Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
China Mining 2017 ирэх сард зохион байгуулагдана Дэлхийн уул уурхайн хамгийн том хурал, үзэсгэлэнгүүдийн нэг болох China Mining - 2017 ирэх есдүгээр сарын 23-25-ны хооронд Тяньжин хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан ”Майнекс Монголиа” ХХК-наас бизнес аялал зохион байгуулж байна.
Шинэ Ерөнхийлөгч ба хүчний хуваарилалт Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль олон талаараа өмнөх сонгуулиудын үзүүлэлтүүдийг эвдэв. Анх удаа дахин санал хураалт боллоо. Сонгуулийн зардал хийгээд санал авахаар цацсан мөнгөний хэмжээ хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдсэн бол амласан амлалт нь ч түүнийг хэд дахин давахаар томров.
Дэлхийн холхивчны тэргүүлэгч FAG брэнд Монголд Ази Номхон далайн орнуудад үрлэн болон өнхрөлтөт холхивч нийлүүлэгч шилдэг компаниудын нэг International Bearings Pte Ltd-ийн Бизнес хөгжүүлэлтийн захирал ноён Жэйсон Чойтой ярилцлаа.
Орон нутгийн сэтгүүлчид өмнийн говийн уул уурхайн амьдралыг тольдов Долдугаар сарын 28-ны өглөө. Монгол орны 21 аймгаас ирсэн сэтгүүлчид нийслэл хотын хөл хөдөлгөөн эхлэхээс урьтан өмнийн говийн уул уурхайн үйл ажиллагаатай танилцахаар аян замдаа гарлаа. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл энэ жил хүрээгээ тэлж, 21 аймгийн сэтгүүлчдийг сургалтад хамруулж байгаа юм.
Зэсийн үнэ 6000 долларын босгыг давав Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар нэг тонн цэвэр зэсийн гурван сарын гэрээт үнэ 6270 ам.доллартайгаар хаагджээ. Энэ нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр үнэд тооцогдож байна.
АМГТГ: Оны эхний хагаст хайгуулын 10 талбайн төлөвлөгөө, төсвийг баталсан Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны эхний хагас жилийн байдлаар, хайгуулын нийт 22 талбайгаас 10 талбайд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлаад байна гэж мэдээллээ.
Чили: Зэсийн үлэмж уурхайн өргөтгөлийн төслийг баталлаа Чили улсын Байгаль орчны үнэлгээний алба SEA нь BHP Billiton компанийн зэсийн төсөл Спенс уурхайн өргөтгөлийн төслийг баталжээ.
“Нэг бүс, нэг зам” санаачилга зах зээлийг уналтаас сэргийлэх “даатгал” юм Хятад улсын эдийн засгийн өсөлт 10 гаруй хувьтай байсан ч 2011 оноос эхлэн 10%-ийн шугамнаас доогуур хэмжээнд очсон нь эдийн засагчдын тус улсын өсөлт урт хугацаанд хоёр оронтой тоогоор хэмжигдэнэ гэсэн таамгаас хол зөрсөн билээ.
Уул уурхайн салбарын хуулийн “цэвэрлэгээ” буюу 10+... Уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин дахь хийдэл, зөрчил, давхардлыг арилгах зорилго бүхий Ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагджээ.
BHP Billiton компани Olympic Dam уурхайг өргөтгөж байна BHP Billiton компани нь Olympic Dam уурхайн зэс хайлуулах үйлдвэрийн шинэчлэлд 273 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ.
Рио Тинто группын коксжих нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурна Рио Тинто групп нь энэ жилийн коксжих нүүрс, төмрийн хүдрийн экспортын төлөвлөгөөт хэмжээгээ бууруулсан байна. Ингэснээр, 2017 онд тус группын Австралийн баруун эргээс нийлүүлэх төмрийн хүдрийн экспорт 340 сая тонн буурч 330 сая болох аж.
Оюутолгойн олборлолт 3.5%-иар өсөв Өмнөговь аймагт орших зэс, алтны үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компанийн толгой компани “Туркойз Хилл Ресурс” оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа мэдээллээ.
“Энержи Ресурс”-ийн олборлолт, борлуулалт огцом өсөв “Энержи Ресурс” компани энэ оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгээ өчигдөр мэдээллээ. Оны хоёрдугаар улиралд тус компани 2 сая 557 мянган тонн нүүрс олборлож, 2 сая 350 мянган тонн нүүрс угаан баяжуулжээ.
Нүүрсний орлого тэрбум доллараар өсөв Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн тайланг танилцуулав. Эхний хагас жилд гадаад худалдаа 5 тэрбум 36 сая доллар болж өмнөх оны мөн үеэс 36%-иар өсчээ.
41.4 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно Эрдсийн хайгуул эрчимжинэ гэж MMJ дөрөвдүгээр сарын дугаартаа бичсэн юм. Түүнийг илтгэх тоонуудтай танилцана уу. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 26,4% буюу нийтдээ 41.4 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгээд байна.
Австрали Шинхуад олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг эргүүлэн авна Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт Шинхуа группт 2008 онд олгоод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн тал хэсгийг худалдаж авахаа мэдэгдсэн байна.
Хойд Солонгосын хориг нүүрсний үнийг өсгөв Хятадын Гаалийн газрын мэдээгээр 6 дугаар сард 21.6 сая тонн нүүрс /эрчим хүч, коксжих болон бусад төрөл/ импортолсон нь 5 дугаар сараас 2.7%-иар буурсан дүн хэдий ч өнгөрсөн оны 6 дугаар сартай адил хэмжээнд байгаа юм.
“Рио Тинто” групп нүүрсний охин компаниа Yancoal Australia компанид худалдана “Рио Тинто” групп нь охин компани болох Coal & Allied Industries-ийг Хятадын Yancoal Australia компанид худалдахаар болж байна. Австралид нүүрсний бизнес эрхэлдэг Coal & Allied Industries компанийг худалдан авахад Хятадын компаниас гадна Швейцарийн Glencore компани мөн өрсөлдсөн юм.