Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

ЭТТ: Ногдол ашиг тараах бэлтгэл ажил хангагдсан

“Эрдэнэс Тавантолгой” компани ээлжит хэвлэлийн хурлаа онлайнаар хийлээ. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор энэ сараас буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн ногдол ашиг олгохоор болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ногдол ашиг тараах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээллээ. Гэсэн хэдий ч тэрээр “Иргэдийн хувьцааны данс нээх, хүүхдүүдийн ногдол ашгийг хэрхэн тараах зэрэг банкны данстай  холбоотой цэгцлэх ажлууд бий” гэсэн юм. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон  Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг газруудтай мэдээлэл солилцох, тулгалт хийх ажил хийж байгаагаа хэллээ.  “Хувьцааны данс эзэмшигч  2.512.768 иргэн бий. Үүнээс 1.6 сая иргэн хувьцааны данс нээлгэсэн ба банкны дансаа баталгаажуулсан 425 мянган иргэн байна. Хэрэв И баримт аппликейшн хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа ногдол ашиг авах боломжийг бүрдүүлсэн. Хүүхдүүдэд 1072 хувьцааны ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь шилжүүлнэ. Эдгээрийн алинд ч хамаарахгүй буюу хувьцааны данс нээлгээгүй болон И баримт аппликейшн хэрэглэдэггүй иргэдэд ногдол ашиг хуваарилахад хүндрэл учирч байна. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ-ын буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ” гэлээ. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32.9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48.6 мянган тонн нүүрс экспортолжээ. Он гарсаар нийт 2.56 сая тонн нүүрс олборлож, 962.4 мянган тонн нүүрс экспортолжээ.

Б.Золоо