Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэ Ресурс $25 сая канад долларын хаалттай санхүүжилтийг тогтоосон үнээр татан төвлөрүүлнэ

(2026.01.26) Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX: ERD; MSE: ERDN; OTCQB: ERFCF) нь $25 сая канад долларын хаалттай, тогтоосон үнээр худалдан авах баталгаатай санхүүжилт татан төвлөрүүлэхээр болсноо зарлалаа.

Санхүүжилтийг Парадайм Капитал Инк ("Paradigm Capital Inc.,") болон Нэйшнл Банк Файнаншл (“National Bank Financial Inc.,”) хамтран андеррайтерын синдикат хэлбэрээр зохион байгуулж, Эрдэнэ Ресурсийн 2,809,000 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 8.90 канад доллараар худалдан авах баталгаа гаргасан байна. Үүний үр дүнд компанид нийт $25,000,100 канад долларын хөрөнгө татан төвлөрөх юм.

Мөн андеррайтеруудад 421,000 хүртэлх нэмэлт хувьцааг ижил үнээр худалдан авах опцион олгосон бөгөөд энэ нь санхүүжилтийн хаалтаас өмнө хэрэгжих боломжтой.

Татан төвлөрсөн хөрөнгийн зориулалт

Санхүүжилтээс орж ирэх хөрөнгийг:

  • Монгол дахь ММС-тэй стратегийн түншлэлд хамрагдаагүй төслүүдийн хайгуул, техникийн судалгаа

  • Зуун Мод молибден-зэсийн орд багтсан Хөвийн Хар зэсийн порфирийн системийн үнэлгээ

  • Компанийн ерөнхий үйл ажиллагаа болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөжээ.

Энгийн хувьцааг Канадын үнэт цаасны зохицуулалтын дагуу проспектусын зарим шаардлагаас чөлөөлөх тусгай зохицуулалтын хүрээнд Канадын ихэнх муж, мөн Канадын гаднах хөрөнгө оруулагчдад санал болгоно. Энэ хүрээнд гаргасан хувьцаанд арилжаалах хугацааны хязгаарлалт (hold period) үйлчлэхгүй болохыг мэдээллээ.

Эх сурвалж: erdene.com