Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Степ голд" Алтан цагаан овоо төслийн өргөтгөл шатны техникийн тайлангаа танилцууллаа

Дорнод аймагт Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж байгаа “Степ голд” компани төслийн өргөтгөл шатны үйл ажиллагаанд холбогдох техникийн тайлангаа гаргасан тухайгаа (2021.11.30) мэдээллээ. Уг тайланг “DRA Global компани боловсруулсан байна.

Тус техникийн тайланд дурдсанаар өргөтгөлийн шатны төсөл хэрэгжсэнээр алтны ордын нөөц хоёр дахин нэмэгдэж, нийт борлуулалтын орлого 1.72 тэрбум ам.доллараар хэмжигдэх ажээ. Өргөтгөл шатны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны дөрөвдүгээр улирлаас эхлүүлэх төлөвтэй байна.

Тус компани "Алтан цагаан овоо төслийн өргөтгөл шатны бүтээн байгуулалтад зориулж 65 сая ам.доллар босгоод байгаа юм.