Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Дархан-Уул аймагт 13 мянган тоннын багтаамжтай шатахууны агуулах барьж байна


Дархан-Уул аймагт шатахууны хангамж, нөөцийн тогтвортой байдлыг хангах хүрээнд шатахуун хадгалах агуулах, савны багтаамжийг 13,000 тонноор буюу 40 хувиар нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар эдгээр төслүүдийн нийт гүйцэтгэл 80 хувьд хүрчээ.

Төслийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дараах бүтээн байгуулалтыг хийж байна:

 “Тэс Петролиум” ХХК: 10,000 тоннын багтаамжтай агуулах

 “Шунхлай” ХХК: 2,000 тоннын багтаамжтай агуулах

 “Петрохаан” ХХК: 1,000 тоннын багтаамжтай агуулах (хоёр сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулсан)

Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд шатахууны гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжин хамтран ажиллаж байгаа юм. Эдгээр агуулах бүрэн ашиглалтад орсноор бүс нутгийн шатахууны хангамжийн найдвартай байдал дээшилж, нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлэх боломж бүрдэнэ хэмээн Салбарын сайд Г.Дамдинням мэдээллээ.