Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Газпром 2024 оны хөрөнгө оруулалтаа 16.9 тэрбум долларт хүргэнэ Газпромын экспорт, дотоодын нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус компани 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө 4%-иар нэмэгдүүлж, 16.9 тэрбум доллар болгон өсгөлөө гэж Оросын байгалийн хийн аварга компани санхүүгийн шинэ төлөвлөгөөгөө баталсны дараа мэдэгдлээ.
Цөмийн энергийн тухай хуульд АМНАТ-ийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилна Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль түүнийг дагалдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Урагшлах ёстой эрчим хүчний төслүүд Эрчим хүч бол аливаа улсын тусгаар тогтнолын нэг баталгаа болдог, ач холбогдлын хувьд ч нэлээд жин дардаг салбар. Ялангуяа шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт эрчим хүчгүйгээр урагшлах боломжгүй билээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 4 нь эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа нь үүний нотолгоо гэлтэй. Эдгээр төслийн нөхцөл байдал одоогоор ямар байгааг танилцуулъя.
Vale, Jinnan компаниуд Оман дахь төмрийн хүдрийн үйлдвэрт 627 сая долларын хөрөнгө оруулна Бразилийн Vale болон Хятадын ган үйлдвэрлэгч Jinnan Iron & Steel групп нар хамтран Оман дахь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт 627 сая долларын хөрөнгө оруулахаа даваа гарагт зарлалаа.
ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКТ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ "Эрдэнэс Монгол" нэгдэл зургаан байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Эдгээр паркт хүнд үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрөөс дараах татварын хөнгөлөлт үзүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганаар зарлалаа.
Норникель 2024 онд олборлох бүх металлын таамаглалыг өсгөв Оросын Норникель компани палладий, цэвэршүүлсэн никелийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд бүх 2024 онд үйлдвэрлэх бүх металлын таамаглалаа нэмэгдүүлсэн.
2025 онд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлнэ Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлж нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлнэ.
ТАНИЛЦ: 14 МЕГА ТӨСӨЛ БОЛОН 14 РЕФОРМ Монгол Улсын Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ыг 10 мянган ам.долларт хүргэх том зорилго тавиад байгаа билээ. Эдгээр амбицлаг ч гэмээр төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл нь эрчим хүч юм. Бүтээн байгуулалтын энгийн нэг алхам болох гагнуур хийхээс эхлээд автоматжуулалт хүртэл бүх зүйлийг цахилгаанаар л хийдэг тул эрчим хүчгүйгээр эдгээр төсөл нэг ч алхам бодитоор урагшлахгүй.
Дорнод аймгийн Матад сум дахь Газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны орд нээлтээ хийлээ Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны орд нээлтээ хийлээ. Уг нээлтэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд, АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалай нар оролцов.
Уул уурхайн салбар байгальд хамгийн ээлтэй технологийг эрэлхийлж байна Дэлхий дахин эрдэс баялгийг олборлож, боловсруулахдаа энерги, ус аль болох бага зарцуулж, байгаль орчинд хамгийн ээлтэй байдлаар ажиллахыг зорих болсон билээ “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024.10.25/ болж, уул уурхайн салбарт нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн технологитой танилцаж, цаашлаад хэрхэн байгальд илүү ээлтэй ажиллах талаар ярилцлаа.
Хятадын нүүрсний импорт 2025 онд буурч магадгүй Сүүлийн үед Хятадын нүүрсний олборлолт, импорт өсөж, эдийн засаг нь суларсантай холбоотой нүүрсний илүүдэл бий болсон. Ингэснээр Хятадын импортлогчид ирэх онд урт хугацааны гэрээгээр худалдаж авах нүүрсний хэмжээг бууруулах талаар хэлэлцэхэд хүргэлээ гэж Bloomberg мэдээлэв.
“Эрдэс боловсруулалт-2024” Уул уурхай, эрдэс баялгийн салбарын “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024.10.25/ болов.
Б.МӨНХТӨР: ГЕОЛОГИЙН САЛБАР НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРОХ ЁСТОЙ Үндэсний Геологийн албаны дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.
“Эрдэс боловсруулалт-2024” хуралд гаднын дөрвөн орны судлаач, мэргэжилтэн оролцож байна Уул уурхай, эрдэс баялгийн салбарын “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024.10.25/ болж байна.
"Mongolia Day" өдөрлөг болно Австралийн Сидней хотноо энэ сарын 29-31-ний өдрүүдэд "IMARC 2024" олон улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтаар уул уурхайн салбарын нөлөө бүхий хүмүүс нэг дор цугларч, санал, туршлага солилцдог билээ.
ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ ЗОРИГТОЙ ХИЙНЭ Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний шилжилт хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүний тулд нэгдүгээрт, Засгийн газар цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх нэгдсэн саналд хүрчээ
ХӨГЖЛИЙН ТӨСӨВ Cангийн яамны зүгээс 2025 оны төсвийг хөгжлийн бүтээн байгуулалтад чиглүүлж, төсвийн төлөвлөлтийн шинэчлэлтийг хийж чадсан гэж үзэж байна. Энэ хүрээнд дараах гурван шинэчлэлтийг хийсэн байна.
БАЯНХОНГОР – ШИНЭЖИНСТ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2023 оны 12-р сард зохион байгуулсан Инвест Баянхонгор хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Баянхонгор – Шинэжинст чиглэлд хатуу хучилттай автозамын ТЭЗҮ боловсруулахаар талууд тохиролцон Засаг даргатай санамж бичиг байгуулсан.
Г.БАТТӨГС: ТЭСЭЛГЭЭ ХИЙХ НЬ ЭР ХҮНИЙ ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХУРД ХҮЧ, УХААН ШААРДСАН АЖИЛ "МЕРА" ХХК нь 2001 онд үүсэн байгуулагдсан. Уул уурхай өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын үйлдвэрлэл, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн харилцаачдад хүргэдэг 100% үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг харгалзан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ.
20 21 22 23 24 25 26