Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмрийн хүдрийн импорт 21%-иар өсчээ

Хятад улс долдугаар сард 91.02 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх сарынхаас 21%-иар өсчээ. Энэ нь он гарснаас хойших хамгийн өндөр хэмжээнд тооцогдож буйг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 590.08 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9%-иар буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ буурч 1 тонн нь 689 юань буюу 97.72 ам.доллар хүрсэн байна.  

Э.Од