Шинэ мэдээ
Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний нөөц буурч байна
Хятад улсад сүүлийн саруудад нүүрсний хэд хэдэн уурхайд ажилчид амиа алдсан томоохон аваар осол гарсны улмаас өндөр эрсдэлтэй уурхайн зарим үйлдвэрлэл, үйл ажиллагааг зогсоосон билээ. Энэ асуудлаас үүдэн Шанси, Хэнан болон ӨМӨЗО-ны бүс нутаг дахь нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, гуравдугаар сард тус улсын нүүрсний нийт олборлолт 0.2%-иар буурчээ. Өнгөрсөн оны мөн үед 340.76 сая тонн нүүрс олборлосон байна.
Боомтуудад “Ногоон гарц”-ын журмыг дахин хэрэгжүүлэх боломжтой
Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд (2021.04.14) Гашуунсухайт боомтоор 30, Шивээхүрэн боомтоор 60-90, Булган боомтоор 90-100, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус дунджаар өдөрт БНХАУ-руу нэвтэрч байна. Манай улсад өвчлөлийн тоо буурах тохиолдолд хоёр улсын боомтуудад өмнө нь хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгджээ.
Хятад дотоодын түүхий эдийн зах зээлийн зохицуулалтыг чангатгана
Хятадад (2021.04.13) болсон онлайн симпозиум дээр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэөцян мэдэгдэлдээ түүхий эдийн дотоодын зах зээлийг хатуу зохицуулах асуудлыг хөндсөн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зарим түүхий эдийн ханшид нөлөөлөв. Тэрээр “Улсын нийт эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж байгаа ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт нь дотоодын компанийн зардалд хүчтэй дарамт учруулж байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.
Монголын нутгаар дамжуулах хийн хоолойн төслийн судалгааг баталжээ
ОХУ-ын байгалийн хийн транзит тээврийн “Союз Восток” төслийн барилгын техник-эдийн засгийн судалгааг (2021.04.12) баталсан тухай “Газпром” компани мэдээлжээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн “Сибирийн хүч 2” хоолойн нэг хэсэг болох юм. Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд, хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрөх боломжит чиглэл болон үргэлжлэх урт, диаметрын хэмжээ, даралт, шахах станцуудын тоог тодорхойлжээ. Ингэснээр уг төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн үр ашигтай байх урьдчилсан тооцоолол гарчээ. Хийн хоолойг Ямалын ордын баруун талаас Кранснояр мужийн нутаг хүртэл татахаар зураглажээ.
Фэнвэй Энержи: Монголын нүүрсний экспорт 900 мянган тонн болж буурах төлөвтэй
Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт гуравдугаар сарын дундаас огцом буурсан. Учир нь Хятадын талаас КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгах болсон юм. Цаашид боомтын нэвтрэлт хэдийд сэргэх эсэх нь тодорхойгүй байна. Үүний улмаас дөрөвдүгээр сард Монголын нүүрсний экспорт буурч 900 мянган тоннд хүрэхгүй байх төлөвтэйг Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлаг мэдээлэв.
Сангийн яам: “Мазаалай” бондын төлбөрийг бүрэн барагдууллаа
Монгол Улсын Засгийн газрын “Мазаалай” бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларын төлбөрийг (2021.04.06) бүрэн төлсөн талаар Сангийн яам мэдээллээ. 2016 онд 500 сая ам.долларын энэхүү бондыг 5 жилийн хугацаатай, 10.875%-ийн хүүтэй олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалсан юм. “Мазаалай” бондоос гадна “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг (2021.03.15) мөн барагдуулсан байна. 2019 онд УИХ-ын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг баталсан билээ. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэж заасан.
“Эрдэнэ Ресурс Девелопмент” корпораци Хар морь талбайн хайгуулын үр дүнг танилцууллаа
Монголын болон Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX:ERD | MSE:ERDN) нь “Хар Морь” талбайн хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулсан байна. Мөн цаашдын хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр, “Баян Хөндий” төслийн явцын талаар мэдээлжээ. “Хар Морь” талбайг шинээр нээсэн болохыг 2021 оны нэгдүгээр сард танилцуулсан билээ. Үүнээс хойш тус талбайд хайгуулын хѳтѳлбѳрийг гурван сарын турш хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, эхний улиралд хайгуулын 1900 тууш метрийн нийт 9 цооног ѳрѳмдсөн ба ѳрѳмдлѳгийн үр дүнгээр 1.74-4.24 г/т алтны агуулга бүхий интервалууд илрүүлжээ.
“Оюутолгой”-н хэлэлцээ эхэллээ
Оюутолгой төсөлтэй холбоотой хоёр талын хэлэлцээр өнөөдөр (2021.04.12)Төрийн ордонд эхэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч тал “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хийлээ. Уулзалтаар Оюутолгой төслийн үр өгөөж, хэрэгжилтийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахимаар мэдээлэв.
Хятад коксжих нүүрсний импортынхоо 61.7%-ийг Монголоос бүрдүүлжээ
Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг үргэлжилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар, хоригтой холбоотойгоор Австралиас коксжих нүүрс импортлоогүй бол Хятадын коксжих нүүрсний нийт импортын 61.7%-ийг Монгол Улс эзэлж буй. Өнгөрсөн оны мөн үед манай улс Хятадын коксжих нүүрсний нийт импортын 17.7%-ийг бүрдүүлж байжээ. Коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч улс Хятадын импортын хоригтой тулгарснаар бусад орон болох Монгол, Орос, Индонез болон АНУ-ын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Гэвч Хятадын тал илүү өндөр үнээр коксжих нүүрс импортлоход хүрч буй юм. “Аргус” агентлагийн мэдээллээр, өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.08) АНУ-ын “Hampton Roads” боомтод коксжих нүүрсний үнэ 152.75 ам.доллар/тн-д хүрч 34%-иар өсчээ.
Монголын зэс, нүүрсний экспортын алдагдсан боломж 200 сая долларт хүрэв
Улсын нийт экспортын 89%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэллээ. Тодруулбал, эрдсийн гадаад худалдаа дундаа орлогоор тэргүүлэгч нүүрсний экспорт оны эхний гурван сард 6.67 сая тонн, мөнгөн дүнгээр 689 сая ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 113.7%, орлогын дүнгээр даруй 173%-иар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өсөлттэй өөдрөг дүр зураг ажиглагдаж байгаа ч бодит байдал дээр 2020 оны хоёр, гуравдугаар сард манай улсын нүүрсний гол боомтууд бараг бүрэн хаалттай байсан үетэй харьцуулсан үзүүлэлт болохыг онцлоё.
“GlobalData”: Австралийн нүүрсний олборлолт сэргэж байна
Австрали дахь нүүрсний компаниудын үйлдвэрлэлийн талаарх судалгааны тайлангаа Их Британийн “GlobalData” байгууллагаас танилцуулжээ. Уг тайлангаар, 2021 онд нүүрсний томоохон олборлогч 10 компани болох “Coal India”, “Shenhua”, “Yanzhou Coal”, “Peabody”, “China National Coal”, “Glencore”, “Siberian Coal”, “PT Bumi”, BHP болон “Arch Resources” нь нийт 1.68-1.74 тэрбум тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Эдгээр компанийн нүүрсний нийт олборлолт өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 6.6%-иар нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ. Нүүрсний үйлдвэрлэл сэргэж буйг тайланд тэмдэглэсэн байна. Учир нь дээрх 10 компани нь 2019 онд нийт 1.7 тэрбум тонн нүүрс олборлож байсан бол КОВИД-19 цар тахал дэгдсэн өнгөрсөн онд олборлолтын хэмжээ 4.2%-иар буурч 1.6 тэрбум тоннд хүрчээ.
“Рио Тинто” Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөг “Туркойз Хилл Ресурс”-тэй тохирлоо
“Рио Тинто” Монгол Улс дахь Оюутолгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөөний хүрээнд “Туркойз Хилл Ресурс” компанитай ерөнхий зохицуулалтын гэрээ байгууллаа. Өмнө нь 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ийн хооронд байгуулсан санамж бичигт үндэслэн, энэхүү шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөөгөөр ойролцоогоор 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн болно.
Хятадын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч байна
Хятадын нүүрсний мэдээллийн агентлаг “Фэнвэй Энержи”-ийн мэдээлснээр, тус улсын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч буй ажээ. Энэ сарын 1-5-ны хооронд Хятадад Ханш нээх өдрийн баяр ёслол, мөн Ганцмод боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор татан авалт бүрэн зогссон байна. Нүүрсний татан авалт бараг зогссоны улмаас Хятадын хилийн дотор боомттой ойролцоо орших нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дууссанаас зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон тухай тус агентлаг мөн мэдээллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай утсаар холбогдож хоёр улсын худалдаанд голлох үүрэгтэй боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцсан юм.
“Рио Тинто” өнгөрсөн онд Монгол Улсад 277 сая долларын татвар төлжээ
Цар тахал дэгдсэн өнгөрсөн онд тус компани уурхайн үйл ажиллагаа болон бусад бизнес эрхэлдэг улс орнуудад нийтдээ 47 тэрбум ам.долларын эдийн засгийн хувь нэмэр оруулсны дотор 8.4 тэрбум ам.долларын татвар хураамж, роялти багтсан талаар мэдээлэв. Эдгээр үзүүлэлт нь 2019 оныхоос өсөлттэй гарчээ. Тухайлбал 2019 онд тус компанийн эдийн засагт оруулсан хувь нэмэр 45.1 тэрбум ам.доллар, тэр дундаа татвар, хураамжийн үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм. Тус компанийн голлох үйл ажиллагаа буюу төмрийн хүдрийн олборлолт төвлөрдөг Австралийн Засгийн газарт өнгөрсөн онд 6.8 тэрбум ам.долларыг татвар, хураамжид төлсөн байна.
Виртуал хөрөнгийн хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг боловсруулна
Монголбанкны зүгээс ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуулийн төсөлд тусгажээ. Блокчейн бол анхлан биткойныг шилжүүлсэн тухай мэдээллийг хадгалах, эргэн харах боломж бүхий бүртгэлийн систем аж. Гэхдээ блокчейныг өөрчлөх болон нөлөөлөх огт боломжгүй нь давуу талтай. Одоогийн байдлаар манай улс блокчейныг сонгуулийн санал хураалт, даатгалын бүртгэл, эрүүл мэндийн дата, урлаг соёлын бүртгэл, төрийн үйлчилгээ зэрэг бүх төрлийн бүртгэлд дата байдлаар ашиглах боломжтой гэж судлаач үзэж байна
Ерөнхийлөгч Оюутолгойн арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлиг гаргав
Ерөнхийлөгч Оюутолгойн асуудлаар арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүллээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2021.04.09) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ, Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ.
“Оюутолгой” компанийн төлсөн татварын өрөөр иргэн бүрт 300 мянган ₮ хуваарилна
Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм.
Хятад 2.5 тэрбум тонн нөөцтэй төмрийн хүдрийн ордыг ашиглалтад оруулна
2022 оны зургаадугаар сард Хятадад төмрийн хүдрийн “Sishanling” ордын уурхайн эхний үе шат ашиглалтад орно гэдгийг Ляонин муж дахь Бэньси хотын намын хорооноос мэдэгджээ. Энэхүү төслийг гангийн “Jianlong” групп хэрэгжүүлж байна. Өмнө нь төлөвлөсөн ашиглалт оруулах хугацааг хагас жилээр наашлуулж буй. Хятадын томоохон ордуудын нэгд тооцогддог “Sishanling” нь 2.5 тэрбум тонн төмрийн хүдрийн батлагдсан нөөцтэй. Хүдэр дэх төмрийн дундаж агуулга 31.19% буюу тус улсын уурхайнуудын хувьд өндөр агууламжтайд тооцогддог байна. Гэсэн ч энэ нь Гвинейн Симандоу болон Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудын агууламжийн дэргэд бага агуулгатай харагдаж байна.
Алтны салбарын хэтийг тодорхойлох “БӨМ Алт” төсөл
Үндэсний “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун, зүүн нутгийг хамарсан алтны геологийн суурь судалгааны хоёр төслийн нэг нь “БӨМ Алт 2019” юм. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговь зэрэг 12 аймгийн нутгийг хамарсан Баруун, баруун өмнөд, хангайн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлөвийн сэдэвчилсэн судалгаа 2019 оны наймдугаар сараас эхэлсэн юм.
Судалгааны нийт талбай нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн бараг 1/3 гэсэн үг. Тухайн бүс нутгийн алтны үндсэн болон шороон орд, илрэл, сарнилын хүрээ, геохимийн цэгэн гажил зэрэг тодорхой 5-6 мянган цэгийг судлах өргөн цар хүрээтэй төслийг үндэсний бүтээн байгуулагч “Монполимет” компани хэрэгжүүлж байна.
Хөрөнгийн зах зээлийн арилжааны 7.8%-ийг Хөрөнгийн оруулалтын сан бүрдүүлж байна
Санхүүгийн зохицуулах хороо жил бүр үйл ажиллагаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг. 2020 оны ажлын тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.07) хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүлсэн байна. Хөрөнгийн зах зээл 2019 оноос 12.5%-иар өсч 3 их наяд төгрөг, нийт арилжааны хэмжээ 65.4 тэрбум төгрөг, хөрвөх чадварын хэмжээ 18%-д хүрчээ. Нийт арилжааны 82.5%-ийг хувьцаа, 7.8%-ийг хөрөнгө оруулалтын сан, 8.9%-ийг компанийн бонд, 0.9%-ийг Засгийн газрын үнэт цаас тус тус бүрдүүлсэн байна.