Шинэ мэдээ
ӨРНӨДИЙН СОНИРХОЛ БА ТӨВ АЗИ ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Eвропын Холбооны улс орнууд түүхий эдийн хараат, эмзэг байдлаа бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрдэс бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах нөөц бүрдүүлэхэд юуны түрүүнд хөрөнгө оруулалтыг дэмжих нь нэн чухал болохыг онцолж байна.
Соронзон ховор элементүүдийн эрэлт 2035 он гэхэд гурав дахин нэмэгдэнэ
Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжихээр эрмэлзэж буй өнөө үед соронз үйлдвэрлэхэд ашигладаг ховор элементийн зах зээл 2035 он гэхэд гурав дахин тэлэх төлөвтэй байгаа нь дэлхийн нийлүүлэлтийн хомсдолыг улам гүнзгийрүүлж болзошгүй хэмээн “McKinsey & Company” компанийн тайланд дурджээ.
Нүүрсний үнийн огцом уналт төсвийн алдагдалд хүчтэй нөлөөлж байна
Нүүрсний үнэ 2025 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын 15-ныг хүртэл тонн тутамд 100 юаниар унаж байсан бол 5 дугаар сарын 15-наас хойших 1 сарын хугацаанд 120-130 юаниар огцом унаж, үнэ 700 юаньд хүрлээ. Тиймээс 2025 оны төсвийн гүйцэтгэлд хүчтэй нөлөө үзүүлж буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.
Хятад улс хэт их нүүрсний олборлолтоо бууруулна
Хятадын Засгийн газар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү нүүрс олборлосон уурхайг хааж магадгүй гэж мэдэгдлээ. Энэ нь олборлолтын хэмжээ ихэссэн асуудлыг шийдвэрлэх талаар эрх баригчид нилээд нухацтай хандаж байгаагийн илэрхийлэл юм.
Филиппины нүүрснийн станцуудын үйлдвэрлэл буурна
Филиппин улсад сүүлийн хорин жилийн хугацаанд анх удаа нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа нь шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) түлшээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой гэж зах зээлийн болон засгийн газрын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд дурдсан байна.
ОХУ нүүрсний салбартаа 800 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Оросын нүүрсний салбарт барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээ, нүүрсний үнийн уналт, экспортын саад зэрэг асуудлууд тулгарсны улмаас Оросын Засгийн газар 63 тэрбум рубль (802 сая ам.доллар)-ийн дэмжлэг үзүүлэхээр болсон гэж Ройтерс агентлаг мэдээллээ.