Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

IPO гаргалтаар Австралийн хөрөнгийн бирж тэргүүлж байна

Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. 

Эх сурвалж: www.mining.com

Түүхий эдийн шинэ супер цикл айсуй талаар шинжээчид ярьж буй энэ цаг үед уул уурхайн компаниуд IPO гаргаж, шинэ төсөл болон үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт татах нь Австрали улсын эдийн засагт эерэг үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбарын идэвхжил хэвээр буйг харуулж байгааг брокерийн “Argonaut” компанийн Санхүүгийн захирал Эдии Ригг өгүүлжээ.

Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 

Энэ сарын 21-нд зэсийн олборлогч “QMines” компани Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр бэлтгэж байна.  Тус компани анхдагч хувьцаанаас 10 сая австрали долларын (7.6 сая ам.доллар) хөрөнгө татахаар төлөвлөжээ. 

Э.Од