Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

Хөрөнгийн биржийн удирдлага өөрчлөгдөв

Сангийн яамнаас Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилсон байна. ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаа, гишүүдээр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба, Сангийн яамны Дотоод аудит, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Сүх-Очир, УУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогын хэлтсийн дарга Н.Энхбаяр, Төрийн өмчийн хорооны газрын дарга М.Батгэрэл, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг томилжээ. Дээрх 6 гишүүн нь төрийг төлөөлж байгаа бөгөөд хуулийн дагуу хараат бус 3 гишүүнийг хэзээ томилох нь тодорхойгүй байна.

Мөн тус яамнаас Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Д.Ангарыг томилоод байгаа юм. ТӨХ-ноос зарласан Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдаагүй хэмээн Сангийн яам үзэж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтыг дахин явуулж магадгүй байна.

Засгийн газар өнгөрсөн 5 дугаар сард “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг Сангийн яамд шилжүүлсэн юм.



С.Болд