Шинэ мэдээ
Цагаанхадны "тэг зогсолт"-ыг сунгалаа
Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхаданд долдугаар сарын 6-ныг хүртэл "тэг зогсолт" хийх тухай тус сумын Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл уг захирамжийн хэрэгжилтийг дахин долдугаар сарын 20-ныг хүртэл сунгалаа.
Хятадын компани Якутад кокс-химийн үйлдвэр байгуулна
Хятадын металургийн компани Якутын нутагт кокс-химийн үйлдвэр байгуулах талаар “Алс Дорнодын хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих” агентлагаас мэдээлжээ. Тодруулбал, хоёр жил үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд коксын үйлдвэр байгуулах гэрээг ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын (Якут)Засаг захиргаа болон Хятадын “Циняань” компанитай үзэглэсэн байна. Кокс-химийн үйлдвэр байгуулах төслийн нийт өртөг 5 тэрбум юанийн (55 тэрбум рубль) хөрөнгө оруулалтыг Хятадын компани хариуцах аж. Тус үйлдвэр нь жилд 4 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн түүхий эд болох коксжих нүүрсийг Якутын нутгаас нийлүүлэх юм.
“Antofagasta” компани зэсийн баяжмалаа Хятадын үйлдвэрүүдэд нийлүүлнэ
Чили улсын “Antofagasta” (LON: ANTO) нь 2022 оны эхний хагаст баяжмалаа Хятадын зэс хайлуулах дөрвөн үйлдвэрт нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ нь “China Copper”, “Jiangxi Copper”, “Tongling Nonferrous”, “Jinchuan” үйлдвэрүүд аж. Бүтээгдэхүүнийг боловсруулахад дунджаар 50 ам.долларын үнээр талууд тохиролцсон байна. Хятадын үйлдвэрүүд гурав дахь жилээ дараалан “Antofagasta” компаниас бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээлж байгаа аж. КОВИД-19-ийн нөхцөл байдал болон вирусын “Дельта” хувилбарын халдвар нэмэгдэж буй, мөн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн хомсдлоос сэргийлж томоохон үйлдвэрлэгчид түүхий эдийн татан авалтаа урьдчилан баталгаажуулж байна.
Орос Алс Дорнодын бүс нутгаас 80.4 сая тонн нүүрс экспортолно
ОХУ-ын Алс Дорнодын чиглэлийн төмөр замын хоёрдугаар үе шатны өргөн шинэчлэх хөтөлбөр эхэлсэн билээ. Энэ хүрээнд, тус бүс нутгаар Хятад улстай хиллэх хуурай боомтуудын төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Энэ тухай “Алс Дорнодын эрчим хүч” хурлын үеэр мэдээлжээ. Тухайлбал, Приморийн хязгаарын Махалино-Хуньчунь боомтод ачаа тээврийн терминалын цогцолбор байгуулж байна. Ингэснээр боомтын төмөр замаар нэвтрүүлэх өнөөгийн 2.6 сая тоннын хүчин чадал 8 сая тонн болж нэмэгдэх аж. Тус боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн нунтаг, мод зэрэг бүтээгдэхүүн Хятад руу экспортлохоос гадна Япон, Хойд Солонгосын транзит ачаа барааг нэвтрүүлдэг.
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр чингэлэг тээврийн терминалууд байгуулна
КОВИД-19 цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар боллоо. Хилийн Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.
Төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.7%-иар нэмэгдүүлэх тодотголын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг (2021.06.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа.
Баялгийн засаглалаар Монгол Улсын "Орон нутгийн үр нөлөө"-ний үнэлгээ буурчээ
Баялгийн засаглалын үзүүлэлтээр “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийн үнэлгээ “хангалттай” гэсэн ангилалд манай улс багтсан. Мөн “Дэмжигч орчин”-ы хувьд ахиц дэвшил гаргасан байдал нь энэ хэсэгт “сайн” гэсэн үнэлгээ авахад нөлөөлжээ. Гэхдээ голлох зарим асуудлыг тусгайлан анхаарах замаар Монгол Улс баялгийн засаглалаа улам сайжруулах боломж байна. Эрх зүйн орчин болон холбогдох мэдээллийг ил тайлагнах байдалд ухралт гарсны улмаас “Орон нутгийн үр нөлөө”- тэй холбоотой засаглалын үнэлгээ 2017 оны Баялгийн засаглалын индексээс 14 оноогоор буурсан байна.
Чили цар тахлын өртгөө зэсийн роялтийг өсгөх замаар шийдвэрлэж болзошгүй
Зэсийн олборлогчдын татвар, роялти төлбөрийн хэмжээг огцом өсгөж 80%-д хүргэх хуулийн төслийг тэргүүлэх олборлогч Чили улс баталж магадгүй байна. Энэхүү татвар, хураамжийн өндөр түвшин нь гагцхүү газрын тосны салбарт ажиглагддаг.
Учир нь Чилийн Конгрессийн доод танхим (2021.05.06) өсөн нэмэгдэх роялтийн тухай хуулийн төслийг олонхийн саналаар дэмжсэн байна. Хуулийн төсөл нь цар тахлын хүндрэлийн үед нийгэм, эдийн засагт чиглэсэн зарцуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Доод танхимд суудалтай Коммунист намын гишүүн Daniel Nunez-ийн тайлбарласнаар шинэ хууль хэрэгжсэнээр жил бүр Чилийн төсөвт нэмж 7 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой.
Оюутолгойн далд уурхайн төсөл дэх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ирэх сард гарна
Засгийн газрын Ажлын хэсгийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго хийх үеэрээ Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байгааг дурдлаа. Мөн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид 2021 оны долдугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.
Чингис, Гэрэгэ бондын төлбөрийг дахин санхүүжилтээр шийдвэрлэлээ
Сангийн сайд Б.Жавхлан Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж өрийн зохицуулалтын арга хэмжээг авсан талаар танилцууллаа. “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар нь олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.
2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ манлайлав
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр (2021.06.27) зохион байгууллаа. Цахим арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлсэн. Эдийн засаг бизнест үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас татвар, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан ч ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс хоёр мянгаар нэмэгдэж 91 мянга хүрсэн нь нийт ажлын байрны 8.1%-тай тэнцэж байна.
Эрдсийн зах зээлд ханш түүхэн дээд амжилтыг шинэчиллээ
Хямралын дараах аливаа сэргэлтийн үед эрдэс түүхий эдийн ханш огцом өсдөг гэсэн логик бий. Үүний зэрэгцээ ногоон шилжилттэй холбоотой хөтөлбөр, зорилтууд дэлхийн хүчирхэг улс орнуудын бодлогын баримт бичигт тод сийлэгдэх болов. Гэхдээ эрдсийн супер цикл үнэхээр ирсэн үү гэдэгт шинжээчид хоёрдмол байр суурьтай ч тэдгээрийн дийлэнх нь зэсийн тухайд өөдрөг ирээдүй айсуй гэсэн нэгдмэл санааг илэрхийллээ. Энэ нь мэдээж Монгол шиг зэсийн баяжмал, тунгаасан зэс экспортлогч орны хувьд ашигтай тусна. Тэгвэл ганцхан зэс гэлтгүй цагаан тугалга, төмрийн хүдрийн тухайд түүхэн дээд ханшийн түвшинг тавдугаар сард тогтоолоо. Дээд амжилтаа шинэчлэн тогтоогоогүй боловч хөнгөн цагаан, цайр, хар тугалга, никель гээд голлох металууд бүгд ханш нь өсөлттэй байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт инновац, технологийн шинэтгэл хийж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Төрийн албаны шинэтгэл-инновац, технологийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа талаар Төрийн албаны зөвлөл ээлжилт уулзалтаа өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон зөвлөлийн гишүүд, агентлагийн удирдлагууд оролцлоо. Салбарын хүний нөөцийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр нэмэгдүүлэх, гадаад дотоодод салбарын захиалга, тэтгэлгээр суралцсан мэргэжилтнүүдийг төрийн албанд нь тогтвортой ажиллуулах, сахилга хариуцлагыг нь сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцуулсан юм.
Төв банк: Цар тахлын дотоод тархалт тодорхойгүй байдлыг авчирч байна
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны (2021.06.23) ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах, мөн төв банкны репо санхүүжилтийн гуравдугаар улиралд олгох хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.
Гашуунсухайт боомтоор “Ногоон бүс” байгуулах хүртэл нүүрс нэвтрүүлэхгүй
Гаалийн хяналтын бүс Цагаан хаданд тэг зогсолт хийж, ирэх долдугаар сарын эхэн хүртэл Гашуунсухайт боомтоор нүүрс нэвтрүүлэхгүй болсныг "Баянзам тээвэрчдийн холбоо" мэдээллээ. УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалсан Ажлын хэсэг Цагаан хаданд ажиллаж “Баянзам тээвэрчдийн холбоо", тээвэрчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нөхцөл байдалтай Ажлын хэсэг танилцсанаар Цагаан хаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар болжээ. Үүний зэрэгцээ тухайн бүсэд тэг зогсолт хийж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н орлогоос давсан хөрөнгө оруулалт
“Том орлого, том зардал” гэж товчхоноор “Эрдэнэс Тавантолгой” компанийг тодорхойлж болно. Бүр тодруулбал орлогоос нь давсан хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага тус компанид оноогджээ. “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын хамгийн том нүүрс олборлогч, экспортлогч болон урагшлан хөгжиж байгаагийн хувьд мэдээж орлогын үзүүлэлт асар том байдаг. Энэ нь ч улсын төсөв, хөрөнгө оруулалт талаасаа сайхан зүйл. Гэхдээ бүх зүйл үргэлж сайхан байгаагүйг салбарынхан мартаагүй. Хятадын “Чалко” компанид тавьсан их өрийг барагдуулах ажил 2016 оны нүүрсний ханшийн өсөлтийн ачаар нэлээд урагшлах болж, 2017 оны эхний улиралд нийтдээ зургаан жилийн турш төлөлт нь сунжирсан их өрийг бүрэн барагдуулж чадсан юм.
“Эрдэс баялгийн цахим засаглал” бодлогыг хэрэгжүүлнэ
Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас “Эрдэс баялаг-цахим шилжилт” цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав.
Зэсийн ханш буурч эхэллээ
Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
Олон улсад уул уурхайн биржүүд бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулснаар өндөр өгөөжтэй ажиллаж байна
“Эрдэс баялгийн бирж ” гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний бирж” нэрлэх нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний бирж зэрэг олон улсын, бүс нутгийн болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг.
Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.