Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа
МХБ: Хувьцааны арилжааны шимтгэлийг 62.5 хүртэлх хувиар бууруулна Монголын хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг өөрчилж, хөрөнгө оруулагчийн өдөрт хийсэн нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцохоор төлөвлөж байна. Шимтгэл тооцох аргачлалыг ийнхүү олон улсын жишигт нийцүүлснээр арилжааны шимтгэл 5-62.5%-иар буурах тооцоо байна.
Дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө Олон улсад цөмийн энерги ашиглах хандлага эерэгжиж буй тухай “International Consolidated Uranium”-ийн захирал Энтони Милевски мэдэгдсэн байна. 2011 онд Японы Фукушима АЦС-д гарсан ослын улмаас ураны салбар уналтад орсон билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд, цаг уурын дулааралтай тэмцэх, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахад цөмийн эрчим хүч ашиглах талаар улс орнуудын эрх баригчид нээлттэй ярих нь ажиглагдаж буйг Милевски онцолжээ. Цөмийн энерги нь өртөг багатай, хямд бөгөөд хамгийн найдвартай эрчим хүчний эх үүсвэр гэж тэрээр үзэж байна.
IPO гаргалтаар Австралийн хөрөнгийн бирж тэргүүлж байна Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 
ЭТТ: Ногдол ашиг тараах бэлтгэл ажил хангагдсан “Эрдэнэс Тавантолгой” компани ээлжит хэвлэлийн хурлаа онлайнаар хийлээ. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор энэ сараас буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн ногдол ашиг олгохоор болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ногдол ашиг тараах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээллээ. Гэсэн хэдий ч тэрээр “Иргэдийн хувьцааны данс нээх, хүүхдүүдийн ногдол ашгийг хэрхэн тараах зэрэг банкны данстай  холбоотой цэгцлэх ажлууд бий” гэсэн юм.
”Эрдэнэ Ресурс”-ийн хувьцааны захиалга 64%-иар давж биеллээ “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн анхны давхар бүртгэлтэй компани болох ”Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт хувьцааны 2.7% буюу 3,898,900 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цаг хүртэл авч дууслаа.
Хөрөнгийн биржийн удирдлага өөрчлөгдөв Сангийн яамнаас Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилсон байна.
Олборлогч компаниудын ашиг ба алдагдал Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниудын 2013 оны санхүүгийн тайлан гарч байна. Уул уурхайн салбарын компаниудын ашиг, алдагдал ямар байсан талаарх мэдээллийг хүргэе.
Оюутолгойн хувьцаа өсөлтгүй байна “Оюутолгой” буюу Turquoise Hill Resources компанийн хувьцаа (NYSE:TRQ) Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр өнөөдрийн байдлаар 4.82 доллараар арилжаалагдаж байна.
FTSE-MSE индексийг нэвтрүүлнэ Монголын Хөрөнгийн бирж Их Британийн FTSE групптэй “Санхүүгийн индекс боловсруулан тооцоолох чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-нд өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зуржээ. FTSE групп нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 120,000 гаруй индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж зах зээлд мэдээлдэг аж.
“Wolf Petrolium”-ын хувьцаа 48 хувиар өслөө Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын газрын тосны хайгуулын “Wolf Petrolium” компанийн хувьцааны ханш өнөөдөр 48 хувиар өслөө. Өчигдөр нэгж хувьцаа нь 0,045 австрали долларын үнэтэй байсан бол өнөөдөр 48,89 хувиар өсч 0,067 доллар болж хаагдлаа. Өглөө нэгж хувьцаа 0,09 доллар болж, өчигдрийн ханшнаасаа нэг дахин өссөн байна.
North Asia Resources Holdings Ltd - 0061 - www.northasiaresources.com 4 дүгээр сард тус компани ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэх асуудлуудаа танилцуулжээ. Үүнд захирлуудыг дахин сонгох, өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авах, захирлуудад нэмэлт хувьцаа гаргах эрх олгох зэрэг асуудал багтсан байна.
Mongolia Energy Corporation - 0276 - www.mongolia-energy.com 4 дүгээр сарын 8-нд тус компани нийт 66.5 сая ширхэг нэмэлт опционыг 0.02 хонконг доллараар гаргах тухайгаа нийтэд мэдэгдсэн байна. Нийт 66.5 сая ширхэг опцион нь 5 жил хүчинтэй байх бөгөөд хэрэгжүүлэх үнэ нь 0.31 ХК доллар байх юм байна. 66.5 сая ширхэг опционы 22.0 сая ширхэг опционыг тус компанийн удирдлагууд худалдан авсан байна.
Mongolian Mining Corporation - 0975 - www.mmc.mn Энэ сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарласан байна.
Winsway Coking Coal - 1733 - www.winsway.com 4 дүгээр сард тус компанийн Санхүүгийн гүйцэтгэх захирал, ноён Шие албан тушаалаа хүлээлгэн өгч, түүний оронд хатагтай Цао томилогдсон байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com 4 дүгээр сард тус компанийн 2012 оны жилийн эцсийн тайлан бэлэн болсон байна. 2012 онд тус компанийн нийт борлуулалт 53.16 сая ам доллар болсон нь өнгөрсөн оныхоос даруй 125.9 сая ам доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнийг дагаад цэвэр алдагдал 103.01 сая ам долларт хүрсэн байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com Компани өнгөрсөн улиралд төмөр замын төслөө шинэчлэн тооцоолсон байна. Овоот-Эрдэнэтийг холбосон төмөр зам тавихад 1.3 тэрбум долларын зардал гарна гэж үзжээ. Энэ нь өмнөх тооцооллоос 200 сая доллараар бага байна. Төмөр замын хүчин чадлыг жилд 22 сая тонн тээвэрлэхээр тооцож байсныг 10-12 сая тонн тээвэрлэх хүчин чадалтай болгож тооцоолсонтой холбоотой юм.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB Компани улирлын тайлангаа гаргасан байна. Энэхүү тайланд тухайн улиралд $210000 зардал гаргасан бөгөөд Улаанбаатар хотын банкнаас 2 сая долларын зээлийн шугам нээлгэсэн байна. Одоо компани $113000 бэлэн мөнгөтэй бөгөөд ирэх улиралд $320000 зардал гарна гэж төсөөлж байна.
Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com Компани JORC баталгаажсан нөөцөө зарласан байна. Нийт нөөц нь 254.4 сая тонн, 17.2 хувийн нөөц байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс Дундбулаг 199.9 сая тонн, Баянцогт 36.3 сая тонн, Өндөр-Ухаа 18.2 сая тонн нөөцтэй гэж тогтоогдсон байна.
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net Компани энэ сард гаргасан хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга дээрээ Хул морьт төсөлд итгэлтэй хэвээр байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн сард 2.4 сая долларын хөрөнгө босгосон байна.
1 2 3 4