Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс 600 сая тонн нүүрсний нөөц бүрдүүлнэ 

Хятад улс нүүрсний нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлж 600 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсын нүүрсний жилийн нийт хэрэглээний 15%-тай тэнцэхүйц хэмжээ болохыг Хятадын хөгжил, шинэчлэлийн хорооноос (2021.07.16) мэдээлжээ.

Уг хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард, дотоодын зах зээл дэх ханган нийлүүлэлт хязгаарлагдах, улмаар хэрэглээ өсч болзошгүй байдлаас сэргийлж нүүрсний томоохон олборлогчид болон тээврийн гол зангилаа төв, цахилгаан станцуудыг түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэхийг анхааруулсан байна. Тухайн үед Хятад улсын нүүрсний нийт нөөцийг 120 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн аж.

Тэгвэл шинэ мэдэгдлээр, тус улсын нүүрсний нийт нөөцийн 600 сая тонноос 200 сая тонныг улсын нөөцийн сан, үлдсэн 400 сая тонныг аж ахуйн нэгжүүд бүрдүүлэх юм байна.

Өнөөгийн байдлаар, Хятад улсын хэмжээнд нүүрсний 100 сая тонн нөөцийг бүрдүүлээд буй аж.

Э.Од