Японд зэсийн баяжмалын туршилтын экспорт хийв
“Туркойз Хилл Ресурс” компани Оюутолгой төслийн 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг өнөөдөр танилцууллаа. Ирэх онд “Оюутолгой” ХХК 175-190 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгаа аж.
Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ сүүлийн 6 жилийн хамгийн доод үнэдээ хүрлээ. Өчигдөр оройн арилжаагаар нэгж хувьцааны үнэ бараг 7% унаж, 2.81 ам.доллараар хаагдсан бөгөөд доод үнэ нь 2.75 ам.доллар болтлоо буурав.