Шинэ мэдээ
Нүүрсний экспорт он гарсаар 39 сая тоннд хүрч 56.5% өсөв
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 10 тэрбум 481.6 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 34.3%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 6.81 тэрбум ам.доллар, импорт 3.67 тэрбум ам.долларыг тус тус эзэлжээ. Экспортын дүн өмнөх оны мөн үеийнхээс 60.6%-иар, импортын дүн 3.1%-иар тус тус нэмэгджээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 3.14 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙ ЭРДСИЙН ШИНЖИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Монгол Улсын уул уурхайн салбарын инженер техникийн боловсон хүчнийг бэлтгэх, шинжлэх ухааны суурь судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) болон “Оюу толгой” компани стратегийн түншлэлээ өргөжүүллээ.
НОРВЕГ УЛС АНУ-ЫН ТЭРГҮҮЛСЭН PAX SILICA ЭВСЭЛД НЭГДЛЭЭ
Норвег улс АНУ-ын тэргүүлсэн Pax Silica санаачилгад нэгдэх шийдвэр гаргалаа. Pax Silica нь хиймэл оюун ухаан болон бусад орчин үеийн дэвшилтэт технологид шаардлагатай түүхийн эдийн нийлүүлэлтийг аюулгүй, найдвартай болгохыг зорьж буй эвсэл юм.
Төв банк он гарсаар 4.3 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2026 оны 4 дүгээр сард 1,057.7 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 124.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,020.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30.7%-иар өссөн үзүүлэлт юм.
ХАСУ ДАЯН ХХК ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ КОМПАНИ БОЛЛОО
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг – 2026” арга хэмжээний үеэр орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, говь нутгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Шилдэг татвар төлөгч” аж ахуй нэгжүүдийг шалгаруулж аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж шагналыг гардууллаа.
КАЗАХСТАН ОПЕК+ ЭВСЛЭЭС ГАРАХГҮЙ
Зарим шинжээчид Казахстаныг ОПЕК+ эвслээс гарна гэж таамаглаж байсан ч тус улс Арабын Нэгдсэн Эмираттай (АНЭ) адил ОПЕК-ийн олборлолтын хязгаарлалтыг мөрдөхгүй байх шийдвэр гаргасангүй.