Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Дэлхийн холхивчны тэргүүлэгч FAG брэнд Монголд



Ази Номхон далайн орнуудад үрлэн болон өнхрөлтөт холхивч нийлүүлэгч шилдэг компаниудын нэг International Bearings Pte Ltd-ийн Бизнес хөгжүүлэлтийн захирал ноён Жэйсон Чойтой ярилцлаа.

Бидний урилгыг хүлээн авч ярилцахыг зөвшөөрсөнд талархлаа илэрхийлье. Ярилцлагын эхэнд International Bearings Pte Ltd компанийн талаар манай уншигчдад танилцуулна уу. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ямар туршлагатай компани вэ?

Салбартаа 40 гаруй жилийн арвин туршлагатай International Bearings компани нь Ази Номхон далайн орнуудад үрлэн болон өнхрөлтөт холхивч нийлүүлэгч шилдэг компаниудын нэг юм. Тус компанийн төв оффис дэлхийн хамгийн том худалдааны төвүүдийн нэг болох Сингапур улсад байрладаг. International Bearings компани нь Малайз, Индонез, Тайланд, Вьетнам зэрэг оронд 25 салбарт 800 гаруй ажиллагсадтай. Ази Номхон далайн орнуудад байр сууриа улам бүр тэлсээр л байна. Өдгөө International Bearings нь бүс нутагтаа FAG, INA, LUK, NACHI, FYH, NMB болон бусад дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг онцгой эрхтэйгээр нийлүүлж байна. Манай бүтээгдэхүүнүүд нь автомашины салбараас эхлүүлээд аж үйлдвэрлэлийн хүнд болон хөнгөн үйлдвэрүүд болох цемент, цаас, газрын тос, хий, эрчим хүч болон хөдөө аж ахуй гэх мэт салбаруудад өргөн хэрэглэгддэг.  Манай компани үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгө оруулалтыг хамгаалах, бүтээгдэхүүний найдвартай ажиллагааг хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг эрхэм зорилгоо болгодог.

International Bearings Рte Ltd компани нь ХБНГУ-ын Schaeffler группын FAG брэндийн Сингапур дахь албан ёсны төлөөлөгч. FAG Монголын үйлчлүүлэгчдэд аль хэдийнээ танигдсан брэнд гэж ойлгож болно. Гэхдээ онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгчийн хувьд ямар шинэ боломжууд, давуу талыг та нэрлэх вэ?

International Bearings компани нь холхивч болон түүнд ашиглагддаг багаж хэрэгсэл үйлдвэрлэгч Schaeffler групп, хүч дамжуулах эд ангийн үйлдвэрлэгч Fenner, төрөл бүрийн жийргэвч үйлдвэрлэгч Garlock компаниудтай хамтран шинэ технологи мэдлэг, туршлага болон мэргэжлийн цогц шийдлээрээ дамжуулан хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангаж ажилладаг.

Schaeffler групп нь дэлхийн автомашин болон аж үйлдвэрлэлийн салбарт ашиглагддаг багаж хэрэгсэл үйлдвэрлэгч юм. Өндөр чанар, шилдэг технологи, мөн шинэлэг шийдлүүд нь компанийн өнөөг хүртэл үргэлжилж байгаа амжилтын үндэс болдог. Тус компани 2016 онд ойролцоогоор 13,3 тэрбум еврогийн худалдаа хийсэн гэсэн судалгаа байдаг. Schaeffler компани нь 86,600 орчим ажилчидтай, дэлхий даяар тархсан худалдааны болон  судалгааны төв, үйлдвэрийн сүлжээтэй. 50 гаруй оронд 170 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том гэр бүлийн компаниудын нэгд тооцогддог юм.


“FENNER БОЛ ИТГЭЖ БОЛОХУЙЦ ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИЙН ИРЭЭДҮЙГ ШИЙДЭХҮЙЦ БРЭНД”.

150 гаруй жилийн зогсолтгүй дэвшлийн үр дүнд Fenner нь хүч дамжуулах эд ангийн үнэ цэнийг нэмэгдүүлж, ашиглалтын хугацааг уртасгасан чанартай бүтээгдэхүүн болсон бөгөөд дэлхий даяар олон төрлийн салбарт хэрэглэгддэг брэнд юм. Fenner брэндийн хүч дамжуулах тоног төхөөрөмж, эд ангиудыг цогцоор ашигласнаар асар олон компаних удалдаа болон инженерчлэлийн үр шимийг нь хүртэж байна. Судалгааны хөгжил дэвшилд зогсолтгүй хөрөнгө оруулалт хийж, шинийг бүтээх гэсэн чин эрмэлзэл нь  Fenner-ийн дамжуулах эд ангийн технологийн тэргүүн эгнээний байр суурийг үргэлж хадгалдаг юм. Fenner-ийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан угсралт болон найдвартай, үр ашигтай үзүүлэлтүүдийг цаг үргэлж хэрэглэгчдэд хүргэдгээрээ аль хэдийнээ танил болсон. Тус брэндийн бүтээгдэхүүн нь уул уурхай аж үйлдвэрлэлийн хүнд нөхцөлд тэсвэртэй, эдэлгээ удаан гэдгээрээ олон жилийн практик туршлагатай.

Fenner бол таны ажлыг гүйцэтгэх итгэж болохуйц брэнд юм.
Garlock нь жийргэвчний тэргүүлэх компани бөгөөд аюулгүй байдал, удаан эдэлгээ, эдийн засгийн өндөр үр ашгийг жийрэг болон шугам хоолойн шийдлээр олон улсад санал болгодог үйлдвэр юм. Хэрэглэгчдийн онцгой хэрэгцээнд тулгуурлаж, ашигтай байдлыг нэмэх, ажилчдын аюулгүй байдлыг хангах технологийн дэвшилтэт шийдлийг санал болгож үйлчлүүлэгчидтэйгээ хамтарч ажилладаг.

125 гаруй жилийн түүхтэй Garlock нь  үйлдвэрлэлийн шинэ шийдэл болон нийлүүлэлтээрээ дэлхийн хэмжээний гэсэн тодотголоо одоог хүртэл хадгалсаар байгаа юм. Бусдаас илүү чанартай үйлчилгээ, байгаль орчинд ээлтэй гэсэн онцлогуудаа  шинэ шийдэлтэйгээ хослуулснаар бид байгаль орчны шаардлагад нийцэж, зардлыг багасгах болон  үйлдвэрийн үр бүтээмжийг дээшлүүлэх шийдлийг хэрэглэгчдэдээ хүргэх болно.

Монголын уул уурхайн салбарт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэгч тэргүүлэх компаниудын нэг Мехлопат ХХК-тай хамтран ажиллаж, ХБНГУ-ынSchaeffler группын FAG брэндийн бүх төрлийн холхивчуудыг Монголын зах зээлд нийлүүлэхээр болсон юм байна. Гурван компанийн хамтын ажиллагааны талаар товч танилцуулна уу?   
International Bearings компани нь Schaeffler группийн бүрэн эрхтэй нийлүүлэгч бөгөөд бид бүтээгдэхүүн бо­лон технологийн шийдлийг Мон­го­­лын “Мехло­пат” ХХК-д олгож байгаа. Мех­лопат ХХК болон Синга­пурын International Bearings компани хам­тарч, Монголын уул уурхай болон аж үйлдвэрлэлийн салбарт хүч дамжуулах эд анги болон холхивчны хэрэгцээ шаардлагыг хангахын тулд стратегийн түншлэлийн Ulaanbaatar Bearings Engineering Company(UBECO)-ийг байгуулсан.

“Мехлопат” ХХК нь  FAG брэндийг Монголд албан ёсоор нийлүүлснээр Монголын хэрэглэгчдэд ямар давуу тал бий болох бол?
Монголын хэрэглэгчдэд манай стратегийн түнш “Мехлопат” ХХК-аар дамжих International Bearings компаниас нийлүүлсэн бүтээгдэхүүнүүд найдвартай, чанарын өндөр шаардлага хангасан сүүлийн үеийн дэвшилтэт технологи, үйлчилгээг санал болгож байна.

Манай мэргэжилтэн болон инженерүүд техникийн дэмжлэг зөвлөгөө болон борлуулалтын дараах цогц үйлчилгээг та бүхэнд хүргэнэ. Улаанбаатар болон Ханбогд суманд байрлах агуулахаас яг хэрэгтэй цагт тань, таны хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх болно.

Schaeffler групп нь өнхрөлтөт холхивч болон түүний засвар үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Түүний нэг болох FAG брэндийн X-life холхивч нь өндөр чанартай, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь динамик хэт ачаалалд тэсвэртэй, урт хугацааны ашиглалттай бүтээгдэхүүн гэдгээрээ бусад бүтээгдэхүүнүүдээс ялгардаг.

6 дугаар сарын 30-нд  энэхүү брэндийг танилцуулах семинар болох юм байна. Семинар ямар цар хүрээг хамрах бол, гол зорилго нь юу вэ? Зорьж очсон хүмүүс тэндээс ямар мэдээлэл олж авах вэ?

International Bearings болон “Мехлопат” компаниудын хамтран зохион байгуулж буй Холхивч болон Хүч дамжуулах эд анги үйлдвэрлэгч компаниудын техникийн танилцуулга семинар дараах үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:
1.    Холхивч болон түүнд ашиглагдах үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломжууд /Schaeffler-FAG/
2.    Холхивч тусгаарлагч-Таны холхивчны насжилтыг уртасгана /Garlock/
3.    Хүч дамжуулах эд ангийн шийдлүүд /Fenner/
4.    Холхивчны багаж хэрэгсэл дээр дадлага туршилт хийх  /Schaeffler-FAG/зэрэг танилцуулгуудыг үйлдвэрлэгч компаниудын мэргэжилтнүүд хийж, зөвлөгөө зөвлөмж өгч, туршлага солилцох боломжийг харилцагчдадаа олгох болно.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний хамтын ажиллагаанд амжилт хүсье.