Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

“Шарын гол”-ын худалдан авалт амжилттай болжээ

“Шарын гол” ХК Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй“Нако түлш” ХК-ийн 92,93 хувь буюу нийт 11,723,989 ширхэг хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах саналын дагуу арилжаа амжилттай явагджээ. Ингэснээр тус компани Дархан-Уул аймагт байрлах нүүрс баяжуулах болон шахмал түлшний үйлдвэрийг эзэмших боллоо. Энэхүү үйлдвэрт Шарын голын уурхайн нүүрсийг утаагүй шахмал түлш болон бүрэн шаталттай нүүрс болгон баяжуулах бөгөөд үйл ажиллагаагаа энэ сараас эхлүүлэхээр зорьж байна.
 
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, мөн Дархан, Эрдэнэт зэрэг хотын гэр хорооллын оршин суугчдын дулааны үндсэн эх үүсвэр болох түүхий нүүрсийг утаагүй түлшээр орлуулж, утаагүй түлшний хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөжээ.

“Шарын гол” ХК-ийн Гүйцэтгэх захирал Грам Чапман, “Нако түлш” ХК-ийг худалдан авах ажиллагаа нь  “Шарын гол” ХК шахмал түлшний өндөр боломжит зах зээл рүү нэвтрэн орох  үндэс суурьтай хийгдсэн бизнесийн цар хүрээний тэлэлт юм . “Шарын гол” ХК  нь утаагүй түлшний бизнесээ улам эрчтэйгээр өргөжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Цаашид ч хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ашиг орлого, мөнгөн урсгалыг  өсгөх хамгийн ашигтай хөрөнгө оруулалтуудыг хийж ажиллах болно” хэмээн ярьжээ.

С.Болд