Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Орост нүүрсний салбараа хөгжүүлэхэд 6 их наяд рубль шаардлагатай  Өнөөдөр ОХУ-ын Засгийн газар “Нүүрсний аж үйлдвэрлэлийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратеги” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 6 их наяд рубль шаардлагатай гэж урьдчилан тооцож буй. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ. 2035 он гэхэд Орос улс нийт 485-668 сая тонн нүүрс олборлохоор зорьж байна. Ирэх 15 жилд нүүрсний экспортын хэмжээг 259 сая, 2035 онд 390 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 2025 он хүртэл нүүрсний салбарт 1 их наяд рублийг хувийн хөрөнгө оруулалтаар татна гэж харж байна. Үүний тулд нүүрсний гол үйлдвэрлэлийн Тува, Якут, Забайкаль, Алс Дорнодын гол бүс нутагт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарах гэнэ. Шинээр 14 уурхайг нээж, нүүрс баяжуулах 20 үйлдвэрийг ашиглалтад оруулж, одоо үйл ажиллагаа явуулж буй 8 үйлдвэрийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгажээ. 
Эдийн засаг гэнэтийн савлагаанд дархлаагүй байна  2020 оны эхний саруудад “корона” гэх нэр чихэнд үргэлж дуулдахын зэрэгцээ амны хаалтны содон үнэрт хүн бүр дасал болсон байдлаар үргэлжилнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Корона гэх нөхөр дэлхийн эдийн засгийг хүссэнээрээ удирдана чинээ Трамп, Си дарга нар ч тааварлаагүй. Энэ үйл явцыг “Коронагийн тохуурхал” хэмээн нэрлэж болно.  АНУ, Хятадын тал худалдааны хэлэлцээрээ үзэглэж, залгуулаад эдийн засагчид 2020 онд дэлхийн санхүүгийн нөхцөл байдал “ерөнхийдөө гайгүй болох нь” гэцгээж дор бүрнээ сэтгэл уужирцгааж суусансан. Гэтэл корона гэх нөхөр дахин эргэж ирсэн нь 2019 оны арванхоёрдугаар сард байсан юмсанж. Хэн ч  анзааралгүй байж атал тэрээр сүр хүчээ дэлхий нийтэд, ялангуяа Хятадад  жигтэй нь аргагүй мэдрүүлж таарлаа. Си дарга коронагаас айсан уу яасан Хятадын олон нийтийн дунд цухуйхаа ч болилоо.
“Эрдэнэс” бондыг нийт 9 банк худалдан авна Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төр ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. Монгол Улсын Засгийн газар Салхитын мөнгө, алтны ордыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж, энэ дагуу шуурхай арга хэмжээ авч Салхитын мөнгө, алтын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлсэн.
Алтны ханш 1600 ам.доллар давлаа Хятад болон Ази тивийн бусад оронд коронавирусын тархалт нэмэгдэж буйн улмаас дэлхийн зах зээл дэх алтны ханш 1631 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн дээд түвшинд тооцогдож байна. Хоёрдугаар сарын 14-нд зах зээл дэх алтны үнэ 1577 ам.доллар/унц байсан юм. Коронавирусын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор Хятад улс мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон ч алтны ханш үргэлжлэн өссөөр байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан юм.  
“Эрдэнэс Метан”: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан анхны төрийн өмчит компани болно  “Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.
“Эрдэнэс бонд” гарчээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14)  болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс  бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн  бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн  6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.  
ОХУ: Төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлоно 2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.
Төмрийн хүдрийн экспорт 113%-ийн өсөлтөөр оныг эхлүүллээ Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 932 сая ам.долларт хүрсний дотор экспорт 459 сая ам.доллар, импорт 473 сая ам.доллартай тэнцлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 16.1%-иар, экспорт 24.4%-иар, импорт 6.1%-иар тус тус буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 103.3 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ онд гадаад худалдаа ашиггүй гарсан нь экспорт өмнөх оны мөн үеэс 148 сая ам.доллараар буурсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард алтны экспорт огт хийгдээгүйн зэрэгцээ зэсийн баяжмалын нийлүүлэлт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын Ажлын хэсэг байгуулагджээ Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид Оросын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй (2020.02.18)уулзсан байна. Тус уулзалтын үеэр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгааны ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлэлээр Оросын талаас Ажлын хэсэг байгуулсныг “Газпром” компани мэдэгджээ. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан (2019.12.05)юм.
Б.Өлзийбаяр: “Салхит”-ын бонд нь санхүүгийн зах зээлийн эрүүл тогтолцоог эвдэх гаж үзэгдэл Салхитын ордод бонд гаргах тухай төр засгийн шийд­вэрийг Та хэрхэн харж байгаа вэ? Төрийн, хувийн өмчтэй ялгаагүй аливаа компани үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор бонд гаргадаг. Компанийн бонд гэдэг бол зарчим юм. Санхүүгийн зах зээл тодорхой дүрэмтэй. Одоо ил болсон ТЭЗҮ-ээс харахад Салхитын ордыг 7 жил ашиглах үйл ажиллагааны ашиг байтугай орлого нь тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй байна. Ийм ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн зөв, эрүүл тогтолцоог эвдэж буй. Санхүүгийн зах зээлд байж боломгүй этгээд, гаж үзэгдэл юм.
Алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах хөрөнгө оруулалтыг судална Засгийн газрын хуралдаанаар, Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан улсад хийсэн албан айлчлалын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. 
COVID 19 вирусийн тархалттай тэмцэхээр эрдэс баялгийн салбарынхан хандивын аяныг эхлүүллээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой-Оюутолгой-Ханги авто замын төслүүд дөрөвдүгээр сард эхэлнэ “Эрдэнэс Тавантолгой" ХК нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбогдуулан Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн зарим төслүүдийн явцын талаар дурдсан юм. Тодруулбал, бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг тэрээр хэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бэлтгэлээ ажлаа хангаж бүтээн байгуулалт гуравдугаар сарын 1-нд эхлэх байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас тодорхой хугацаагаар буюу нэг сараар хойшлох төлөвтэй байна.
1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.
Эрдсийн баялгаас үүдэх “Монгол өвчин” (Mongolian disease) Н.Даваасамбуу  /Монгол Улсын Зөвлөх инженер, Доктор (Ph.D) / Дэлхий дээр 200 гаруй улс орны байгалийн баялгийн нөөц бололцооны хувьд харилцан адилгүй. Байгалийн нөөц баялаг   улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч, түшиг тулгуур болдог гэдэг   маргаангүй зүйл. Гэхдээ байгалийн баялгаа зүй зохистой, зөв ашиглаж байж, түүний үр өгөөжийг нь улс, нийгмийнхээ хөгжилд нэмэр хандив болгох нөхцөл, боломж үүсдэг.  Байгалийн арвин их нөөц баялагтай боловч түүнийгээ буруу ашиглаж, зарцуулснаас үүдэн бий болдог “Голланд өвчин”, “Баялгийн хараал” гэх мэт сөрөг үр дагавруудын талаар бидний монголчууд цөөн бус жилийн хугацаанд бага бусаар ярьж хэлэлцсээр, бие биедээ анхааруулсаар, цэцэрхсээр байгаа билээ. 
“Оюутолгой” компани 2019 онд 321 сая долларын татвар төлсөн “Оюутолгой” компанийн мэдээлж байгаагаар өнгөрсөн оны хэмжээнд үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байсан байна. Мөн Оюутолгой төсөл эхэлснээс хойших хугацаанд буюу 2010-2019 оны хооронд төслийн хэмжээнд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрчээ. “Оюутолгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Тэднээс 564 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан бол үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76%-ийг эдгээр үндэсний компанид төлжээ.
УОК: Нүүрсний экспортыг түр зогсоох нь зүйтэй Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын (2020.02.10) хуралдаанаар нүүрсний экспортын тээврийг түр хугацаанд зогсоох нь зөв гэж үзлээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл  Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ховд аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Бичигт зэрэг боомтоор нүүрсний экспортын тээврийг хориглох шийдвэр гаргав. ЭМЯ-наас мэдээлснээр, Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь батлагдсан байна. Тиймээс нүүрсний тээвэрлэлтийг зогсоох саналаа УОК-оос Засгийн газарт танилцуулахаар болжээ.
“Уул уурхайн робот техник ба автоматжуулалт” хурал үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Австрали улсад болно. “Уул уурхайн робот техник ба автоматжуулалт” хурал үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Австрали улсад болно.
Усны тогтвортой менежментийн олон улсын бага хурал хоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Усны тогтвортой менежментийн олон улсын бага хурал хоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Хятад: Америкийн бараанд ногдуулах импортын татвараа 50%-иар багасгана Өнгөрсөн пүрэв гаригт БНХАУ-ын зүгээс АНУ-тай хийсэн Худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээний хэрэгжилт болгож татвар бууруулахаар болсноо зарлалаа. Тодруулбал Америкаас импортолдог 75 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 50%-иар багасгахаар болжээ. Уг шийдвэр энэ сарын 14-нөөс хэрэгжиж эхлэх бөгөөд цаашид хоёр улсад үлдээд буй импортын нэмэлт татварыг бүхэлд нь цуцлах хүртэл хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа Хятадын зүгээс илэрхийллээ.