Шинэ мэдээ
Хятадын “Zijin Mining Group”-ийн нөлөө нэмэгдэж байна
Дэлхийн зэс үйлдвэрлэгч томоохон 10 компанийн нэг Хятадын “Zijin Mining Group” удирдлагын оновчтой бодлого, төлөвлөлтийн үр дүнд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь идэвхжиж Швейцарийн “Glencore”-той эн тэнцүү болж ирлээ. Тус компанийн 2024 оны цэвэр ашиг өмнөхөөс 52 хувиар өсөж, 32 тэрбум юань буюу 4.4 тэрбум ам.долларт хүрсэн талаар “scmp.com”-д онцолжээ.
PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ
Олон улсын жишгээр хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа 5-6 дахин олон байдаг ч одоогоор энэ жишиг манайд урвуу хамааралтай байна. Тухайлбал, Монгол Улсад одоогоор 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лиценз байгаагийн 900 гаруйг нь хайгуулын зөвшөөрөл эзэлж байна. Монгол Улс 2024 оны 4 дүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь үүнд нөлөөлжээ. Энэ нь уул уурхайн салбарын хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, олон улсын хурал чуулганд оролцоход шүүмжлэл дагуулдаг сэдэв болоод байгаа. Тиймээс PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ.
BHP болон Rio Tinto компаниуд эрчим хүчний шилжилтийн талаар эерэг байр суурь баримталж байна
Уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниуд болох BHP болон Rio Tinto нь энэ долоо хоногт уурхайн голлох бүтээгдэхүүний тайлангаа танилцуулсан бөгөөд санхүүгийн үзүүлэлт, төлөв байдлын хувьд ижил төстэй шинжүүд илэрчээ. Тэд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг эергээр харж, богино хугацааны эрсдэлийг багасгахыг зорьж байна. Мөн Трампын худалдааны бодлого тэдэнд томоохон эрсдэл учруулахгүй гэж үзжээ.
“Дачин ойл фийлд” Монголоос 9.8 сая тонн газрын тос олборложээ
Монгол Улс стратегийн чухал түүхий эд болох газрын тосыг БНХАУ-д цөөнгүй жил экспортолж байгаа билээ. Тэгвэл тус бизнесийн гол тоглогчдын нэг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компани одоогоор 9.8 сая тонн газрын тосыг Монгол Улсаас олборлоод байгаа аж. Тус компани 2005 оноос Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ талаарх мэдээллийг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компанийн удирдлага Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай хийсэн уулзалтын үеэр онцолсон байна.
“Рио Тинто”-гийн уурхайн үйл ажиллагаа сэргэжээ
Байгаль, цаг уурын гэнэтийн өөрчлөлт, давагдашгүй хүчин зүйлүүд уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл "Зелиа" хэмээх далайн хар салхины улмаас түр хаагдаад байсан Австралийн хамгийн том төмрийн хүдрийн боомт болох Порт Хедланд дахин нээгдлээ. Ингэснээр “Рио Тинто”-гийн уурхайн үйл ажиллагаа дагаад сэргэж байгаа талаар “Finance News”-т онцолжээ.
Чухал ашигт малтмал ба Монгол Улсын шилжилтэд нөлөөлөх чухал шийдвэрүүд
Дэлхий нийт цэвэр эрчим хүч, дэвшилтэт технологи, тогтвортой үйлдвэрлэлд шилжиж байгаа энэ үед нэн чухал ашигт малтмал улам бүр "чухал" болсоор байгаа билээ. Тухайлбал, лити, кобальт, газрын ховор элемент, никель зэрэг эдгээр ашигт малтмал нь батарей, цахилгаан машин, салхин сэнс, хагас дамжуулагч үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ ч утгаараа чухал ашигт малтмалыг дагаад эрчим хүч, технологийн салбар дахь олон улсын бодлого, худалдаа харилцаа, инновац өөрчлөгдөж байна. Чухал ашигт малтмалын эрэлт өсөхийн хэрээр нийлүүлэлт ч тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсын хувьд чухал ашигт малтмалын салбарт өрсөлдөх чадвар ямар түвшинд байгаа, энэ салбарын бодлого, хууль эрх зүйн орчны талаар тус хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа.
Украин болон АНУ критикал минералын салбарт хамтран ажиллана
Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп Украин улстай критикал минералын салбарт хамтран ажиллаж, үүний хариуд ОХУ-тай хийж буй дайнд цэргийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн танилцуулсан "Ялалтын төлөвлөгөө"-ний нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг уг салбарт татах явдал байв.
НҮҮРСЭЭ БАРТЕРДАХГҮЙ, БЭЛЭН МӨНГӨӨР ХУДАЛДАНА
БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи" компани дотооддоо нүүрсний олборлолт хийхээс гадна Австрали, Индонез, Монголоос нүүрс худалдан авдаг. Жилд 800 сая тонн нүүрс хэрэглэдэг гигант компани.
ХӨГЖЛИЙН БАНК ХЭРХЭН ШИНЭЧЛЭГДЭХ ВЭ?
Хөгжлийн банкнаас олгосон томоохон зээлийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сард анх ил болгож, зээлийн чанар, зээл олголтын явц, ажил хариуцсан албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэсэн билээ.