Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

Оюутолгойн хувьцаа өсөлтгүй байна

“Оюутолгой” буюу Turquoise Hill Resources компанийн хувьцаа (NYSE:TRQ) Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр өнөөдрийн байдлаар 4.82 доллараар арилжаалагдаж байна. Энэ нь өчигдрийнхтэй харьцуулахад 1.23 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ жилийн байдлаар “Оюутолгой”-н хувьцаа оны эхэн үеийнхтэй харьцуулахад 40 орчим хувиар буураад байгаа юм.

Энэ онд төслийн нэгдүгээр үе шат ашиглалтад орж, баяжмал бүтээгдэхүүний экспорт эхэлсэн зэрэг үйл явдлууд өрнөсөн ч эсрэгээр компанийн хувьцаа буурсаар байна. Энэ нь “Оюутолгой” төслийн ирээдүйд хөрөнгө оруулагчид итгэлгүй байгааг харуулж байна. Хэдийгээр өнгөрсөн сарын дундуур Оюутолгойн зэсийн баяжмалын худалдаанд Хятадын гаалийн газар зөвшөөрөл олгосноор тус компанийн хувьцаа 10 хувиар өсөөд байсан ч хувьцааны үнэ тухайн үеийнхээс аажмаар буурсаар байна.

Энэ долоо хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаарх асуудал шийдэгдэх болно гэсэн Монголын Засгийн газар, “Рио Тинто”-гийн төлөөллийн мэдэгдэл бүхий хэд хэдэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан ч асуудал нааштайгаар эргэнэ гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлгүй хэвээр байгааг хувьцааны үнээс харж болохоор байна. Монголын Засгийн газар, “Рио Тинто”-гийн тал энэ онд багтаан  асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хүлээлт байгаа юм.



Б.Төгс