Хятад эдийн засгийн өсөлтийг дэмжихэд 570 тэрбум доллар зарцуулах төлөвтэй

2020-03-13 18:43

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын аюулыг “цар тахал”-ын хэмжээнд хүрсэн болохыг албан ёсоор (03.11) зарласан. Энэ нь дэлхийн олон улс оронд халдварт өвчин эрчимтэй тархах үед хэрэглэдэг нэр томъёо юм.

Үүнтэй холбоотойгоор Европын холбооноос АНУ руу чиглэх бүх нислэгийг нэг сарын хугацаатайгаар зогсоож байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Уг шийдвэр  баасан гаригаас (2020.03.13) хэрэгжиж эхэлнэ. АНУ-ын тус мэдэгдэл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлтэй хүч хавсарснаар хөрөнгийн зах зээлд томоохон савлагаа үүсгээд байна.

Өчигдрийн байдлаар АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд эрчимтэй буурч 1987 оны “хар даваа гариг”-аас хойш үзэгдээгүй их уналт үзүүлжээ. Тухайлбал Dow Jones Industrial Average индекс ганцхан өдрийн дотор 2300 нэгжээр буюу 10%-иар, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн S&P 500 индекс 9.51%-иар, NASDAQ-ийн биржийн Composite индекс 9.43%-иар тус тус буурсан байна. Европын гол индекс болох Euro Stoxx 600 индекс ч мөн 10 гаруй хувиар буурчээ. Чухамдаа  хөрөнгийн биржүүдийн гол индексүүд нэг өдрийн хөдөлгөөнөөр авч үзвэл сүүлийн 30 жилд байгаагүй огцом бууралтыг “амсав”. Харин өнөөдөр бага зэрэг сэргэх хандлагатай байна.

Газрын тосны ханш ч бага зэрэг өсчээ. Брэнт маркийн газрын тосны ханш өчигдөр нэг баррель нь 32.5 ам.долларт хүрч буурсан бол одоо 35 ам.доллар болж өссөн. 

Алтны ханш харин нэлээд буурав. Одоогийн байдлаар алтны ханш нэг унц нь 1584 ам.долларт хүрсэн нь ердөө ганцхан өдрийн дотор 80 гаруй ам.доллараар буурсан гэсэн үг.

Зэсийн хувьд өчигдөр Лондоны металын биржийн хаалтын ханш 5386 ам.доллар/тоннд хүрсэн нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн бага дүн боллоо.

Энэ бүх уналтыг эерүүлэх нь коронавирусын дэгдэлтийг улс орнууд хэрхэн зогсоож чадах эсэхээс гадна АНУ, Хятадын эдийн засгийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс хамаарах нь тодорхой.

Хятадын Засгийн газар 570 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн төслүүдэд зарцуулах төлөвтэй байгааг Хятадын эдийн засгийн шинжилгээний байгууллага “PRC Macro”-аас мэдэгдсэн байна. Мөн коронавирусээс үүдэлтэйгээр хүнд цохилтод орсон бизнесүүдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ. Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө энэ онд хамгийн багадаа 5%-д хүргэхээр ажиллана гэж тус байгууллага харж байна.

Учир нь тус улс вирусын дэгдэлт тохиосон ч нийгэм, эдийн засгийн зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгийг тус улсын дарга Си Жинпин мэдэгдсэн билээ. Өвчний дэгдэлтээс өмнө Хятадын эдийн засаг энэ онд 6%-тай байна гэсэн төсөөлөл олонх судалгааны байгууллага дэвшүүлж байсан юм.

АНУ-ын хувьд Төв банк болох Холбооны нөөц бодлогын хүүгээ 0.5%-иар буулгахаар болсноо өнгөрсөн долоо хоногийн эхээр зарласан. Мөн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавиурсын улмаас бизнес нь хохирч буй иргэд, аж ахуйн нэгжийн татварын асуудлыг хойшлуулах тухай саналыг Сангийн яаманд дамжуулахаа илэрхийлсэн. Энэхүү арга хэмжээ нь нэмэлт 200 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолжээ. Хэдийгээр АНУ руу чиглэсэн Европын холбооны нислэгийг бүгдийг нь цуцалсан ч үүнд ачаа тээврийн нислэг хамаарахгүй. Мөн Их Британи улсыг уг хоригт зориуд оруулаагүй байна. Энэ шийдвэрийг тус улсын зарим шинжээч үнэн хэрэгтээ хэтэрхий улс төржсөн хэрэг боллоо гэж үзэж байна.

Ерөнхийлөгч Трамп үүсээд буй байдлыг эдийн засгийн хямрал бус харин түр зуурын хүнд нөхцөл бөгөөд үүнийг улс орноороо, дэлхий нийтээрээ хамтдаа даван туулах учиртай гэж мэдэгджээ.  

Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 31 минутын өмнө
    Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо. Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. 
  • 23 цаг 33 минутын өмнө
    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
  • 2020-04-02 10:42
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.