Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Freeport” компани Хятадын “Tsingshan”-тай хамтрах төслөөс татгалзжээ   

Хятадын гангийн “Tsingshan” компанитай хамтран Индонез улсын “Weda Bay” худалдааны бүсэд зэс хайлуулах үйлдвэрийн цогцолборыг байгуулах төслөөс АНУ-ын “Freeport McMoRan” компани татгалзжээ. Нийт 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх нэгдсэн тохиролцоонд талууд хүрч чадаагүй байна.

Дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай “Grasberg”-д олборлолт эрхэлдэг “Freeport” компани нь цэвэр зэс болон зэсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах үүргийг Индонезийн Засгийн газрын өмнө хүлээжээ. Ингэхдээ “Grasberg” уурхайн 49%-ийн менежментийн хяналтаа хэвээр үлдээж, үлдсэн 51%-ийг 2019-2020 онд Индонезийн төр эзэмших болсон. Энэ үүргийнхээ дагуу “Freeport” компани 2020 оны сүүлчээр “Tsingshan” компанитай эхлүүлээд байсан зэсийн үйлдвэрийн цогцолбор хамтран байгуулах хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй. 

Харин үүний оронд “Freeport” компани Ява арал дахь “Gresik” төслөө өргөтгөхөөр төлөвлөжээ. Энэ хүрээнд тус компани Японы инженерингийн “Chiyoda” корпорацитай гэрээ байгуулсан бөгөөд жилд 1.7 сая тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон байна.     

Э.Од