Орос БАМ, Транссибирийн зэрэгцээ нүүрсний шинэ төмөр зам барина

2021-07-19

Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компанийн саналаар БАМ, Транссибирийн төмөр замын зэрэгцээ нүүрсний экспортын зориулалттай шинэ шугам барих боломжийг РЖД судалж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хийсэн онлайн хурал дээр (2021.07.07) нүүрсний зориулалттай шинэ төмөр зам барих талаар РЖД компанийн Ерөнхийлөгч О.В.Белозеров танилцуулжээ.

Якутын коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Алс Дорнодын чиглэлд шинэ төмөр зам тавих шаардлагатай гэж компаниуд үзэж буй аж. Тухайлбал, “Эльгауголь”-ийн  толгой компани “А Проперти” нь өөрийн хөрөнгөөр хувийн төмөр замын шугам барих хувилбарыг дэвшүүлжээ. Элга ордыг Охотын тэнгистэй холбох 500 км, жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай төмөр зам татах гэнэ. Энэхүү төмөр замын шугамыг барихад 2.5-3 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэйг шинжээчид тооцоолсон байна.

ОХУ-ын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 95%-ийг “А Проперти” компани, 5%-ийг “Ростех” корпораци тус тус эзэмшдэг.

Э.Од

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ