Шинэ мэдээ
Рио Тинто уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй Resolution зэсийн төслийг урагшлуулна
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Аризона мужид удаан хугацаанд хойшлогдсон зэсийн төслийн зөвшөөрлийг олгоно гэдэгт Рио Тинто компани итгэлтэй байна.
Чилийн Сантьяго хотод болсон “Дэлхийн зэсийн чуулга уулзалт” дээр Рио Тинто группийн Зэсийн салбар хариуцсан захирал Кэти Жексон “АНУ зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь зогсонги байдалд орсон зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг сэргээхэд нөлөөлнө” гэж мэдэгдэв.
“Kinross Gold” олборлолтоо нэмэгдүүлнэ
Алт олборлолтын дэлхийн тэргүүлэх компанийн нэг “Kinross Gold” энэ жил олборлолтоо нэмэгдүүлэх зорилго тавьсныг “Globe Newswire”-д онцолжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Пол Роллинсонb ”Өнгөрсөн жил Kinross-ийн хувьд ололт амжилтаар дүүрэн байлаа. Бид хөрөнгө оруулалтын 800 сая долларын өрийг төлж, ашиг орлогоо 37 хувиар өсгөж чадсан. Энэ жилийн хувьд уурхайнуудын ашигт үйл ажиллагаанд онцгой анхаарч олборлолтоо нэмэгдүүлнэ. Ингэснээр компанийн санхүүгийн найдвартай байдлыг хангах төдийгүй хувьцаа эзэмшигчдын итгэлийг сэргээнэ. Түүнчлэн ашиг өгч болохуйц уурхайнуудад хөрөнгө оруулсан хэвээр байх болно” хэмээн ярьжээ.
Монгол Улс “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрутыг баталлаа
Орос, Хятадыг холбох шинэ хийн хоолой нь Монгол Улсын зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур барьж байгуулна гэж Монголын Засгийн газраас мэдээллээ.
Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь Оросын байгалийн хийн экспортыг төрөлжүүлэх зорилготой "Сибирийн хүч-2" олон улсын төслийн нэг хэсэг юм.
Төмрийн хүдрийн үнэ буурсантай холбоотойгоор “BHP”-ийн ашиг 23 хувиар буурчээ
Үнэ тарифтай холбоотой “Худалдааны дайн” уул уурхайн аварга компаниудын үйл ажиллагаа, ашиг орлогод сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал, төмрийн хүдэр болон гангийн нүүрсний үнэ буурсан нь уул уурхайн тэргүүлэх компани болох “BHP”-гийн хагас жилийн ашиг 23 хувиар буурсан талаар “ABC”-д мэдээлжээ. Ялангуяа төмрийн хүдрийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан байна.Түүнчлэн “BHP” нэгж хувьцаанд 50 центийн ногдол ашиг зарласан нь сүүлийн найман жилийн хамгийн бага үзүүлэлт болоод байна.
Бодит эрсдлээс урьтан угтуулан тавьсан тооцоолол
2025 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах, түүнээс улбаалан манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайн, муу аль тал руу эргэхийг өнөөдөр таамаглах аргагүй болоод байна.
Монгол орны нутаг дэвсгэрийн 0.06%-д Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ
Дэлхийн ураны нөөцийн 95%-ийг 15 орон бүрдүүлж байна. Одоогоор ураны хүдрийн 15 төрлийн 4595 орд, илэрц бүртгэгдээд байна. Үүнээс 2187 нь элсэн чулуун ордын ангилалд хамаардаг. Ийм төрлийн ордуудын олборлолтын зардал бага байгаад зогсохгүй ашиглаж буй технологи нь байгаль орчинд нөлөө багатай гэдгээрээ онцлог. Дэлхийн хэмжээнд нийт олборлолтын 56%-ийг энэ төрлийн ордоос гарган авч байна.
Индонезийн зэс экспортлогчид Засгийн газрын хоригийг дахин харж үзэхийг хүсэв
Дэлхийн уул уурхайн томоохон компанид тооцогддог Индонезийн “Amman Mineral” Засгийн газрынхаа баримталж байгаа бодлогоос шалтгаалан зэс олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй байгаа аж. Учир нь, тус улсын Засгийн газар түүхий эрдэс баялгийн дотоод боловсруулалтыг дэмжих өргөн хүрээний бодлогын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зэсийн баяжмал экспортлохыг хориглосон юм. Харин дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үеийн боломжийг ашиглах хэрэгтэй гэдэгт компанийн удирдлага санал нэгдээд байгаа ажээ. Тиймээс “Amman Mineral”-ын гүйцэтгэх захирал Рахмат Маккасау Засгийн газрыг энэ асуудалд уян хатан хандаж зэсийн баяжмалыг экспортлоход анхаарч үзнэ гэдэгт найдаж байгаагаа парламентад илгээсэн захидалдаа онцолсон байна.
“Айвенхоу Майнз”-ын зэс, цайрын олборлолт эрчимжиж байна
“Айвенхоу Майнз”-ын бас нэг томоохон төсөл болох Кипуши уурхай энэ оны нэгдүгээр сард 16,063 тонн цайр үйлдвэрлэж дээд амжилт тогтоожээ. Үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр өсч байгаа бөгөөд 2025 онд 180,000-240,000 тонн цайр олборлох зорилго тавьсан байна. Шинэ он гарснаас хойш баяжуулах үйлдвэрийн олборлолт дунджаар 88 хувь орчим байгаа бол баяжмалын агуулга нь 53 хувьтай байгаа ажээ. Харин 2026 онд 250,000 гаруй тонн баяжмал дахь цайр тогтмол үйлдвэрлэх зорилт тавьсан байна.
ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар ДНБ 6.1%-иар буурна
Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой (ЕАЭЗХ) “Чөлөөт худалдааны түр хэлцэл”-ийг гурван жилийн хугацаатай байгуулахаар болсон. Энэ тухай МУИС-ийн Бодлогын судалгааны лабораториос гаргасан судалгаанд, “ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 6.1%-иар буурна” гэх тооцоо гарчээ.
Трампын зарлиг “Nike” болон “Apple”-ийн хувьцааны ханш буурахад хүргэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн чанадаас нийлүүлж буй бүх бараанд 10 хувийн суурь татвар ногдуулах зарлиг гаргасан билээ. Энэ нь олон улсад дэгдээд байгаа “Худалдааны дайн”-ыг улам өдөөж байгаа төдийгүй дэлхий даяар худалдааны бодлогын шинэ чиг хандлагыг тодорхойлох чухал алхам болж байгаа талаар эдийн засагчид онцолж байна. Ерөнхийлөгч Трамп өөрийн гаргасан шийдвэрийг “дэлхийн бүх улс оронд харилцан татвар ногдуулахыг зохицуулсан түүхэн зарлиг” гэж дүгнэсэн ч энэ нь хөрөнгийн зах зээлд том цохилт болоод байгаа юм. “CNBC”-д бичсэнээр АНУ-ын эдийн засагт гол нөлөөтэй “Dow”, “S&P 500” болон “Nasdaq” индексийн ханш буурч 2020 оноос хойших хамгийн их уналтад орсон байна. “Dow Jones” индекс 1,679.39 нэгж буюу 3.98 хувиар унажээ.
“Степ голд” компанийн 2024 оны санхүүгийн үзүүлэлтүүд
“Степ Голд” компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “2024 он бол “Степ Голд” компанийн хувьд өөрчлөлт, өсөлтийн жил байлаа. Манай хамт олон амжилттай ажилласны үр дүнд бүтэн жилийн хугацаанд 88,347 унц алт, 93,837 унц мөнгө олборлож, түүхэн дээд амжилт тогтоосон гэдгийг дуулгахад таатай байна.
Б.Жавхлан: Нүүрснээс алдсан орлогоо зэсээр нөхсөн
Засгийн газрын өнөөдрийн /2025.04.02/ хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэлээ. Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрчээ.
Монголбанк өнгөрсөн сард 281.8 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авчээ.