Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эрчим хүч үйлдвэрлэл, дамжуулалтын зардлыг бүх шатанд бууруулна Засгийн газрын ээлжит хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн (2026.05.06) шийдвэрлэлээ. Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Оюутолгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр Рио Тинто-ийн баг ирэх долоо хоногт Монголд ирнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж (2026.05.06) байна. Хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл өглөө.
Төв банк он гарсаар 4.3 тонн үнэт металл худалдан авлаа Монголбанк 2026 оны 4 дүгээр сард 1,057.7 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 124.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,020.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30.7%-иар өссөн үзүүлэлт юм.
Хөнгөн цагааны үнэ сүүлийн гурван долоо хоногийн хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн дэлхийн түүхий эдийн зах зээлийг савлуулсаар байна.
Regis Resources болон Vault Minerals компаниуд нэгдэж, 7.7 тэрбум долларын алт олборлох компани байгууллаа Австралийн алт үйлдвэрлэгч Regis Resources болон Vault Minerals компаниуд нэгдэж, 10.7 тэрбум австрали долларын (7.67 тэрбум ам.доллар) үнэлгээтэй компани байгуулна гэж хоёр компанийн төлөөлөгчид мягмар гарагт мэдэгдэв.
Бороогоулд компани Сэлэнгэ аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарлаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны санхүүгийн жилд аймгийн хэмжээнд хамгийн их татвар төлсөн шилдэг аж ахуйн нэгж, байгууллага болон хувь иргэдийг шалгаруулан өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг Сэлэнгэ аймагт (2026.05.04) зохион байгууллаа.
ХАСУ ДАЯН ХХК ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ КОМПАНИ БОЛЛОО Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй  өдөрлөг – 2026” арга хэмжээний үеэр орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, говь нутгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Шилдэг татвар төлөгч” аж ахуй нэгжүүдийг шалгаруулж аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж шагналыг гардууллаа.
КАЗАХСТАН ОПЕК+ ЭВСЛЭЭС ГАРАХГҮЙ Зарим шинжээчид Казахстаныг ОПЕК+ эвслээс гарна гэж таамаглаж байсан ч тус улс Арабын Нэгдсэн Эмираттай (АНЭ) адил ОПЕК-ийн олборлолтын хязгаарлалтыг мөрдөхгүй байх шийдвэр гаргасангүй.
MiningWeek & MinePro 2026 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга 9 сарын 16-18 өдрүүдэд болно Монголын уул уурхайн салбарын томоохон нэгдсэн платформ болох MiningWeek & MinePro 2026 олон улсын үзэсгэлэн, чуулга 2026 оны 9 дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Тайж Хайрханы бэлд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Австралийн худалдааны танхим Бөөрөлжүүт цахилгаан станцтай танилцах бизнес аялал зохион байгууллаа “AustCham Mongolia” буюу Монгол дахь Австралийн худалдааны танхим болон Бодь Интэрнэйшнл ХХК хамтран Төв аймгийн Баянжаргалан суманд байрлах “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн Бөөрөлжүүт цахилгаан станцтай танилцах бизнес аяллыг 5 дугаар сарын 1-нд зохион байгууллаа.
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦТАЙ ТАНИЛЦАХ БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА  Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага, инновацад суурилсан шийдлүүдийг танилцуулах, найдвартай, тогтвортой эрчим хүчний системийг хөгжүүлэх боломжийг хэлэлцэх, мөн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдлэг солилцоог дэмжих зорилготой арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
ТАНИЛЦ: 2025 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 50 КОМПАНИ Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр /2026.05.04/ шилдэг татвар төлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, салбарын сайд нар шагнал гардууллаа.
ЭРДЭНЭТИЙН-ОВООНЫ БҮЛЭГ ОРД АЛБАН ЁСООР БҮРТГЭГДЭЖ, ОЮУТ ОРДЫН НӨӨЦИЙГ 404 САЯ ТОНН ХҮДЭРТ ХҮРГЭСНИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Улаанбаатар хотноо болсон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар (2026.05.01) Эрдэнэтийн-Овоо орчмын Оюут ордод 2023–2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэн, стратегийн ач холбогдолтойд тооцон нөөцийг нь албан ёсоор хүлээн авлаа.
ДЭЛХИЙ ДАХИНЫ УРАНЫ ЭРЭЛТ 2040 ОН ГЭХЭД ГУРАВ ДАХИН ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ Иранд өрнөж буй дайн нь 1970-аад оны эрчим хүчний хямралын дараахтай төстэйгөөр цөмийн реактор барих шинэ давлагааг эхлүүлэх магадлалтай гэж “Cameco” (TSX: CCO; NYSE: CCJ)-ийн Ерөнхийлөгч бөгөөд Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Грант Айзэк үзэж байна.
Шадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн эрх зүйн орчныг шинэчилж, хөрөнгө оруулагчдыг татна Шадар сайд Н.Номтойбаяр энэ сарын 2-ны өдөр Дорноговь аймагт ажиллаж, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.
АНЭУ ОПЕК-ИЙГ ОРХИВ: ОПЕК-ИЙН БАЙР СУУРЬ ГАНХАХ УУ? Персийн булангийн газрын тосны аваргууд болох Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд үүссэн зөрчил нь ирэх жилүүдэд зах зээлийн хэлбэлзлийг улам нэмэгдүүлж болзошгүй байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар уулзалт хийлээ БНХАУ-ын Бээжин хотод Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэрлэлтийн асуудлаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, БНХАУ-ын Улсын төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, Чайна энержи групп ХХК болон Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп ХХК-ийн хамтарсан уулзалтыг (2026.04.29) зохион байгууллаа.
Эрдэнэс Монгол: 2025 онд 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа “Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. Мөн 3.4 тэрбум долларын экспорт хийж, улсын нийт экспортын орлогын 22%, гадаад валютын нөөцийн 50 орчим хувийг бүрдүүллээ.
“Хятад–Орос–Монголын олон улсын уул уурхайн үзэсгэлэн” 5-р сарын 8-10-нд зохион байгуулагдана Шинэ эрин үед уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, шинэ бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Хятад–Орос–Монголын олон улсын уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн үзэсгэлэн” 2026 оны 5-р сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монгол дахь Чилэчуань олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах аж.
Г.Дамдинням: Салбарын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр зэсийн салбарыг эдийн засгийн хоёр дахь тулгуур болгоно Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар (2026.04.29) боллоо.
1 2 3 4