Шинэ мэдээ
Англо-Американ компани Bahrain Steel-тэй 20 жилийн гэрээ байгуулав
Англо-Американ компани төмрийн хүдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх 20 жилийн гэрээг Катар улсын Bahrain Steel үйлдвэртэй байгуулжээ. Энэхүү гэрээ нь нийт 15 тэрбум ам.долларын дүнтэй юм. Гэрээний дагуу 67%-ийн агууламжтай 8 сая тонн төмрийн нойтон баяжмалыг жил бүр нийлүүлэх аж. Тус нийлүүлэлт нь Bahrain Steel үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээний 60%-ийг хангах юм. Англо-Американ компани нь Бразил дахь Минас Рио уурхайгаас төмрийн хүдрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлээд буй.
2019 онд Орхон аймагт 61.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ
Эрдэнэт хот нь “Эрдэнэт” УБҮ болон уул уурхайн бусад компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан жил бүр тодорхой бүтээн байгуулалт хийдэг. 2019 онд улсын болоод орон нутгийн төсөв, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Орхон аймагт 61.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
Монголбанкны алт худалдан авалт өсөлттэй байна
Он гарсаар буюу энэ сарын 6-ны байдлаар Монголбанкны алтны нийт худалдан авалт 2.4 тоннд хүрсэн байна. Эхний дөрвөн сарын үзүүлэлтээр, нийт алт худалдан авалт 1.9 тоннд хүрээд байсан юм. Өөрөөр хэлбэл эхний улиралд алт тушаалт удаашрах хандлагатай байсан ч дөрөвдүгээр сараас эргээд өсч, өнгөрсөн оны түвшин рүү ойртож эхэллээ.
Газар шороогоо хууль бусаар хөндүүлэхгүй гэдгээ илэрхийллээ
Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн сонгон шалгаруулалтыг аж ахуй нэгжүүдийн дунд зарласан байдаг. Сонгон шалгаруулалтын үр дүнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших нутгийнхны нэрлэж заншсанаар Намарзан багийн Түлэнхий бэлчир хэмээх газрыг “Алтан уул-2 нэртэйгээр” "Андерграунд голд майнинг" ХХК-д 4792.23 га газрыг, Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Үнэгт нэртэй 1614.4 га бүхий талбайг "ГД трейд" ХХК-д тус тус олгожээ.
Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд чуулж байна
Монгол Улсын эдийн засгийг үүрч яваа уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд 2018 оноос эхлэн жил бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдэхэд өөрсдийн дуу хоолойг төр, засагт хүргэдэг уламжлал тогтсон. Энэ жил 2019 оны тавдугаар сарын 03-нд Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганыг Төрийн ордонд, өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. УУХҮЯ-наас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт хүрээгээ тэлж, уул уурхайн салбараас гадна геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 500 орчим эмэгтэй оролцож байна.
Оросын “Колмар” компани Ази руу коксжих нүүрсний экспортоо огцом нэмэгдүүлнэ
Коксжих нүүрсний “Колмар” компани энэ оны нэгдүгээр улиралд 1.4 сая тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлснээс 40%-ийг Хятад, Япон руу экспортолжээ. 2017 онд 4.5 сая тонн, 2018 онд 6.5 сая тонн нүүрс тус тус олборлосон бөгөөд энэ жил 10 сая тоннд хүргэх зорилттой. “Колмар” нь жилд 6 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Денисовская” үйлдвэрийг Өмнөд Якутын Нюренгийн бүсэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоо “Инаглинская 2” хэмээх хоёр дахь баяжуулах үйлдвэрийн барилгын ажил ид явагдаж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Уг төслийг Хятадын AVIC корпорацитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ онд баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 30 тэрбум рублийн хөрөнгө оруулж байна.
Р. Сэддорж: “Тавантолгой” компани Өмнөговь аймагт 65 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн
Энэ онд манай компани Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашиг хэлбэрээр 65 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж өгсөн. Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтад манай компанийн оролцоо тэр хэмжээгээр орж байна гэсэн үг. Жишээ нь: Аймгийн төсвийн орлогын хөрөнгө оруулалт нь 103 тэрбум төгрөг бол түүний 65 тэрбум төгрөг, ойролцоогоор 60 гаруй хувь нь “Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаар Өмнөговь аймгийн маань бүтээн байгуулалт цогцолж байна гэж иргэд ойлгох хэрэгтэй. Манай компанийн 51% нь Өмнөговь аймгийн ард түмний, 49% нь олон улсын болон Монголын томоохон хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг. Дэлхийн 23 орны хүмүүс манай хувьцааг эзэмшдэг тул олон улсын компани гэж хэлж болно. Хэдийгээр орон нутгийн өмчлөлтэй ч Монголын болон олон улсын хувьцаа эзэмшигчид байдаг учраас дэлхийн уул уурхай сонирхогчдын анхаарлын төвд байдаг компани юм.
“Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав
Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Таван жил хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Газрын ховор элементийн судалгааны Төслийн нэгж байгуулна
Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарт зөвшөөрөв. Монгол Улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ
Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав. 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа.
“Гленкор” зэсийн гарцаа танахаар болов
Дэлхийн эрдэс түүхий эд олборлолт, худалдааны тэргүүлэх компани “Гленкор” энэ оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулахаар шийдвэрлэлээ. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн бөгөөд өмнө нь 1.54 сая тонн зэс олборлох төлөвлөгөөтэй байсныг 1.46 сая тонн болгож бууруулж байна. Ийнхүү бууруулсан шалтгаан нь оны эхний улиралд тус компанийн голлох зэсийн төслүүд оршдог Австралийн Квийнслэнд мужид хүчтэй үер тохиосон болон Замби дахь зэсийн үйлдвэрт зогсолт хийсэнтэй холбоотой. Мөн Конго улс дахь тус компанийн Камото зэс, кобальтийн уурхайн гарц нь мөн төлөвлөгөөнөөс бага байхаар байгааг онцолжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулна
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулахаар төлөвлөсөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо. Сайншанд хотоос зүүн зүгт морь барианы газрын хамгийн наад талын овоон дээр гарч дурандахад хүнд даацын машинууд өөд уруугүй холхино. Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, Батлан хамгаалах яамны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ. Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
“Элегест-Кызыл-Курагино” төмөр замын барилга наймдугаар сард эхэлнэ
ОХУ-ын Тувагийн Кызыл хотоос Красноярск мужийн Курагино сууринтай холбох 410 км төмөр замын барилгын ажлыг ирэх наймдугаар сард багтаж эхлэх тухай Краснояр мужийн удирдлагууд мэдэгджээ. Энэхүү салаа төмөр замыг барих гэрээнд “Тувагийн эрчим хүчний корпораци”-ийн Ерөнхий захирал Руслан Байсаров болон Оросын төмөр замын (РЖД) Ерөнхийлөгч Олег Белозеров нар өнгөрсөн сарын 15-нд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээгээр “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн замын барилгын ажлыг РЖД гүйцэтгэх юм. Төмөр замыг 2023 онд Оросын төмөр замын сүлжээтэй холбоохоор төлөвлөж буй. Барилгын ажилд төмөр замын цэргийн ангийн албан хаагчдыг татан оролцуулах боломжтой тухай Тувагийн Ерөнхийлөгч Шолбан Кара-оол мэдэгдсэн байдаг.
Төмөр зам ашиглалтад орсноор “Тувагийн эрчим хүчний корпораци”(ТЭПК) нь Элегестийн нүүрсний ордоос экспортын дэд бүтэцтэй болох юм. Коксжих нүүрсний 855.2 сая тонн нөөцтэй Элегестийн ордыг 20 жилийн хугацаанд ашиглах тусгай зөвшөөрлийг ТЭПК компани 2013 онд авсан байдаг.
Д.Батмагнай: Говь-Алтай аймгийн нийт нутгийн 51%-ийг тусгай хамгаалалтад авсан ч нэмэгдэх хандлагатай
Ашигт малтмал, Газрын тосны газрын (АМГТГ) сар бүрийн статистик мэдээллээр 2019 оны хоёрдугаар 28-ны өдрийн байдлаар, аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 161 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 870.8 мянган га буюу 6.1%-ийг эзэлж байгаа. Ашиглалтын 50 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 0.6%-ийг, хайгуулын 111 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 5.5%-ийг тус тус эзэлж буй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 115 аж ахуйн нэгж байна.
БНХАУ төмөр замын транзит тээврийн тарифт 50%-ийн хөнгөлөлт олгожээ
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн хүрээнд, БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50%-ийн хөнгөлөлт олгохоор болсноо албан бичгээр мэдэгдэв. Талууд, хоёр улсын хооронд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монгол Улсад олон хоногоор саатаж байгааг цэгцлэх хэрэгтэйг онцоллоо. Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй авто тээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах тал дээр санал солилцов.
2019 онд Хятад эрчим хүчний нүүрсний импортоо бууруулна
БНХАУ эрчим хүчний нүүрсний импортоо 10-12 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна. Дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөөс хамаарч эрчим хүчний нүүрсний импортыг танах бодлого барьж буй. Хятадын эрчим хүчний нүүрсний олборлолт энэ оны хоёрдугаар улирлаас эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. 2019 онд эрчим хүчний нүүрсний олборлолтыг 100 сая тонноор нэмэгдүүлэх зорилттой болохыг Хятадын нүүрсний Үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Ван Хунцао мэдэгджээ.
Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Хятад өнгөрсөн онд нийт 4 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос энэ он гарснаас хойш баталсан 12 шинэ төслийн уурхайнууд тус бүр жилд 29.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.
Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж
2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч, химийн хорт бодистой ус малын бэлчээр рүү урсаж, үүний улмаас мал үхсэн мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллийн дагуу дөрөвдүгээр сарын 16-нд тус суманд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, болсон үйл явдалд авч буй арга хэмжээний талаар сурвалжиллаа.
Дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн 8 цаг 30 минутын орчимд жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангаас химийн хорт бодистой ус урсч байгааг тус компанийн ажилтан сумын байгаль орчны мэргэжилтэнд анх мэдээлсэн байна. Энэ үед үйлдвэрийн зүгээс далангаас урссан химийн хорт бодистой усыг тогтоох арга хэмжээг авч эхэлжээ. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагааг яаралтай зогсоож, далангаас химийн хортой ус 1.7 км орчим урссаныг хамгаалалтад авч эргүүл гаргасан аж. Химийн бодисын дэгдэлтийг намдаах зорилгоор бохирдсон газарт нимгэн хучилт хийжээ.
Монголбанк: Хууль батлагдсанаас хойш алт тушаалт өсөв
Он гарснаас хойш буюу энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тонн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонноор бага буюу 48%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Б.Эрдэнэцогт: “Аспайр Майнинг” компаниас хатуу хучилттай зам барих судалгааны ажил эхэлсэн
Ер нь уул уурхайн компаниуд Ашигт малтмалын тухай болон Байгаль орчны багц хуулиудын дагуу олборлолтын талбайд нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална. “Аспайр Майнинг” компанийн хувьд хөрөнгийн биржид бүртгэлтэй. Олон улсын хөрөнгө оруулагч нар байгаль орчныг хамгаалах талаар маш хатуу шаардлага тавьдаг. Тиймээс бид Монгол Улсын болон олон улсын хууль, журмын дагуу хайгуулын шатанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ маш нягт биелүүлж ирсэн. Цаашид олборлолтын үе шатанд ч энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх болно. Уурхайн хаалт-хөгжлийн төлөвлөгөөг зөв, сайн хийхийн тулд тухайн газрын байгаль орчин болон нийгмийн судалгаа нэн чухал байдаг. Иймд орон нутгийн иргэд энэ тал дээр анхаарч, дэмжиж ажиллахыг хүсч байна.
2019 онд хууль бусаар алт олборлосон компаниудын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгана
Монголын геологийн түүхийн мэдээллээс харахад Увс аймгийн нутаг дэвсгэрт 1940-өөд оноос хуучнаар ЗХУ-ын геологичид ашигт малтмалын ерөнхий судалгаа хайгуулыг эхлүүлж 1990-ээд оны эхэн үе хүртэл нийтдээ 400 гаруй орд илрэлийг нээж таамаг нөөц тогтоосноос 70 орчмыг нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой, ирээдүйтэй орд байж болох талаар дүгнэлт гаргасан байдаг. Эндээс харахад Увс аймаг нь газрын хэвлийн үүцээ бүрэн нээгээгүй, геологийн ШУ-ы талаасаа эрэн судлах, ашигт малтмалын нөөц нэмэгдүүлэх, стратегийн орд бий болгох асар их ирээдүйтэй бүс нутаг юм.