Шинэ мэдээ
Platts: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ
Энэ онд Хятадын гангийн үйлдвэрлэл 1 тэрбум тонноос давна гэж “Platts” агентлагийн шинжээчид таамаглаж байна. Хэдийгээр тус улсын төрийн бодлогоор төвийн бүс нутгуудад хүнд аж үйлдвэрлэлийн хүчин чадлыг танаж байгаа ч зах зээлийн эрэлтийг дагаад гангийн үйлдвэрлэл өснө гэж үзжээ. Дэлхийн гангийн холбооны мэдээллээр, 2019 оны эхний 11 сард Хятадын гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 7%-иар өсч 904.18 сая тоннд хүрсэн аж. Өнгөрсөн оны нийт үйлдвэрлэл 986 сая тонн байхаар байна.
Узбекистан тэрбум гаруй долларын уран Японд нийлүүлэхээр төлөвлөжээ
Узбекистан улсын Ерөнхийлөгчийн "Узбекистан, Япон улс хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээний тухай" зарлигийн дагуу Навоигийн уулын баяжуулах үйлдвэр 2023-2030 онд 1.14 тэрбум долларын үнэтэй уран Японд нийлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, “Марубени”-д 510.1 сая ам.доллар, “Иточу” компанид 636.4 сая ам.долларын уран тус тус нийлүүлэх аж. Навоигийн уулыг баяжуулах үйлдвэр нь Узбекистан улсын уран экспортолдог ганц үйлдвэр юм.
Хэбэй муж коксжих нүүрсний үйлдвэрлэлээ 2 сая тонноор танана
Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа үргэлжлүүлэн танана гэж тус мужийн амбан захирагч Сю Цинь мэдэгджээ. Тодруулбал, 2020 онд Хэбэй мужийн гангийн нийт үйлдвэрлэлийг 14 сая тонноор танах аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлогын дагуу, тус муж нүүрсний олборлолтоо 6 сая тонн, тэр дундаа коксжих нүүрснийхийг 2 сая тонноор тус тус танах юм байна. Өнгөрсөн 2019 онд Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийг 14.02 сая, нүүрсийг 10.06 сая тонноор бууруулжээ.
Австрали 2020 оны коксжих нүүрсний ханшийн таамгаа бууруулав
Коксжих нүүрс болон төмрийн хүдрийн томоохон экспортлогч улс болох Австралийн Аж үйлдвэр, Инноваци, Шинжлэх ухааны яам 2020 оны төмрийн хүдрийн ханшийн таамгийг 3%-иар өсгөөд байгаа ч коксжих нүүрснийхийг 7%-иар бууруулахаар тогтлоо. Энэхүү тооцооллыг тус яам улирал бүрт гаргадаг түүхий эдийн үнэ ханшийн хамгийн сүүлд гаргасан (12 дугаар сарын) тайландаа тусгасан байна. Тус улсын төмрийн хүдрийн экспортын хэмжээ энэ онд 864 сая тонн, 2021 онд 878 сая тонн болж нэмэгдэхээр байна. Ингэхдээ 2020 онд нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж ханш 61.7 ам.доллар байхаар тооцоолсон нь өмнөх таамаглалаас 3%-иар өссөн дүн болж байна. Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ харьцангуй өсөлттэй байсан нь оны дундаас эхлэн Хятадын агуулах дахь төмрийн хүдрийн нөөц мэдэгдэхүйц буурсан байсантай холбоотой ажээ.
Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн хувьцаа 65%-иар өсчээ
Москвагийн хөрөнгийн бирж дээр Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн энгийн хувьцааны ханш хоёр хоногийн хугацаанд 65%-иар өсч нэгж хувьцааны үнэ 104 рубльд хүрчээ. Энэ нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр өсөлтөөр тэмдэглэгдэж буй. Нэгдүгээр сарын 6-нд тус компанийн хувьцаа 21%-иар өсч өнөөдрийг хүртэл өсөлтөө хадгалж байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ч “Мечел” компанийн хувьцааны ханш даваа гаригт 36.3%-иар өссөн бол сүүлийн хоёр хоногийн байдлаар дахин 13.3%-иар нэмэгдэж нэгж хувьцаа 2.7 ам.долларт хүрэв. Хамгийн өндөр үнэ 3.16 ам.долларт хүрч байжээ.
Сибирийн “Цэнхэр түлш” Монголоор дайрах уу?
Уудам Орос орны уулс толгод, намаг, өтгөн тайга дундуур сунайн 2000 гаруй км үргэлжлэх хоолойгоор Сибирийн байгалийн хийг Хятадын аварга зах зээлд нийлүүлж эхэллээ. Шинэ Оросын түүхэнд Хятадтай хэрэгжүүлсэн хамгийн том төсөл. Энэхүү төслийн гэрээ нь “Газпром” компанид Хятадын хийн зах зээлд 30 жилийн эрхийг нээж байна. Дэлхийн хамгийн том зах зээлтэй холбосон хийн хоолойг барьж байгуулах ажилд Орос таван жил зарцуулсан юм. Бүтээн байгуулалтын өртөг 800 тэрбум рублээс 1.1 их наяд болж өсчээ. Өнөөгийн ханшаар 17.75 тэрбум ам.доллар гэсэн үг. Түүхий эдээр хангах ордыг ашиглалтад оруулахад зарцуулсан тооцоотой нийлүүлбэл 55 тэрбум ам.доллар давна” гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн.
Үндэсний геологийн алба байгуулах Тогтоолын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ. Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах юм байна.
Хятадын “Baowu” гангийн хоёр компани худалдан авлаа
Хятадын металургийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь бүтэц бүрэлдэхүүндээ нэмж гангийн “Maanshan Steel” болон “Chongqing Steel” компаниудыг нэгтгэж буйгаа мэдэгдсэн байна. Худалдан авах хэлэлцээрийг энэ оны эхний хагаст багтаан дуусгах аж. “Maanshan Steel”,“Chongqing Steel” компани жилд нийтдээ 30 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Төрийн өмчит Baowu компани 2019 онд “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмших болсон билээ. “Magang holding” жилд 20 сая тонн ган үйлдвэрлэдэг. Baowu нь 2021 онд гангийн үйлдвэрлэлээ 100 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд гангийн жижиг үйлдвэрийг худалдан авч байгаа юм.
Шатахууны үнийг тогтвортой түвшинд хадгална
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс Эрсдэлийн сан (Hedge Fund) байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа.
Салхитын ордоос 750 тонн мөнгө Монголбанкинд тушаана
“Эрдэнэс Монгол” ХХК болоод охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-иуд Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгуулав.(2019.12.26) Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанканд 850-980%-иас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж, гэрээнд тусгасны дагуу төлбөр авах юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцож, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр болон Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар оролцов.
“Mongolia Mining 2020” үзэсгэлэн 10 дахь удаагаа болно
"Mongolia Mining 2020” үзэсгэлэн арав дахь жилдээ уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын 2 дахь долоо хоногт Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдана. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Франц болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Оролцогч компаниудын тоо энэ жил мэдэгдэхүйц нэмэгдсэн ба Чех, Хятад, Канад, Англи зэрэг улсаас өргөн бүрэлдэхүүнтэй аж ахуйн нэгжүүд оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг.
Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулна
Засгийн газрын нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулахаар шийдвэрлэжээ. Охин компани нь төрийн хяналтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болгох, зээлийн өрийн дарамтаас хараат бус байлгах зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2019 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт тэрбум ам.доллар давжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрчээ. Тус компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухай компаниас мэдээлсэн байна. Борлуулалтын орлого нь 1 тэрбум долларт хүрсэн анхны Монгол компани болсон тухай мэдээлэлд онцолжээ.
Туркойз Хилл: УИХ-ын тогтоолыг эерэг алхам гэж харж байна
Оюутолгой төслийн хувьд өнгөрсөн 2019 оны сүүлээр хоёр томоохон үйл явдал тохиосон юм. УИХ-ын тогтоол батлагдсан төдийгүй Оюутолгойн Босоо ам 2 буюу гүний уурхайн хүдэр тээвэрлэх зориулалттай Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дууссаныг арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Үйлдвэрлэлийн амны нээлтэд “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманн хүрэлцэн ирсэн юм. Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар Куэлманн захиралтай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.
ОУТОТЕК-ийн технологийн “ЖОР”
Зэс баяжуулах үйлдвэр, зэс хайлуулах, зэсийн гидрометалургийн технологиор нь “Оутотек”-ийг монголчууд түлхүү мэддэг. Финландад төвтэй “Оутотек” компани нь Монголын зэс, алт болон нүүрсний салбарт өөрийн технологийн дэвшлийг хэдийнэ нэвтрүүлээд буй юм.
“Эрдэс боловсруулалт болон металургийн салбар дахь “Оутотек”-ийн дэвшилтэт технологиуд” сэдэвт семинарыг Монгол дахь салбар компани болох “Оутотек Монголиа” ХХК 6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
С.Энхтуяа: Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх хүчтэй дуу хоолой болж чадна
Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниуд энэхүү сайн дурын санаачилга, кодекст нэгдсэнээр бусад аж ахуйн нэгжүүдээ хариуцлагын төлөө нэгдэх дуу хоолой нь болж цаашлаад эх орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч байгаа уул уурхайн салбарт ажиллаж, амьдардаг иргэдийнхээ ажил үүргээрээ бахархах бахархлыг бий болгох, салбарын үйл ажиллагаа, нэр хүндийг олон нийтэд эерэгээр таниулах чухал ач холбогдолтой юм.
З.Ган-Очир: Үндэсний туршлагатай компаниудтай хамтдаа хөгжинө
“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэний ач холбогдлыг танай компани хэрхэн харж байгаа вэ?
Монголын эдийн засгийн хөгжлийн гол зүтгүүр бол уул уурхайн салбар. Улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байна. Уул уурхай зогсвол энэ салбарын жар гаруй мянган залуус ажилгүй болох төдийгүй сургууль, эмнэлэг гээд нийгмийн үйлчилгээний салбарууд доголдож эхэлнэ. Уул уурхай бол зогсох эрхгүй салбар. Нөгөө талаас олборлолтын салбар бол байгаль орчин, орлогын зөв зарцуулалт гээд хариуцлага зайлшгүй чухал салбар. Тиймээс хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэхийг уриалсан “Хариуцлагаар нэгд” санаачилгыг бид баяртай хүлээн авсан. Уул уурхайн салбарыг зөв тайлбарладаг, гүйцэтгэж буй үүрэг, орон зайг нь хүлээн зөвшөөрдөг болоход чухал ач холбогдолтой аян гэж үздэг.
Ч.Мөнхбат: Орон нутагтаа нэр хүндтэй байх нь том шалгуур
“Саусгоби Сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаттай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт “Хариуцлагатай уул уурхай” сайн дурын кодекст нэгдэхийн ач холбогдлын талаар ярилцлаа. Тус компани нь Гурвантэс суманд орших Овооттолгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг бөгөөд байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр ихээхэн санаачлагатай ажилладаг. Өнгөрсөн онд салбар (ХНХЯам) яамнаас тус компанийг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч”-ээр тодруулсан юм.
Уул уурхайд төрийн “оролцоо” нэмэгдсэн 2019 он
Монгол Улсын түүхэнд арван есөн он тодоор бичигдэн үлдэж байна. 19 жилийн дараа ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг парламентаар баталлаа. Эх орны эдийн засагт оруулсан хувь нэмрээр ч, улстөрчдийн шийдэл шийдвэрт ч уул уурхай гол салбар хэвээр, эрдэс баялгийн асуудал тойрсон үйл явдал өрнүүн нэгэн жилийг монголчууд үдэж байна.
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног саатаж өнөөгийн Засгийн газрыг огцруулах эсэх, парламентын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, улмаар дараагийн спикер болоод зам тээвэр, боловсрол соёлын салбар хариуцсан сайд нарыг томилох гээд улс төрийн тогтворгүй байдал он дамнаж арван есөн оныг угтав. Засаг “бужигнасан” хоёр оны заагт томоохон ордуудын тусгай зөвшөөрлийг төрд хураан авах цэрэг цагдаагийн тусгай ажиллагааг өргөн дэлгэцээр олон нийт харж, ард түмний өмч байгалийн баялгийг төр нь хамгаалах улстөрчдийн ширүүн мэдэгдэл, шийдвэрүүд “масс”-д хандсан PR-ийн шинжтэй, сонгууль ойртсоныг илтгэнэ.
Бид олон улсын стандартын дор хариуцлагатай уул уурхайн гол зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж байна
“Оюутолгой” ХХК хариуцлагатай уул уурхайн чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрестой ярилцлаа.
“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-д нэгдэн, санамж бичиг байгуулсан компаниудын нэг нь “Оюутолгой” ХХК. Ач холбогдлыг нь хэрхэн харж байна вэ?
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хариуцлагатай уул уурхайн сайн туршлагуудыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, цаашлаад уул уурхайн тэргүүлэх компаниуд хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн чухал суурь баримт бичиг боллоо гэж харж байна. Сайн дурын кодекст нэгдсэнээр Оюутолгойн уурхайн цогцолборт хэрэгжиж буй сайн туршлагуудыг бусад уурхайнууд, оролцогч талууд болон олон нийттэй хуваалцах, мөн харилцан суралцах боломж бий болж байна.