Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Салбарын сайд “Онтре ресурс” компанийн удирдлагатай уулзлаа Салбарын сайд Г.Дамдинням “Онтре ресурс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Степен Скоттой (2025.12.10) уулзав. Уулзалтын үеэр Салбарын сайд Г.Дамдинням Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгаад Онтре компани нь Оюутолгойн бүлэг ордын зарим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монголын талд хүндэтгэлтэй хандаж хэлэлцээрээ нэн даруй эхлүүлэхийг сануулав.
Зам, тээврийн яам нүүрс тээврийн компаниудыг шалгана Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид (2025.12.10) “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Баярхүү, “Тээвэрчдийн зөвлөл”-ийн тэргүүн Н.Ялагдашгүй болон нүүрс тээвэрт хувиараа явдаг жолооч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар (2025.12.10-11) эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд хэд хэдэн шийдвэр гаргалаа.
НЭГ ХҮНД НОГДОХ БАЙГАЛИЙН НӨӨЦӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ 10 ОРОН Дэлхийд байгалийн нөөцөөр тэргүүлэгч орнуудын нэг хүнд ногдох нөөцийн үнэлгээ хэдэн америк доллартой дүйцэх вэ? Энэхүү жагсаалтыг боловсруулахдаа байгалийн нөөцийн нийт үнэлгээгээр түүчээлдэг 10 улсын үзүүлэлтийг 2025 оны хүн амын тоотой харьцуулан гаргажээ.
Citigroup: Зэсийн ханш 2026 онд 13,000 ам.доллар/тонн-д хүрнэ Зэсийн ханш өнгөрөгч Баасан гарагт (2025.12.05) дээд амжилт тогтоосон бөгөөд энэхүү өсөлт нь ирээдүйд зэсийн нийлүүлэлтийн хомсдол нүүрлэж магадгүй  гэсэн таамаглалаас үүдэлтэй юм.
2026 онд ОХУ-ын Хятад руу хийдэг шингэрүүлсэн нефтийн хийн экспорт 40%-иар нэмэгдэх боломжтой Орос улс Хятадад нийлүүлдэг шингэрүүлсэн нефтийн хийн (LPG) хэмжээг ирэх жил 40%-иар нэмэгдүүлж, 1.125 сая тоннд хүргэж магадгүй гэж “Petromarket” зөвлөх компани мэдэгдэв.
Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ  Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2025.12.10) шийдвэрлэлээ. Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгох замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор дараах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон төслийн өгөөжийн талаарх баримтуудыг шинжилнэ Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол (2025.12.10) үргэлжилж байна.
Индонез улс алтны экспортын татвараас 179 сая доллар олох төлөвтэй байна Индонез улс алтны экспортын татвараас 2026 онд 3 их наяд рупи (179.75 сая ам.доллар), нүүрсний экспортын татвараас 20 их наяд рупи (1.20 тэрбум ам.доллар) олох боломжтой гэж тус улсын сангийн сайд Даваа гарагт мэдэгдэв.
“Харбины” гэрээг Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив “Харбины гэрээ” гэж нэрлэгдээд байгаа “Гурвыг цогцоор” гэдэг хэлэлцээртэй холбоотой байгуулагдсан холбогдох гэрээнүүд, тухай үеийн үйл ажиллагаа, холбогдох баримт бичиг зэрэг нотлох баримтуудад шинжилгээ хийх түр хороог байгуулах санаачилгыг Улсын Их Хурлын 40 гишүүн гаргасан байна.
Ази – Хятадын худалдааны тэнцэл 2025 онд Хятадын талд ашигтай гарсан Хятадын засгийн газрын статистикийн мэдээгээр, Хятадын Төв Азийн орнуудтай хийсэн худалдаа 2025 оны эхний 10 сарын хугацаанд 2024 оны мөн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна.
ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого 5 тэрбум ам.доллар давлаа Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний 11 сарын байдлаар 23.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн энэ оны мөн үеийнхээс 4.8%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дотроо экспорт 13.7 тэрбум ам.доллар, импорт 10.2 тэрбум ам.долларыг тус тус бүрдүүлсэн бөгөөд экспорт 5.6%, импорт 3.4%-иар тус тус буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 3.53 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол (2025.12.08) эхэллээ.
Рио Тинто компани хөрөнгөө зарж, 10 тэрбум доллар босгохоор төлөвлөж байна Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Пүрэв гарагт тус компани хөрөнгөө худалдаж, бүтээмжээ нэмэгдүүлснээр 5-10 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.
ЭТТ: Биржийн нүүрсний экспортын дээд хэмжээг шинэчлэн тогтоов “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилт болон тээвэр логистикийн зохион байгуулалтаа үе шаттайгаар сайжруулсны үр дүнд биржийн нүүрсний экспортын хэмжээ өсөж, өчигдөр (2025.12.03) 82 мянган тонн нүүрс экспортлон, биржийн тээврийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Хятадын уран олборлогч компанийн хувьцаа Шэньжэний бирж дээр гурав дахин өсөв Хятадын цорын ганц уран олборлогч компани Лхагва гарагт Шэньжэний бирж дээр анх удаа хувьцаагаа гаргаж, 4 тэрбум орчим юань (570 сая ам.доллар) босгож, хувьцааных нь үнэлгээ гурав дахин өсчээ.
Налайхын уурхай Монголд нүүрсний анхны олборлолт 1912 онд хятад худалдаачдын гар аргаар Налайх орчмоос нүүрс зөөвөрлөн Нийслэл Хүрээг хангаж эхэлснээр тавигдсан.
Монгол, Итали чухал ашигт малтмалын тогтвортой хангалтын сүлжээг хөгжүүлэхэд хамтарна Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яам, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Италийн Ром хотноо дараах хамтарсан мэдэгдлийг (2025.12.03) гаргалаа.
ЭТТ: Бортээгийн ордыг ашиглахаар бэлтгэл ажлыг хангаж байна “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу мэдээллээ. Энэ оны арваннэгдүгээр сард ТЭЗҮ-ийг шинэчлэн батлуулах үүрэг даалгавар өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг шинэчлэх ажлыг хийж байна. Уг ажлын ирэх оны эхний улиралд багтаан дуусгах юм байна. Өмнө нь Бортээгийн ордын техник, эдийн засгийн үндэслэлийг 2020 онд боловсруулан батлуулсан байдаг ажээ. Бортээгийн орд нь нийт 424 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүний 95 хувь нь сул коксжих /22-25%-ийн үнслэг, 6000-6500 ккал илчлэг бүхий/, үлдсэн нь эрчим хүчний нүүрс /дунджаар 5000 ккал илчлэгтэй/ юм.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгчийг шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2025.12.03) шийдвэрлэлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарт даалгав.
2 3 4 5 6 7 8