Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төв банк он гарсаар 4.3 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2026 оны 4 дүгээр сард 1,057.7 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 124.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,020.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30.7%-иар өссөн үзүүлэлт юм.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны 4 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 541,552.03 төгрөг байв.