Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

China Mining 2017 ирэх сард зохион байгуулагдана


Дэлхийн уул уурхайн хамгийн том хурал, үзэсгэлэнгүүдийн нэг болох China Mining - 2017 ирэх есдүгээр сарын 23-25-ны хооронд Тяньжин хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан "Майнекс Монголиа" ХХК-наас бизнес аялал зохион байгуулж байна.


China Mining нь уул уурхайн хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, техник тоног төхөөрөмж, уул уурхайн дагалдах үйлчилгээ гэх мэт уул уурхайн бүхий л салбарыг хамарсан томоохон арга хэмжээ юм. China Mining-ийн Зохион байгуулах хороонд бүртгүүлснээр энэ удаагийн арга хэмжээнд ойролцоогоор дэлхийн 55 орны 500 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргах төдийгүй 10 мянга гаруй салбарын удирдлага, мэргэжилтнүүд оролцох төлөвтэй байна. Энэхүү арга хэмжээний үеэр уул уурхайн шилдэг мэргэжилтнүүд салбарын асуудлаар хэлэлцэж, цаг үеийн тухай хэлэлцүүлэг өрнүүлдэг. Тиймдээ ч тус үзэсгэлэн нь уул уурхайн компаниудын хувьд өндөр ач холбогдолтой арга хэмжээ байдаг төдийгүй бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд өргөн боломж олгодог.


China Mining 2017-д оролцож уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, харилцаа холбоо, түншлэлээ өргөжүүлэхийн зэрэгцээ үзэсгэлэнт Тяньжин хоттой танилцах аялалд та бүхнийг урьж байна.

Аяллын хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 22 - 26
Хаана: Тяньжин хот, БНХАУ
Холбоо барих: Майнекс Монголиа ХХК, Лүүк Монголия байшин, Чингисийн Өргөн Чөлөө, Улаанбаатар - 17032
Утас: +976 344010, 94053150
Факс: +976 343757
Э-шуудан: contact@minex.mn